2026 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хамтын ажиллагаа сайн байвал төвөгтэй байдлыг даван туулах болно. Хамтрагчтайгаа уулзалт зохион байгуулах болон түншүүдийн зөвлөгөөн хийх зэрэг үйл ажиллагаанд сайн үе. Өнөөдөр хайр сэтгэлийн харилцаанд од эрхэс үнэнч байхыг билэгдэж байна. Хайртай хүндээ зориулсан гайхалтай зүйлийг бодож ол. Ямар ч завгүй байсан үүнийг заавал хийх хэрэгтэйг сануулж байна. Хайртай хүнтэйгээ халуун дотно яриа өрнүүлснээр энэхүү холбоо улам бэхэжнэ.
Үхэр: Таны төрөлхийн ур чадвар улам нэмэгдэх бөгөөд илүү шаргуу ажилласнаар нэмэлт орлого олох боломж олдоно. Мөн нууцлаг авьяас чадвараа хөгжүүлэх замыг ч нээх магадлалтай. Гэхдээ бүх зүйл хялбар байхгүй нь ойлгомжтой. Тусламж хэрэгцээтэй хүмүүст туслахыг маш их хүсэх болно. Харин таны халамжтай, энэрэнгүй занг зарим хүмүүс буруугаар ойлгоно. Таны эрүүл мэндэд муугаар нөлөөлөх зүйлээс хол бай.
Ихэр: Од эрхсээс далд утгатай зөн совин хүлээж авна. Нөхцөл байдал гаднаа сайн байгаа боловч бодол санаа тань тийм ч их тайван байхгүй бололтой. Өмнөх ажлаа дуусгах эрч хүч дутаж магадгүй бөгөөд тэвчээр шалгах хэд хэдэн асуудалтай тулгарна. Өрсөлдөгч нарын явуулгыг үл тоо. Өнөөдөр хажууд тань байгаа хайртай хүмүүс л урам зоригтой, аз жаргалтай байх нь чухал. Эргэн тойронд эерэг энерги дүүрэн байвал элдэв хорон санаа нэвтэрч чадахгүй.
Мэлхий: Мөнгөний асуудлаа сайтар зохицуулах хэрэг гарна. Танд шаардлагатай эд зүйлс худалдан авах төлөвлөгөө байсан бол орлогоо сайн тооцоол. Тухайн зүйлийг хэрэгцээтэй байгаа эсэхийг нарийн шалгаарай. Хэрвээ танд таамаглаагүй төлбөр ирсэн бол санаа зовж байхаар орлого зарлагаа нарийвчлан хяна. Энэ үед та хэт их мөнгө зарцуулахгүй бол тайван байж чадна. Уран бүтээлч байдал бусдаас ялгаруулна. Сэтгэл татам байдлыг өөрийн авьяас чадвараар олж ав.
Арслан: Ажил хэрэгч санаа тань тодорхой бөгөөд товч байж чадна. Санхүүгийн байдалдаа хяналт тавьж их мөнгө үрэх шаардлагатай үед ухаалаг бай. Өөрийн ур чадварыг нотлон харуулж чадвал хамт ажиллагсдын дунд нэр хүнд өсөх болно. Хайртай хүндээ илүү сонирхолтой бэлэг барь. Нэг нэгэндээ олгох боломжийг шинээр нээ. Сэтгэл санааны урамшуулал нь таны хичээл зүтгэлийг илүү харуулж чадах бололтой.
Охин: Бусдын хэлсэн үгэнд нэлээд бухимдах магадлалтай өдөр. Хэн нэгний тодорхойгүй харилцаа таны дургүйцлийг төрүүлэх бололтой. Аливаа таныг эвгүй нөхцөл байдалд оруулж магадгүй үйл ажиллагаанаас аль болох хол бай. Зарим нөхцөл байдлыг зөв мэдрэхгүй бол бүх юм эргээд хэвэндээ ортол багагүй хүч шаардана. Од эрхсийн нөлөө ажил хэрэгт сайнгүй байх тул мэргэ төлөг болох аз одонд хий найдаад хэрэггүй. Зүтгэлтэй уйгагүй байх нь чухал.
Жинлүүр: Санаандгүй байдлаар хүмүүсийн урмыг хугалж, гомдол сонсох магадлалтай. Чухал нууцыг санаандгүй алдахаас болгоомжил. Бусдын биеэ авч явах байдлыг ажигласнаар үнэ цэнтэй ойлголт авч чадна. Зарим үед яг л мөрөөддөг шигээ цагийг өнгөрүүл. Гэр орондоо өөрчлөлт хийх асуудал толгой өвтгөнө. Танд туслахыг хүссэн бусдын хүсэлтийг хүлээн авахгүй байх нь оновчтой шийдвэр биш байна.
Хилэнц: Өөрийгөө нээх алхам нь таны оюун ухаан болон үзэл бодлыг тэлэх болно. Өнөөдөр зарим ажил өөрчлөлт хийхийг шаардах тул завгүй өдөр байна. Энэ үед санамсаргүй алдаа хийвэл шаналах, бухимдах хэрэггүй. Гэсэн ч санаанд ороогүй зүйл болох магадлалтай учир аливаа зүйлд хуумгай хандахаас байнга болгоомжил. Ялангуяа хайр дурлал болон мөнгө санхүүгийн асуудалд анхааралтай байх хэрэгтэй болно.
Нум: Өнөөдөр таны дотоод сэтгэлийг хөдөлгөсөн үйл явдал болно. Амьдралдаа чухал алхам хийхээр төлөвлөж байгаа бол зорилгоо өндөр тавь. Хууран мэхлэлт, худал амлалт, хий хоосон зүйлээс хол бай. Өмнөх ажлаа хурдан хийж амжуулаарай. Зарим дадал зуршил болон сүсэг бишрэлдээ анхаарлаа хандуул. Хий хоосон зүйл мөн эсэхийг сайтар тунгаан бод.
Матар: Шинэ ажлын санаа гаргах боломж бүрдэх хэдий ч аливаа зүйлийг нарийвчлан туршиж үзэж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Мөнгөний асуудлаас болж дарамттай байгаа бол бусдаас санхүүгийн тусламж авах боломжийг хайхад хүрнэ. Өөрийгөө хүндэлж чадвал бусад хүмүүс ч таныг дагах болно. Өдөр тутмын амьдралдаа хэрэгтэй туршлагыг бага гэлтгүй хуримтлуулж ав. Олон нийтийн байгууллага, сайн дурын холбооноос чухал ажлын санал ирсэн бол хүлээн ав. Хууль шүүхийн байгууллагуудад хандахад таатай.
Хумх: Олон нийтийн ажил цаг их авах хэдий ч сонирхолтой хүмүүстэй уулзаж танилцах болно. Таныг илүү сайн, өвөрмөц харагдуулах арга хэмжээнд оролц. Хувийн ур чадвар, авьяасаа дээшлүүлэх боломжийг сайн ашигла. Зарим зүйл одоохондоо санаагаар болохгүй байсан ч та авьяас чадвараа хөгжүүлж чадах л болно.
Загас: Өөрийн үзэл санааг бусадтай хуваалц. Бусад хүмүүст өөрийн ур чадварыг зөв мэдрүүл. Ямар аргаар хийсэн хамаагүй зөв өөрчлөлт танд сайн талыг авчрах болно. Хөгжиж байхын тулд хэвшмэл байдлаа эвд. Өнгөрсөн хайрын харилцаа одоогийн амьдралд хэт нөлөөлөхөөс өмнө уг асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Үгүй бол амьдралд нэлээд дарамт болж магадгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ









