2026 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Цалин болон орлогоо нэмэх харилцаа холбоонд ихэнх цагаа зарцуулна. Энэ бүхнээс болж та цухалдаж хэрэггүй. Таны хувьд ахиц дэвшилттэй байдлаа алдахгүйн тулд бүгдийг өөрөө нягтлан, зөв эсэхийг эргэн харах хэрэгтэй. Удаан хугацааны турш нэг хэвийн байсан арга барилд мухардал үүснэ. Аливаа саад бэрхшээлийг аль болох хөнгөн хүлээн авч өөртөө итгэлтэй бай.
Үхэр: Хувийн амьдралдаа сэтгэл санаа хангалуун бус байгаа бол хүссэн нөхцөл байдлаа бий болгохын тулд бусдаас тусламж дэмжлэг авч болох юм. Заримдаа өөрийн дургүй зүйлээ хийж байж л сая жинхэнэ юу хүсэж байгаагаа ойлгох тал бий. Бусад хүмүүс юу ч гэж хэлж байсан үнэхээр зөв гэж бодож байгаа зүйлээ хийх нь илүү сайхан амьдрал бий болгоно. Яаруу шийдвэр гаргахын оронд тайван байж, бусдын зөвлөгөөг сонсох хэрэгтэй. Энэ үед олдсон боломжийг ашиглан өөрийн сул талаа мэдэж ав.
Ихэр: Хангалттай сайн амарч ав. Хотоос гарч зугаалан, байгалийн сайхныг мэдэр. Цаг агаар сайхан бол агаарт гарч амрах нь сэтгэл санаа сэргээж, цагийг сайхан өнгөрөөх боломж агна. Хайр сэтгэлтэй холбоотой сэтгэлд хоногшсон чухал мөчүүдээ дурсан санах болно. Хосуудад магадгүй романтик орчин дутагдаж байж мэднэ.
Мэлхий: Од эрхсийн нөлөө танд эрч хүчийг өгөх болно. Ирээдүйгээ эергээр төсөөлж, түүнийгээ бодит байдалтай уялдуулах арга ухаан хэрэгтэй. Өмнөх ажлаа амжуулбал ойрын үед ачаалал багасах бөгөөд өөрийгөө амрааж, асуудлыг тайван хүлээж авахыг боломж гарна. Энэ үед таны гаргасан санаанууд ч зөв байх тул хүмүүсээс дэмжлэг нэлээд авна. Харин биеэ тоосон эсвэл хоосон амлалт өгсөн зэрэг байдал нь таны нэр хүндэд халтайг үргэлж санаарай.
Арслан: Эрүүл мэндээ сайн анхаарч чадвал элдэв халдварт өвчин тусахгүй байх болно. Чухал асуудлыг шийдвэрлэх зайлшгүй шаардлага тулгарна. Та ажиллах чадвар сайтай байх тул олон зүйлийг хийж амжуулж чадна. Харин үр дүнгээ яаран тооцоолох хэрэггүй. Хайртай хүнтэйгээ ямар нэг асуудалтай байсан бол засах цаг гарга. Оройг хамт өнгөрүүлэх хэрэгтэй болно.
Охин: Өнөөдөр хайртай хосуудын харилцаанд ээлтэй байх учраас өвөрмөц холбоо бий болно. Харилцаа холбоонд ээлтэй тул хамт олон эсвэл хамаатан садангийндаа зочилж ч болно. Өөрийн сэтгэл санаагаа илэрхийлэхээс бүү эмээ. Хүүхдүүддээ сонирхолтой сургамжтай түүх ярьж, хүмүүжилд нь анхаар. Өөрийгөө болон хайртай хүмүүсийнхээ багийн дурсамжтай зүйлсийн талаар хамт ярилцах нь гайхалтай үр дүн өгнө. Гэр бүлийн сайхан уур амьсгал таатай үйл явдал тохиохыг билэгдэнэ. Ганц бие хүмүүс ч сонирхлыг тань их татсан хэн нэгэнтэй уулзах боломж байна.
