Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-14

ХОНЬ: БҮТЭЭЛЧ ЧАДВАР ОРГИЛНО

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

2026 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Хэдийгээр өнөөдөр олон зүйлийг хийж дуусгах ч хэрвээ төлөвлөгөөгөө дагаагүй, хуумгай үйл хөдлөл гарсан бол алдаа болж мэднэ. Тиймээс аливаа зүйлийг хүчээр тулгах нь тийм ч ухаалаг зан биш байна. Таны бүтээлч чадвар чөлөөтэй оргилно. Хошин шогийн мэдрэмжээр давуу байдал олж авах боломж гарч ирнэ. Хайртай хүмүүстээ гайхалтай бэлэг өгч, романтик байдлыг бий болго.

Үхэр: Өмнөх туршлагаараа олж мэдсэн бүхнээ ашиглаж эхлэх цаг үе. Бүх анхаарлаа тодорхой зүйл дээр төвлөрүүлснээр шинээр олон сонирхолтой нөхцөл байдалтай учрах болно. Харин атаа жөтөөг ухаан бодлоосоо авч хая. Нэр хүндтэй хүмүүсийн арга барилаас суралц. Танин мэдэх аялал амжилттай болж, амьдралд тань баяр баясгалан, сэтгэл хангалуун байдал эргэн ирнэ.

Ихэр: Гэр орны асуудлаас хол байсан бол үл ойлголцол таныг таагүй байдалд оруулна. Магадгүй эргэн тойрны хүмүүсийг буруугаар ойлгох бөгөөд гэр бүлийнхэндээ ингэж хандаж болохгүй. Хэрвээ та тайван байж чадвал хурдан ойлголцож чадна. Үүнийг нэг талаар хайртай хүндээ илүү анхаарал халамж тавьж, хүндэлдэг гэдгээ харуулах сайхан боломж гэж үз. Үр хүүхдүүдтэйгээ ч сайхан харилцаа тогтоох цаг болжээ.

Мэлхий: Ямар нэг эрсдэлтэй алхам хийхээ хянах хэрэгтэй. Шинэ учрал маш их догдлол авчирна. Хосууд эргэлзээтэй байдлаас олж санаа зовж, харилцаа уналтад орно. Хэрвээ таны хамтрагч ойлгомжгүй үйлдэл хийвэл энэ нь танд маш хэцүү байна. Гэхдээ бусдаасаа хэтэрхий өө хайх хэрэггүй. Ганц бие хүмүүс ямар нэг холбоонд элсэж, романтик үдшийг төлөвлөнө. Харин хайр дурлал булан эргээд ч таарч магадгүй.

Арслан: Таны бүтээлч санаа бодит байдал дээр амжилттай хэрэгжих болно. Чухал үйл ажиллагааг маш сайн зохион байгуулж чадна. Энэ үед орлого болон зардлаа сайн бичиж тооцох хэрэгтэй. Хувийн амьдралдаа маш болгоомжтой шийдвэр гаргахыг од эрхэс зөвлөж байна. Эргэн тойронд болж буй үйл явдалд хэтэрхий өөдрөг хандах бөгөөд хийсвэр зүйлд хэт ойр байх хэрэггүй.

Охин: Хувийн бизнес эрхлэгч нар бусадтай хамтран ажиллах нь орлогоо нэмэгдүүлэх боломж өгнө. Гэхдээ дан ганц итгэлцэл дээр тогтох харилцаа үүсгэхдээ болгоомжтой байж, өөртөө анхаарал хандуул. Сэтгэл санаагаа амар тайван болгох нь сайхан унтаж амрахын эхлэл болох болно. Өөрийн биеэ бодон өвчин эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.

Жинлүүр: Энэ өдөр тохиосон санаандгүй учрал зүрх сэтгэлийг тань хүчтэй хөдөлгөнө. Энэ нь ямар нэг өөрчлөлтийн эхлэл байж магадгүй. Энэ нь танд маш их урам зоригийг илгээх болно. Хэрэггүй зүйлд санаа зовох хэрэггүй. Шинэ орчинд орох нь танд өвөрмөц санаа өгнө. Гадаад өнгө үзэмждээ анхаар.

Хилэнц: Мөнгөний асуудал гарсан ч эрсдэлтэй үйл ажиллагаанд хутгалдахаас болгоомжил. Сэтгэл хөдлөлөө анхаар. Өдрийн ихэнхийг ирээдүйн төлөвлөгөө зохион өнгөрөөх бөгөөд ялангуяа хол газар явах гэж байгаа бол сонирхолтой зүйлсийг бодож олж болно. Өмнөх дурсамжууд таны сэтгэлийг гэгэлзүүлж, одоо хайрлах ёстой хүнээ хайхраагүйгээс асуудал үүсэж магадгүй.

Нум: Ойр зуурын ажлаа дуусгаад эртхэн амар. Хийх ажлын төлөвлөгөөг шалга. Хэдий сайн бэлдэнэ төдий хирээр ажил дээрээ амжилт гаргах боломж нэмэгдэнэ. Хэрвээ боломж гарвал ойрын үед өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэхийг хичээ. Амьдарч буй газраа илүү сайхан болго. Үгүй юмаа гэхэд ядаж цэвэрлэгээ хийн, тавилгынхаа байрыг өөрчил. Танд яг л шинэ гэртэй болсон юм шиг санагдана.

Матар: Ойр дотнынхонтойгоо тэвчээртэй, зөөлөн ханд. Энэ нь таны талаарх найз нөхдийн хүндлэлийг өсгөнө. Од эрхсийн нөлөө таны анхаарлыг хувийн амьдрал дээр төвлөрүүлнэ. Та өнөөдөр жаахан ч гэсэн зав гаргаж амрах хэрэгтэй. Зугаа цэнгэлтэй холбоотой асуудалд таны хандлага нээлттэй байна. Хэрэв ойр дотнын хэн нэгэнтэйгээ асуудалтай байсан бол байдлыг залруулж эхлэх хэрэгтэй.

Хумх: Өнөөдөр олон нийтийн ажилд оролцох нь амжилтад хүрэхгүй бөгөөд амралтын өдрийн баяр хөөр, эрч хүчийг бууруулах болно. Зарим өдөр зүгээр л амрах хэрэгтэй байдаг. Ганц бие хүмүүс сэтгэл санаа тайван бус байх бололтой. Гэхдээ зарим үед ганцаараа байх нь өнгөрсөн амьдралаа эргэн харах боломжийг өгнө. Тайван байж, ямар нэг алдаа гаргахаас сэргийл. Үгүй бол төлөвлөгөө тань дэмий хоосон зүйл болон хувирах болно.

Загас: Од эрхсийн тохиол таны амьдралд шинэ боломжуудын үүд хаалгыг нээж байна. Ганц бие хүмүүс гадагшаа гарч, шинэ танилтай болохыг зөвлөж байна. Өнөөдөр эртний холбоотой хэн нэгэнтэй тааралдвал яриа өрнүүлэх саналаас нь бүү татгалзаарай. Зарим үед гүнзгий холбоо тогтоохгүй ч байсан танилын хүрээгээ тэлнэ гэдэг сайн хэрэг. Учир нь хожим хойно тэдний хэн нэгнээс тусыг нь авах цаг ирж магадгүй шүү.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00