2026 оны гуравдугаар сарын 24-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Ихэнх хүмүүс өнөөдөр өндөр сэтгэгдэлтэй байна. Өөрийн оюун санаанд төлөвлөсөн бүхнээ амжилттай гүйцэтгэх эрч хүчтэй гэдэгтээ итгэлтэй бай. Илүү хариуцлагатай байвал үр дүн гаргаж алдар нэр, зорилгодоо хүрнэ. Шийдэмгий байж үзэл санаагаа ойлгомжтой илэрхийлэн харилцаагаа тодорхой байлгах нь чухал. Өөрийнхөө хайрлаж биширдэг зүйлсийн талаар бусадтай хуваалц.
Үхэр: Таны хүсэл мөрөөдөл биелэх боломжгүй мэт сэтгэгдэл төрнө. Энэ нь сэтгэл санааг хямрааж, тогтворгүй эмзэг болгоно. Амжилт олохын тулд мэргэжлийн ур чадвар гол хүчин зүйл байна. Аливаа нөхцөл байдлыг зөвөөр ухаарч ойлгох нь чухал цаг үе. Хүнлэг бөгөөд хүлээцтэй хүмүүс илүү нэр хүндийг олно.
Ихэр: Зөв бодолтой байж чадвал өөрийнхөө итгэдэг зүйлийн төлөө бат зогсох чадвартай байна. Гэхдээ хэрэгтэй үед нь та харилцан буулт хийж ч чадна. Хэрэв хамтрагчтайгаа сайн харилцаатай бол ямар ч асуудлыг даван туулна. Жижиг гэлтгүй зөрчлөөс болгоомжлоорой. Жижиг оч маш том галыг бий болгодог гэдгийг санаарай. Гадаад нөхцөл байдлыг дотоодын зөрчлөө арилгахад ашигласан ч болно.
Мэлхий: Өнөөдөр та бүтээлч сэтгэлгээтэйгээ байгаагаа мэдрэх болно. Бусад хүмүүсээс ирэх гэнэтийн үйлдлийг үл зөвшөөрөх бололтой. Хамт ажилладаг хүмүүстэйгээ сайн ойлголцох шаардлага үүснэ. Маргалдаж байхдаа ямар нэг бодлогогүй үг хэлэхээс сэргийл. Хайр дурлалын холбоогоо хэт их гүнзгийрэхээс нь өмнө дүгнэлт хийхийг зөвлөж байна. Хэн нэгнээр хайрлуулах хүсэл тань таныг төөрөгдөлд оруулах тул хэдий дотно байсан ч тайван байдлаа хадгалах хэрэгтэй.
Арслан: Ажлын үйл явц анхаарал шаардах тул болгоомжтой бай. Нэн тэргүүний зорилтуудаа сайн хянаж, төлөвлөгөөгөө дахин зохиохоор шийдэх бололтой. Олныг хамарсан хөл үймээнд хэт автах хэрэггүй. Холын зорилгоо гол болгоорой. Дээд шатны байгууллагатай харилцахдаа хууль журмыг бүү зөрч.
Охин: Олон хүнтэй эсвэл дуу чимээ ихтэй газраас түр холдон нам гүм орчинд байх нь сайн төвлөрөхөд тус болдог гэдгийг сана. Эрүүл мэндийн хувьд ч нам гүм орчин сайн нөлөө үзүүлнэ. Өөрийн дотоод дуу хоолойг сонс. Таны бүхий л анхаарал гол асуудал дээрээ төвлөрөх хэрэгтэй үе бөгөөд хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлэх асуудал таны сэтгэлийг зовоох болно. Хэрвээ бодит амьдрал болон сэтгэл хөдлөл хоёртоо тодорхой хэмжээний зааг тогтоож чадахгүй бол гадаад орчинтойгоо харьцахад нэлээд хүнд байх болно.
Жинлүүр: Ажлын ашиг сонирхол тань завгүй байлгана. Амьдралын хэмнэл хурдсаж ихэнх хүмүүсийг ядарч унах шахах бөгөөд таагүй харилцаа үүсэж мэднэ. Нэр нөлөөтэй хүмүүсээс заавар зөвлөгөө ав. Танд урам зориг оруулах сэдвээр ярилцаж хэлэлц. Таны тусламж хэрэгтэй байгаа хүмүүсээс төсөөлж байгаагүй мэдээ хүлээн авна. Хэрвээ амьдралд тань онцгой хүн байдаг бол тэр хүнтэйгээ хамт байх цаг зав гарга.
Хилэнц: Өнөөдөр таны эрч хүч урам зориг өсөх тул мөрөөдлөө биелүүлэх ямар нэг алхам хийхэд таатай байх болно. Ирээдүйгээ аль болох гэгээлэг хөгжилтэй байгаагаар төсөөл. Хэрэв байр сууриа тодорхой болгохгүй удсан бол саналаа зоригтой хэлэх хэрэгтэй. Нөхцөл байдал ээдрээтэй байсан ч таны шийдвэрийг бусад нь зөвөөр хүлээн авах бололтой. Эмчээс зөвлөгөө авах цаг гаргаж эрүүл мэнд хэвийн байгаа эсэхийг шалга.
Нум: Гадаад үзэмжээ сайхан харагдаж байгаагаар төсөөлөн бодох нь зөв хэвшилд суралцахад сайн туслах болно. Хичээл зүтгэлээ үр дүнтэй болгохын тулд бага хэмжээгээр идэж, хорхой хүргэм амттан, таргалуулдаг зууш, үлдэгдэл хоолноос татгалзаж сур. Аливаа хичээл зүтгэл ажил дээр гаргах амжилтын ч баталгаа болно. Хайртай хосууд тулгараад буй асуудлаа зөвшилцөлд хүргэх цаг болсон байна.
Матар: Үйл явдалд хөнгөн хуумгай байдлаар хандах, бусдыг үл ойшоох нь нэр хүндийг тань сэвтүүлэх шалтгаан болно. Олон хүнтэй харилцах, наргиж цэнгэхээс татгалз. Бусдын нөлөөнд автаж болзошгүй байгаа тул буруу алхам хийхээс болгоомжил. Ямар нэг өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Хэрэв шаардлага гарвал найдвартай хүнээс л тусламж хүс. Сайн танихгүй хүний тавьсан сайхан саналд хууртах магадлал байна.
Хумх: Өнөөдөр хувийн болон ажил хэргийн харилцааны аль алинд нь чухал мөчийг анзаарахгүй орхиж болохгүй. Хэрэв танд таагүй бодол төрж байгаа бол чимээ шуугиан багатай газар олж, юу болоод байгаа талаар сайтар бодож тунгаа. Өөрийгөө зовоохоос цаашгүй өнгөрсөн үйл явдлыг мартах нь зүйтэй. Үнэтэй худалдан авалт хийхээр шийдэж магадгүй. Өөрийн зарлагадаа сайн анхаар. Алдагдал авчирч мэдэх гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас татгалз.
Загас: Өөрийн арга барил, хуримтлуулсан туршлагад итгэснээр сайн үр дүн ирнэ. Эерэг чиг хандлагатай байснаар сулбагар байдал, гутрангуй үзлээ ялан дийлэх болно. Аль болох цагаа сайхан өнгөрөөхийг хичээ. Байр сууриа хадгалах нь сайн мэдэхгүй зүйл дээр ч алдахгүй байхад тусална. Харин сайн мэдэхгүй хүмүүстэй түншилбэл эрч хүчээ дэмий урсаж, урам зориг буурч мэднэ.
Т.УНДРАХБАЯР







Өдөр тутмын мэдээ