Жинлүүр: Буулт хийн, шаардлагатай үед уучлал гуйснаар ямар ч асуудал шийдэгдэнэ. Найз нөхдийн сайн харилцааг хэвээр үлдэхийг хичээсэн үйлдэл сэтгэлд хүрнэ. Өөрийн чин сэтгэлийг ил тод илэрхийл. Хэрвээ таны нөхцөл байдал тавгүй байгаа бол ямар нэг уулзалт хийхээ хойшлуул. Зарим зүйлийг буруу тооцоолбол хүссэн хариултаа сонсож чадахгүй. Ухаалаг хүмүүс мэдрэмжээ дагаж чадна. Мөнгө хөрөнгө илүү төлөвлөлт шаардаж байна. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудал гарч ирнэ.
Хилэнц: Хэрвээ буруу дадал зуршил байвал өөрийгөө дайчлан зөв хэмнэлийг тогтмол болгож хэвшүүл. Энэ нь таны амьдралд маш их тус болно. Таны найз нөхөд хэцүү байдалд орвол тэдний өөртөө итгэх итгэлийг нь сэргээж өг. Эерэг чиг хандлагатай байх ч сул үлбэгэр байдал, гутрангуй үзлээ ялан дийлэхийн тулд цаг мөч бүр биеэ дайчил. Биеийн эрч хүч тамир тэнхээ буурвал дагаад өөртөө эргэлзэх эргэлзээ бий болж мэднэ.
Нум: Өнгөрсөн цаг хугацаанд болж өнгөрсөн сайн сайхан зүйлсийнхээ тухай бодох нь таны зүрх сэтгэлийг дулаацуулах болно. Найз нөхдийнхөөрөө зочлоход таатай өдөр байна. Мөн эцэг эхэд тань дэмжлэг хэрэг болж магадгүй. Хэрэв цаг агаар таатай байвал гадагшаа гарч, цэвэр агаар амьсгалан байгалийн сайхныг мэдэр. Хоол хүнс болон архи согтууруулах төрлийн ундааны хэрэглээгээ зөв тохируул.
Матар: Өнөөдөр таны хувьд гайхалтай өдөр байна. Бусдыг хөгжөөх төрөлхийн авьяас сайжирч, сэтгэл хөдлөлийн мэдрэмж зонхилно. Өөрийнхөө авьяас чадварыг бусдад харуулахыг хүснэ. Гэр бүлээрээ халуун дулаан уур амьсгалтай байх эсэх нь таны хүчин зүтгэлээс ихээхэн хамаарна. Од эрхэс энэ үдэш танд аз жаргал бэлэглэнэ.
Хумх: Аминч үзэл өнөөдөр ноёрхох тул гэр бүл ба ажлын тэнцвэрийг олохыг хичээгээрэй. Энэ амралтын өдрөө бусдад туслах гэж зүтгэж байгаа сайн дурынхантай хамт өнгөрүүлэхэд гэмгүй. Аливаа харилцаа танаас анхаарал болон хариуцлагатай байдлыг шаардана. Үр хүүхдийнхээ боловсролд санаа тавь. Хэрэв одоогийн ажил тань эцэг эхийн үүргээ хангалттай биелүүлэхэд саад болж байвал өөрчлөлт хий.
Загас: Хуучирч мартагдсан дурсамж сонирхолтой санагдах бөгөөд эртний түүхэн уламжлал таны амьдралд гэрэл гэгээ нэмнэ. Ихэнх хүмүүс эртлэн ажлаа амжуулаад найзуудтайгаа нийлэн хөгжилдөх бололтой. Хайртай хүнтэйгээ романтик мөчийг өнгөрүүлэх боломж ч гарга. Ганц бие байсан ч тэвчээртэй хүлээж цагийг амар тайван өнгөрөө. Гэхдээ нэг газраа удаан байх хүсэл төрөхгүй бололтой. Аль болох эерэг бодолтой байх нь таны амьдралд үр ашгаа өгнө.
Б.АМАРТҮВШИН








Өдөр тутмын мэдээ









