Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-15

ХОНЬ: АРИЛЖАА НАЙМААНЫ ОДТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Өнөөдөр та арилжаа наймааны одтой байна. Мөн шинжлэх ухаан, технологийн чиглэлээр амжилт олох магадлалтай. Хийх ёстой үүрэг даалгавраа бүгдийг гүйцэтгэвэл албан тушаал ахих боломж олдоно. Янз бүрийн эд зүйл худалдан авах гэж байгаа хүмүүст үр ашигтай байх боломж байна. Хийсэн ажлын үр дүн удахгүй гарах болно. Нухацтай байдлаар хандсан шийдвэрийн эерэг уур амьсгал эргэн тойронд тань нэвтэрнэ.

Үхэр: Өнгөрсөнд болж өнгөрсөн бүгдийг эргэн санаж өөрийн хийсэн үйлдлүүдээ бодитоор дүгнэ. Энэ нь таныг өмнөх алдаанаас суралцахад туслах болно. Хийсэн алдаагаа ухаарч болох ч засах боломжгүй бол бүү шанал. Зарим нэг алдаа таны амьдралд шинэ орон зайг бий болгох болно. Та илүү ухаалаг болсноор итгэл даах хүмүүс болон найдваргүй хүмүүсийг хоорондын ялгааг олж харж сурах болно. Амьдралдаа сэтгэл хангалуун бус байвал өөрчлөлт хийх шаардлага гарна.

Ихэр: Өөрийгөө үнэлэх үнэлэмжээ нэмэгдүүлэх болон хувийн зарчмаа алдахгүй байх нь чухал байна. Өөртөө итгэлтэй байдал, өөдрөг үзэл тань тусална. Ажил амьдралын зөв зохион байгуулалт, илүү идэвх санаачилга зэргээс хир амжилттай байх нь шалтгаалах бөгөөд шинэ зүйлийг эрж хайхаа бүү зогсоо. Амьдралын хэв маягтаа бүгдийг тохируулах хэцүү байна. Өөрийн түнш, хамтрагчаа ятгаж чадвал ажил хэргийн байдлаа сайжруулахад тустай байх болно.

Мэлхий: Амьдралаа баяр хөөртэй байлгах хэрэгтэй болно. Өнөөдөр таны хувьд сэтгэлийн таашаал авах зүйл нь өвөрмөц байх болно. Од эрхэс таныг хувийн онцлог зан чанараа дээшлүүлэхэд тусалж, давуу талаа илүү тод илрүүлэх боломжтой болно. Хэрэв саад бэрхшээл байвал сэтгэлээр унах хэрэггүй. Эргэн тойрныхоо хүмүүст анхаарлаа хандуул. Сайн дүгнэлтээс шинэ давуу талыг олох болно.

Арслан: Таагүй нөхцөл байдлаас гарахад ихэнх цагаа зарцуул. Өөртөө таагүй мэдрэмж авахгүйн тулд зарим зүйлд үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Бусдад үзэл бодлоо ил тод илэрхийл. Шийдвэрээсээ болж алдаа гарвал өөрийн бурууг хүлээх хэрэгтэй болно. Ихээхэн дэмжлэг туслалцаа аваад ч бүтэлгүй байгаа ажил хэргээ сайн бодох цаг үе. Өөр боломж байгааг олж харна. Хэрвээ боломжтой бол хуучны асуудлаа зүгээр л март.

Охин: Өөрийн үзэл бодолд нийцэх дуртай зүйлээ хийснээр таны амьдрал гайхалтай сайхан болох болно. Зохицуулах боломжтой асуудал дээр хэт туйлшрамтгай байдлаас болж бэрхшээлтэй тулгарч болзошгүй. Ямар нэг зүйлд ам гарах хэрэггүй. Уян хатан байж зарим үед таалагдахгүй байгаа ч инээмсэглэж сур. Ганцаараа байж өөрийгөө сонссоноор далд ухамсар тань асуудлыг шийдэх аргыг хэлж өгөх болно.

