2026 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны хайр дурлал болон эрх мэдэлтэй холбоотой харилцаанд эерэг өөрчлөлтүүд гарна. Харин хэтэрхий дураараа байвал асуудал үүсэж болзошгүй ч эдгээр харилцаа тань эргээд удахгүй сайжирна. Зарим хүмүүс гайхширам хайрын санал болон ажлын амлалт хүлээн авч магадгүй. Гэсэн хэдий ч тэдгээрийг хүлээн авах эсэхээ нухацтай бодож шийдвэрээ гаргаарай. Учир нь энэ бүхэн түр зуурын ашиг сонирхол байж болох юм.
Үхэр: Энэ үед алс холын олон зүйлийг төсөөлөн бодно. Ялангуяа залуу хүмүүс амьдралдаа хэрэгтэй өөрчлөлт хийх цаг болсныг мэдэрнэ. Хэрэв таны мөрөөдлийг ойлгож, байнга тусалж дэмждэг хүн хажууд чинь байгааг мэдрэх юм бол илүү өөдрөг сэтгэлтэй амьдарч чадах болно. Аливаа хүсэл мөрөөдлөө бодит болгохын төлөө хичээж чармайх хэрэгтэй. Үр хүүхдүүддээ анхаарал сайн хандуул. Хичээл сурлага болон чөлөөт цагаа өнгөрүүлж буй үйл ажиллагаанд нь хяналт тавь.
Ихэр: Найз нөхдөдөө илүү өгөөмөр хандах нь таны амьдралд урам зориг өгнө. Энэ байдлыг өөр давуу тал болгон ашигла. Таныг хэтэрхий их шүүмжилж байсан ч түүнийг зөвөөр ойлговол санаа зовж байсан асуудалдаа шийдэл олно. Амьдралын хэв маягтаа өөрчлөлт хийхдээ хэт их мөнгө үрэхээс зайлсхийх хэрэгтэй. Таагүй хандлага бусад хүмүүсээс цухалзах ч та бусдыг анхааралтай сонсож, тэднийг ойлгох гэж хичээ.
Мэлхий: Өнгөрсөн харилцаанаас авсан гунигт дурсамжийг мартуулах сайхан учрал тохиож байна. Хуучин гомдлоо мартаж урагш харж явах хэрэгтэй гэсэн дохиог од эрхэс өгнө. Хайрын харилцаагаа чин сэтгэлээсээ хамгаал. Нууцлаг янаг амрагийн холбоо асуудал үүсгэх өндөр магадлалтай байгаа тул болгоомжтой бай. Хэрэв та өөрийгөө ч өрөөлийг ч хуурч байгаа бол энэ үйлдэл илчлэгдэх бололтой.
Арслан: Хувийн амьдрал сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн байна. Харин чухал ажил хэрэг эсвэл гэнэтийн мэдээ ойрын зорилгоо хэсэг хугацаанд мартахад хүргэнэ. Оройг ганцаар өнгөрөөхийг хичээ. Нам гүм орчин танд бодож бясалгахад тус болно. Энэ үед таны зөн билэг хүчтэй байна.
Охин: Танаас хамааралгүй өрнөх үйл явдалд тайван хандаж сур. Хариуцсан үүрэг хариуцлагаа биелүүлбэл ажил хэрэг хэвийн үргэлжилнэ гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. Сайн санасан хүмүүсийн саналыг хүлээн авч алдаагаа зас. Ажил төрөл гэж гүйсээр өдөр тутмын амьдралаас олж харахаа байсан дутагдлаа олж чадна. Таныг хүрээлэн буй хүмүүс өмнөхөөсөө илүү сэтгэлийн хөдлөлтэй болсон мэт санагдана.
Жинлүүр: Нөхцөл байдлыг өөрийн дураар засах гэж оролдсоны хэрэггүй. Харин хөгжилтэй төлөвлөгөө таны эрч хүчийг нэмэгдүүлнэ. Дэлхийг өөрчлөхийн тулд өөрийгөө эхлээд өөрчлөх хэрэгтэй гэдгийг сана. Олон нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа сайн дурын байгууллагад нэгдээрэй. Дотнын хүндээ урам хайрласан үг хэлэх нь гэр бүлийн уур амьсгалыг өнгөлөг болгоно.
Хилэнц: Өнөөдөр таныг ямар нэг сонирхолтой санаа, төлөвлөгөө эзэмдэх болно. Аливаа ажил хэрэгт тодорхой шийдэлд хүрэхийг хичээх бөгөөд сайхан санаагаа хэрэгжүүлэлгүй орхих юм бол дараа нь харамсах болно. Өнөөдөр бүх ажлаа цагт нь хийж дуусгахыг хичээ. Хүмүүстэй харилцах чадвар дээшлэх бөгөөд найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ ярилцахыг хичээ.
Нум: Нийгмийн харилцаанд бүрхэг байдалд орохоос зайлсхий. Өөрчлөлт хийх санаачилга гаргахаасаа өмнө сайтар бод. Аз жаргалтай байсан ч ил гаргахаас болгоомжтой бай. Хайр дурлал болон санхүү мөнгөний асуудал дээр болчимгүй зан, онцгүй авир гаргавал эргэн тойрны хүмүүсийн дургүйцлийг төрүүлнэ. Хайр сэтгэлийн харилцааг сайжруулахыг хүсвэл хоосон азад найдахгүй байх хэрэгтэй болно.
Матар: Хурал цуглаан, олон нийтийн арга хэмжээнд бүү идэвх гарга. Үзэл санааны зөрчлөөс болж маргаан үүснэ. Бодлогогүй үг таагүй үр дагавартай. Таны амьдралд өөрчлөлт авчрах шинэ албан тушаалыг санал авч магадгүй байна. Яг одоо таны хөдөлмөрийн чадвар сулхан байгаа тул ажил дээрээ том зүйл бүтээнэ гэж найдах хэрэггүй тул ирээдүйд хийх томоохон төслийнхөө бэлтгэлд их цаг зарцуул..
Хумх: Боломжууд ар араасаа хөврөн гарах болно. Таны нөлөөг тэлэхүйц шинэ холбоо харилцаа тогтооно. Олонтой бужигнах дуртай хүмүүс өөрсдийг нь илүү өдөөж өгөх найз нөхдөө эрж хай. Ямар ч үйлчилгээний ажил сайхан санагдах боловч бодит байдал дээр санасныг бодвол огт өөр байна. Сайн дураар, сайхан сэтгэлээр хүмүүст тусалж байх нь ямарваа нэгэн үр өгөөжийг танд өгөх болно.
Загас: Од эрхсийн эерэг нөлөөгөөр орон зайн мэдрэмж тань тогтворжино. Та хаана хүрэхээ мэдэх тул жижиг зүйлсийг тоолгүй орхи. Одоо байгаагаасаа урагшлах арга замыг эрж хай. Мөнгө санхүүдээ илүү анхаарал хандуул. Найз нөхөд тань дэмжлэг хүсэх бөгөөд энэ нь танд өөртөө байгаа нөөц бололцоогоо нэмэгдүүлэхэд туслах болно. Гэвч бусдын нөлөөнд бүү авт. Туслахыг хүсэж байсан ч хамгийн ашигтай арга замыг л сонго.
Т.УНДРАХБАЯР






Өдөр тутмын мэдээ









