Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-20

ЦАС, ШУУРГА ЭЭЛЖИЛЖ, САЛХИ ШИРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр нойтон цас орж, салхи шуурга ширүүсэх тул болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.

ОЙРЫН 24 ЦАГИЙН ТӨЛӨВ

2026 оны 03 дугаар сарын 20-ны 20:00 цагаас 03 дугаар сарын 21-ний 20:00 цаг хүртэлх хугацаанд:

Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын зарим газраар, өдөртөө төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Агаарын температурын хувьд шөнөдөө:

  • Увс нуур, Дархадын хотгор орчимд -19...-24 хэм

  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар -13...-18 хэм

  • Төвийн голын хөндийгөөр -9...-14 хэм

  • Говийн өмнөд хэсгээр +2...-3 хэм

Өдөртөө:

  • Хүйтэн бүс нутгаар -6...-11 хэм

  • Уулархаг нутгаар +1...-4 хэм

  • Говь, талын бүсэд +4...+14 хэм хүрч дулаарна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР

Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй хур тунадас орно.
Салхи 6-11 м/с хүрч, явган шуурга шуурна.
Шөнөдөө -3...-8 хэм, өдөртөө +1...+3 хэм дулаан байна.

ОРОН НУТГИЙН ЗАРИМ ЦЭГҮҮД

  • Багануур орчимд: Шөнөдөө -10...-12 хэм, өдөртөө +1...+3 хэм

  • Тэрэлж орчимд: Шөнөдөө -12...-14 хэм, өдөртөө 0 орчим хэм

03 САРЫН 22–26-НЫГ ХҮРТЭЛХ ТӨЛӨВ

Ирэх тав хоногт цаг агаар тогтворгүй байна.

  • 22-нд зүүн аймгуудаар,

  • 23-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр,

  • 25-нд баруун болон төвийн аймгуудаар цас орно.

Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с байх ч:

  • 23, 24-нд Алтайн уулархаг нутгаар,

  • 25-нд нутгийн зарим хэсгээр 15-17 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Температурын хувьд:

  • Хүйтэн бүсэд шөнөдөө -19...-24 хэм, өдөртөө -5...-10 хэм

  • Уулархаг нутгаар шөнөдөө -13...-18 хэм, өдөртөө -3...+2 хэм

  • Говийн бүсэд өдөртөө +10...+15 хэм хүрч дулаарна

25-нд баруун болон төвийн аймгуудаар хүйтэрч, салхи ширүүсэх төлөвтэй байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00