Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-24

МЭЛХИЙ: АРИЛЖАА НАЙМААНЫ ҮЙЛ ХЭРЭГТ ТААТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

2026 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Бусдын муу нөлөөнөөс хол байх нь чухал үе. Хэн нэг нь таныг буруутгах гэж оролдсоноос гутранги үзлийн нөлөөнд орно. Өөрийнхөө зөв гэдгийг тайлбарлаж, ятгах танд хэцүү байх нь бололтой. Хувийн дадал хэвшлийнхээ ачаар шинэ гарц олно. Цаг үеийн нөхцөл байдал таны санхүүгийн боломжийг багасгах авч ирээдүйд олох амжилтынхаа төлөө өмнөө тулгарсан хэцүү үеийг даван туул.

Үхэр: Энэ үед хүлээсэн үүрэг хариуцлагадаа хайхрамжгүй хандаж болохгүй. Энэ үед өөрийгөө бусдаас илүүд үзэн, хүмүүст хэт өндөр шаардлага тавих магадлалтай. Бусад хүмүүсийн тэвчээр хүлээцтэй байдлаас суралцах хэрэгтэй. Санхүүгийн асуудлаас болж санаа зовох бөгөөд өр төлбөрийн асуудлаа цаг алдалгүй шийд. Санхүүгийн зөвлөгөө өгдөг мэргэжлийн байгууллагыг ашигла. Удахгүй таны итгэл найдвар болон уран бүтээлч зан сэргэх болно.

Ихэр: Ажлын орчинтой холбоотой нөхцөл байдал тодорхой бус болох үйл ажиллагаа явагдана. Найз нөхдийн дунд зарим нэг сөргөлдөөн үүсэх эсвэл гэр бүлийн хүмүүстэйгээ асуудал гарах зэрэг магадлалтай өдөр. Аливаа асуудалд анхааралтай хандан, уурлаж бухимдсан хүнтэй шууд нүүр тулах, өөрийн бодол санааг илэрхийлэх зэрэгт болгоомжтой бай. Чухал үйл явдал таны төлөвлөж байснаас эсрэгээр болж магадгүй. Уян хатан байж өөрийгөө зөвөөр ойлгуул.

Мэлхий: Арилжаа наймааны үйл хэрэгт таатай байна. Мөн хамтарсан үйл ажиллагаанаас ашиг олно. Зарим хүмүүс энэ үед од эрхсийн нөлөөгөөр амьдралаа өөрчлөх талаар бодож магадгүй. Бодлогогүй алхам хийвэл их хэмжээний хохирол хүлээж болзошгүй байна. Биеэ барихгүй бол сэтгэл санаа тогтворгүй болно. Хол аялах хүсэл төрж болох юм.

Арслан: Бусдад биелүүлэхэд хэцүү амлалт өгөхөөсөө болгоомжил. Харилцаа холбоонд гарсан асуудлууд үр ашигтай шийдэгдэх бололтой. Ажилдаа өөрийгөө бүрэн зориулбал оюун ухаанд уйтгар гуниг байхгүй байх болно. Ямар нэг нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн үйл ажиллагаанд сайн дураараа оролцох болно. Хамгийн гол нь танд боломж олгох мэдээллийг сайн ашигла. Таны сэтгэлд тохирохгүй зарим үйл ажиллагаа гайхшируулах болно.

Охин: Олон нийтийн харилцаанд асуудал гарвал таныг хямраах болно. Хэрвээ яаран шийдвэр гаргавал таны нэр хүнд унаж магадгүй. Харин та авьяас чадвараа зөв мэдэрвэл ажилдаа ахиц гаргах болно. Туршлагатай, мэргэжлийн хүнээс туслалцаа авч чадвал та хүссэндээ хүрч чадна. Хувийн амьдралаа цэгцлэхэд хамгийн тохиромжтой үе. Иймээс цаг гаргаж нууцлаг газар дотнын хүнтэйгээ хоёулхнаа цагийг өнгөрөөх нь хайрын холбоог бэхжүүлнэ.

