Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2026 оны 03-р сарын 24-ний 20 цагаас 03-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө баруун аймгуудын нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говийн бүс нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -14...-19 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Эг, Тэрэлж голын хөндийгөөр -10...-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус дулаан, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Туул голын хөндийгөөр 0...-5 градус, бусад нутгаар -4...-9 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр,Тэс голын хөндийгөөр -2...-7 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +3...-2 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +14...+19 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар +9...+14 градус, бусад нутгаар +4...+9 градус дулаан байна.
Улаанбаатар хот орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -7...-9 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Багануур орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө -5...-7 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.
Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.
2026 оны 03-р сарын 26-наас 2026 оны 03-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
26-нд Алтайн өвөр говь, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Монголын тал нутгаар, 27-нд Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 26, 29-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн зарим газраар, секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө -1...-6 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -11...-16 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.
Т.УНДРАХБАЯР







Өдөр тутмын мэдээ





