БИЛГИЙН ТООЛЛЫН 28 2026.03.16 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БАР САРЫН ЗУРГААН ЦАГААН ШАРАГЧИН ҮХЭР ӨДӨР
Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 07.04-18.58
Барилдлага: Рашаан
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй
Суудал: Уул
Аргын тооллын 3 сарын 16, Сумъяа гараг. Билгийн тооллын 28, Тооно одтой, шарагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 7:04-18:58. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Улааны үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Т.УНДРАХБАЯР







Өдөр тутмын мэдээ









