2026 оны гуравдугаар сарын 18-нд 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ үед бизнесийн асуудалд анхааралтай ханд. Ямар нэгэн өөрчлөлт хийх, эрсдэл хүлээхээсээ өмнө хамгийн шилдэг мэргэжлийн зөвлөгөө авсан гэдэгтээ итгэлтэй байгаарай. Бизнесийн хамтрагчтайгаа хууль ёсны гэрээ хий. Мөн албан бус харьцаануудаа ямар нэгэн байдлаар баталгаажуул.
Үхэр: Өнөөдөр олон шийдвэрлэх асуудал гарч ирнэ. Зарим зүйл будилаантай байх нь таны толгойг эргүүлэх болно. Хийж буй ажлаа үргэлж хяна. Та оюун ухаанаа голлон ашиглаж ажиллах хэрэгтэй. Аливаа юмыг хийхдээ юуны өмнө та өөрөөсөө юу хийвэл хамгийн сайн үр дүнд хүрч чадах вэ гэж асуу. Таны албан тушаалын нөхцөл байдал сайн байх болно. Харин бусдаас тусламж авах мэдрэмжээ бас асаах хэрэгтэй. Бусдыг гомдоож магадгүй бөгөөд үүндээ анхаар.
Ихэр: Тэвчээртэй байхгүй бол дуусгаж чадахгүй ажилдаа дарагдана. Таны хүсэл мөрөөдөл бүрхэг байгаа бол өөрчлөлт хэрэгтэй гэсэн үг. Өөрийгөө хамгаалах чадвар сайтай байх нь шинэ зүйлийг олж авах үндэс болно. Ямар нэг хууль эрх зүйн асуудалд холбогдох магадлалтай бөгөөд энэ асуудлыг шийдэхийн тулд сайн мэргэжилтнээс зөвлөгөө ав.
Мэлхий: Өөртөө таалагдахгүй зүйл хийх хэрэггүй. Зарим харилцаа тийм ч таатай биш байна. Бусад хүмүүс танд юу хийхийг зааварлах үед уурлах хэрэггүй. Аливаа харилцааг хэвийн байлгахыг хичээ. Зарим үед илүү хатуу чанга байж болно. Харин асуудлаас халгаж, өөр хүнд найдсанаас болж таагүй байдал үүсэж мэднэ. Бусдад болохгүй зүйлийг хэлж ойлгуулах гэж хичээсэн ч таныг ойлгохгүй байх. Иймд өөрийнхөө хамгийн зөв гэж бодсон зүйлийг л хий.
Арслан: Өнөөдөр өөрчлөлт, урам зоригоор дүүрэн байх болно. Бусад өдрөөс ч илүүтэйгээр ямар өөрчлөлт хийх ёстойгоо мэдрэх болно. Энэ үед ажлаа түр орхин амарч, бодлоо эргэцүүлэн тунгаах цаг өөртөө гарга. Таны зөн совин хаашаа явах ёстойг хэлээд өгнө. Итгэл үнэмшил болон хувийн үнэт зүйлс адилхан хүмүүс рүү татагдах болно. Гэхдээ та юу хийх талаараа сайн мэдрэх хүртлээ ямар нэгэн үйлдэл хийх хэрэггүй.
Охин: Төлөвлөгөө эсвэл чухал шийдвэр гаргах үед толгойд шинэ санаа орж ирнэ. Гаднын нөлөө ихсэх ч гэсэн үр дүнд таны шийдвэр гол байсан хэвээр байх болно. Урагш харах шинэ зорилготой болох хэрэгтэй. Амьдралыг харах өнцөг тань ч өөрчлөгдөнө. Өмнө нь мэддэг байсан зүйл цаг хугацааны өөрчлөлтөд огт өөр дүр зурагтай болсоор байх болно. Нөхцөл байдлаа хяналтдаа авахын тулд төрөлхийн ухаалаг, сүйхээтэй зан чанараа ашигла.
