Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-18

ЦАГ АГААР ТОГТВОРТОЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан цаг агаарын мэдээг хүргэж байна. 2026 оны гуравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах төлөвтэй байна.

Ойрын хоногийн төлөв (03-р сарын 18-19)

Ихэнх нутгаар багавтар үүлтэй, тогтуун байна. Шөнөдөө Халх голын сав газраар ялимгүй цас орж болзошгүй ч өдөртөө нийт нутгаар цас орохгүй.

Салхи зүүн аймгуудаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай салхилна.

Шөнөдөө:

  • Дархадын хотгор, Завхан, Тэс голын хөндийгөөр -21…-26°C

  • Увс нуур, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -16…-21°C

  • Бусад нутгаар -7…-16°C хүйтэн

Өдөртөө:

  • Говийн өмнөд хэсгээр +6…+11°C

  • Бусад нутгаар +1…+6°C дулаан

  • Зарим голын хөндий, уулархаг нутгаар 0…-5°C хүйтэн байна

Улаанбаатар орчимд

Улаанбаатар хот орчимд багавтар үүлтэй, цас орохгүй.
Салхи баруунаас 3-8 м/с.

  • Шөнөдөө: -11…-13°C (Яармаг-Сонгино орчмоор -17…-19°C)

  • Өдөртөө: +4…+6°C дулаан

Багануур, Тэрэлж орчимд

  • Шөнөдөө: -18…-21°C

  • Өдөртөө: +2…+4°C дулаан
    Цас орохгүй, салхи 3-10 м/с байна.

5 хоногийн урьдчилсан төлөв (03-р сарын 20-24)

Ирэх өдрүүдэд цаг агаар харьцангуй тогтуун боловч зарим нутгаар цас орж, салхи ширүүсэх төлөвтэй.

  • 20-нд: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно

  • 21-нд: Төв болон зүүн аймгуудын зарим хэсгээр цас орно

  • 22-нд: Зүүн аймгуудын зүүн хэсгээр

  • 23-нд: Баруун болон төвийн нутгийн зарим хэсгээр цас орно

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, зарим өдрүүдэд:

  • 20, 23-нд уулархаг нутгаар

  • 21-нд говь, талд
    секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Температурын хувьд:

  • Ихэнх нутгаар өдөртөө +5…+10°C дулаан

  • Говийн өмнөд хэсгээр +12…+17°C хүрч дулаарна

  • 23-нд баруун нутгаар бага зэрэг хүйтэрнэ


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10