Жинлүүр: Өнөөдөр ганцаар гадуур гарах хэрэггүй. Танихгүй хүмүүстэй маргалдахаас зайлсхий. Ганцаардлаас болж хэн нэгэнтэй дотно харилцаа тогтоох хүсэл ч бас төрөх болно. Хэрвээ ямар нэгэн шалтгаанаар гадагш гарч чадахгүй бол ядаж л ойр зуур салхил. Эрүүл сэнгэнэсэн агаар, сэтгэл санаанд байгаа муу муухайг үлдэн хөөх болно.

Хилэнц: Өнөөдөр чухал ажил амжуулах хэрэгтэй бол анхааралтай бай. Дотоод сэтгэлд байгаа сөрөг зүйлээ ил гаргалгүй байж сур. Бусдын үгийг сайн сонсож, хамтын ажиллагаандаа үнэнч шударгаар хандвал таныг үнэлэх болно. Яаруу тэвдүү хөдөлж эсвэл ухарч няцаж ч хэрэггүй. Таны ямар ч үед удирдлага алдахгүй, өөртөө итгэлтэй байдал хүмүүст таалагдах болно. Өөрийн мэдрэмжээр үйл хөдлөлөө цэгнэж, харилцааны ур чадвараа нэмэгдүүл.

Нум: Хариуцаж байгаа төсөл төлөвлөгөөнд тань хэд хэдэн саад гарч ирж болзошгүй. Бусдад хэт итгэх нь дараа нь сэтгэл санаагаар унагаж болзошгүй. Зарим үед сонголт хийхдээ хариуцлага байхад хүндрэл гарах болно. Эцсийн шийдвэр гаргахын өмнө тайван байх хэрэгтэй. Ойр дотнын хүнийхээ үг үйлдлийг үргэлж шүүмжлэх хэрэггүй. Алдаа гаргахгүй хүн хаана ч байхгүйг сана. Эргэн тойрны хүмүүсийн эрүүл мэндэд анхаарал хандуулах хэрэгтэй.

Матар: Зөн билэг, дотоод мэдрэмж тань овсгоо самбаа болон няхуур хянамгай байдал аль алийг өгнө. Дарга удирдлагатайгаа харилцан ойлголцлоо сайжруулах боломж гарна. Албан тушаал ахих талаар сайн бод. Жирийн үйл ажиллагаагаа хойш тавьж, илүү том зорилгодоо анхаарлаа хандуулах зайлшгүй шаардлагатай үе. Тавьсан зорилгодоо хүрэхэд туслах шинэ түншүүд болон нөлөө бүхий ивээн тэтгэгч хэрэгтэй болно.

Хумх: Зарлагаас илүү орлого олох аргыг олж мэднэ. Мөнгө хадгалах болон хөрөнгө оруулалт хийх нь чухал ч яг одоогийн нөхцөлд юу илүү хэрэгтэй гэдгийг ойлго. Зарим үед бага зэрэг өрөнд орох нь уналт авчрах болон цаашаа өргөжихгүй гэсэн үг биш. Судалгаа сайтай үедээ эрсдэлтэй алхам хийхээсээ бүү ай. Харин байнга алдаа болдог үйлдлээ гаргахгүйн тулд тун хянамгай бай. Мөн гэр бүлээ хамгийн чухалд тавих цаг үе.

Загас: Өнөөдөр төрөх мэдрэмж хачирхалтай үйлдэл гаргахад хүргэж болно. Найз нөхөрлөлөө бүрэн хадгалж үлдэхийн тулд өөрийн нөхцөл байдлаа илэн далангүй найз нөхдөдөө илэрхийл. Үгүй бол ойлголцох гэж нэлээд удах тул таны санаа зовох болно. Дэмий бодолд автсан тодорхойгүй байдлаа удаан үргэлжлүүлэхгүй байх хэрэгтэй. Гол зүйл дээр анхаарал сарнивал том алдаа болж магадгүй. Хайртай хүнтэйгээ зовлон жаргалаа хуваалцаж, хүндрэл бэрхшээлээ хамт даван туул.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22