Жинлүүр: Бие махбодын нөөц боломж өндөр байх тул өөрийн нэмэгдэж буй эрч хүчийг оновчтой байдлаар ашигла. Таны зоригтой өөртөө итгэлтэй байдал санхүүгийн асуудлыг шийдэхэд тусална. Бүтэмжтэй гэрээ хэлцэл танд баяр хөөр авчрах болно. Жижиг зүйлд анхаарлаа хандуулахгүй бол таныг бухимдуулж байсан бүхий л асуудал алга болно. Гэхдээ өмнөх таагүй нөхцөл байдлаа дахин бий болгохгүйн тулд болгоомжтой бай.
Хилэнц: Та өөрийн олж авсан зүйлийг дахин нэг анхаарвал ямар хол явснаа анзаарах болно. Санаанд оромгүй зүйл сэтгэл зовооно. Аливаа зүйлд уян хатан байж сур. Удахгүй шийдэгдээгүй асуудлууд шийдэгдэнэ гэдэгт итгэ. Юу ч болж байсан хамтрагчдаа дарамт учруулах хэрэггүй. Зарим хүмүүс илүү цагаар ажиллан цалин мөнгөө арвижуулна. Та өөрийн гэсэн бизнестэй ч болж магадгүй. Ажил дээр тулгараад буй асуудал хангалттай ачаалал болох ч зугаацах боломж гарна. Гэхдээ хэтрүүлэх хэрэггүй.
Нум: Төлөвлөгөөгөө өөрчлөх шаардлага тулгарч болзошгүй. Санамсаргүй байдлаар хүлээсэн үүрэг даалгавраа биелүүлэхэд саад учрах бололтой. Өнөөдөр ажил үүргээ гүйцэтгэх үедээ болон эрүүл мэнддээ онцгой анхаарал тавихыг од эрхэс анхааруулж байна. Хамтрагчаасаа тусламж хүсэх нь тийм ч сайхан санаа биш бололтой. Яг одоо өөрийн юу хүсэж байгааг олж мэдэн сэтгэлээ хөгжөөх ямар нэг зүйл олж хий.
Матар: Ойрын үед хэрэгжүүлэх чухал төслөө хэрхэн эхлүүлэх шинэ санаа бодож олох болно. Энэ нь танд бусдаас илүү амжилт олох боломж авчрах болно. Ажил хэргээ эртхэн амжуулснаар тулгарч магадгүй байсан асуудлыг хялбар болгоно. Хувийн амьдралд шинэ өөрчлөлт ирнэ. Олны танил хүмүүс сонирхолтой шийдвэр гаргаж мэднэ.
Хумх: Од эрхэс энэ өдөр ер бусын бөгөөд таамаглаагүй үйл ажиллагаа, нөхцөл байдал таны эр зоригийг шалгана гэж сануулж байна. Гэхдээ танд хэзээд туслах хамтран ажиллагсад, найз нөхдөдөө найдаж болно. Тиймдээ ч өнөөдөр багаар ажиллах нь таны хувьд хамгийн чухал байна. Тэд таны хий хоосон мөрөөдлийг ч бодит болгоход тусална. Мөн таны туршлага шинэ ажил эхлүүлэхэд амжилтын үндэс суурь нь болно.
Загас: Өнөөдөр ажил хэрэг дарамттай байх болно. Гэхдээ ажлынхаа үр дүнг хүртэж эхэлсэн хөдөлмөрч хүмүүс амжилт олоход тийм ч хэцүү биш үе. Өөрийн үүрэг хариуцлага болон сэтгэл санаагаа зөв тэнцвэртэй байлгах нь чухал. Харин хайртай хүнийхээ төлөө цаг гаргахгүй бол таны амжилт тийм ч сэтгэл хангалуун байдлыг бий болгохгүй. Ажил болон хувийн амьдралаа тэнцвэржүүлэх нь байнга л зөрчилтэй тулгардаг зүйл гэдгийг санаж яваарай.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ









