Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-12

БИЕЭ ЭНХРИЙЛҮҮШТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 25 2026.03.13 / БААСАН ГАРАГ

ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ЕСӨН УЛААН УЛААН НОХОЙ ӨДӨР

Үс засуулвал: Нүд бүрэлзэн улцайна

Наран ургах, шингэх: 07.10-18.54

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Төмөр

Аргын тооллын 3 сарын 13, Сугар гараг. Билгийн тооллын 25, Суулга одтой, улаан нохой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:10-18:54. Тухайн өдөр морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, тангарагаа буцаахад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00