Жинлүүр: Ажил амьдралдаа амжилт гаргахын тулд хийж буй судалгаа, шинжилгээ дээрээ үндэслэн хэтийн төлөвлөгөөгөө сайжруул. Дотнын найзууд эсвэл ажлын хамтрагч нартай илэн далангүй ярилцах нь өсөж хөгжих боломж олгоно. Олз ашигт түрүүлж шуналгүй эхлээд замдаа байгаа саад тотгоруудыг арилгах алхмыг илүүд үз. Аль болох маргалдаан, зөрчилдөөнөөс хол байхыг хичээ.

Хилэнц: Од эрхсийн нөлөөгөөр таны сэтгэл санаа тогтворгүй зөрчилтэй байх болно. Гэхдээ энэ байдал таныг ажлаа цагт нь дуусгахад төдий л муугаар нөлөөлөхгүй. Хэрэв ямар нэгэн эсэргүүцэлтэй учирвал өөрийн байр суурийг алдахгүйн тулд асуудлыг тодорхой байлга. Хэнд ч өөрийгөө ялан гарах боломжийг бүү олго. Найз нөхдөдөө туслах шаардлага гарч ирэх бөгөөд энэ нь санал зөрөлдөхөд хүргэнэ.

Нум: Энэ өдөр од эрхэс аливаа мэдээлэлд дүн шинжилгээ хийх, төвөгтэй тоо баримтыг шалгах зэрэг ажилд туслах болно. Гадаад болон дотоод нөөц боломжийг ашиглан өмнө нь эмхэлж цэгцэлж амжаагүй зүйлийнхээ учрыг нь ол. Шинэ санаа сэдэх ур чадвараа сайн ашиглах хэрэгтэй гэж сануулж байна. Сонирхлыг тань татсан хүсэл зорилго, мөрөөдлийнхөө араас яв.

Матар: Од эрхсийн нөлөө таны шударга занг илүү тодруулснаар та эрхтэн дархтны давуу, тэгш бус байдлын талаар дуу хоолойгоо өргөнө. Ирээдүйн хүсэл мөрөөдлийнхөө саад тотгорыг арилгах шударга тэмцэлд оролцох хүсэл төрнө. Санхүүгийн хариуцлагатай байдал таныг идэвхтэй болгоно. Одоо хийж буй ажил тань ямар ч утгагүй байвал өөр боломжуудыг судалж, амьдралаа өөрчлөх шийдвэр гаргаж магадгүй. Ачааллаа хэтрүүлэхгүйн тулд өөртөө амралт өг.

Хумх: Өглөөг өөдрөг бөгөөд хүсэл тэмүүлэлтэй угтсан хүмүүсийн ажил хэрэг бүтэмжтэй байна. Ахуй амьдралын аар саар саад бэрхшээлд төдий л их ач холбогдол өгөх хэрэггүй. Од эрхсийн зарим нөлөө танд таагүй санагдсан ч аль болох сайн сайхан зүйлийг дотроо төсөөл. Зарчимгүй хүмүүстэй хийх уулзалтаас холуур явахыг хичээ.

Загас: Өөрийгөө хэт дөвийлгөн илэрхийлэхэд тохиромжгүй цаг үе. Хэрвээ тантай адилхан асуудалтай хүмүүстэй уулзвал тэдний ч сэтгэлийг засаж гэрэлтүүлээрэй. Өөрийн юу сурснаа болон хэчнээн ур чадвартай байгаагаа хараад өөрөө ч гайхах болно. Ямар нэг хөрөнгө мөнгөтэй холбоотой үйл ажиллагаа танд тааламжтай байх ч гэрээ хэлэлцээр хийхээсээ өмнө сайтар судалж, үнийн саналыг хооронд нь харьцуул.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00