Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-26

ХОНЬ: АЖЛЫН САЛБАРТАА САЙН АХИЦ ГАРГАНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ажлын салбартаа сайн ахиц гаргана. Ажлаа цэгцлэхийн тулд сайн бодсоны дараа шийдвэр гарга. Хөрөнгө оруулалтын асуудал дээр илүү анхаар. Эд хөрөнгийн асуудлаар шүүхтэй холбогдож магадгүй. Гэрээ хэлэлцээрийг ил тод бөгөөд хуулийн дагуу явуул. Олныг хамарсан үйл ажиллагаанд хэт автахаас зайлсхий.

Үхэр: Өнөөдөр таны санаа бодол тайван байна. Улс төрийн сэдвээр дүгнэлт хийх гэж яарахгүй байх хэрэгтэй болно. Таны эргэн тойронд худал цуурхал тарах магадлалтай. Эрч хүчээ энэ үед хадгалах хэрэгтэй. Магадгүй удахгүй болох аз туршсан үйл ажиллагаанд хэрэг болно. Шинэ мэдээлэл олж авч мэднэ. Цагийг нь олж хөдөлж чадах эсэхээс байр сууриа бэхжүүлэх оролдлогын үр дүн хамаарна. 

Ихэр: Таны байр суурь амьдрал ганхаж байгаа бол аз хүлээн, зүгээр суухаа боль. Боломж хүлээн авбал түүнийг шүүрэн авч өөрчлөлт хийхэд бэлд. Бизнесийн зорилгоор хүмүүстэй уулзах төлөвлөгөөнүүд төвөггүй биелэх ба ажил мэргэжил эсвэл нийгмийн шатаар өгсөхөд чинь нөлөөлөх хүчтэй холбоо тогтоож болох юм. Романтик уур амьсгал давамгайлж, хайр дурлалын сайхан мэдрэмж, халуун дулаан орчныг хүснэ. 

Мэлхий: Өнөөдөр од эрхсийн нөлөөгөөр эмх цэгцтэй байдал алдагдана. Зарим нөлөө таныг төөрөгдөл болон хуурмаг байдалд оруулна. Чухал сонголт хийх үе ирэхэд бүрхэг байдал бий болно. Тиймээс чухал шийдвэр гаргах болон хуулийн бичиг баримтад гарын үсэг зурах бол хойшлуулах нь ухаалаг алхам болно. Гэхдээ анхааралтай байж чадвал удахгүй бүх юм нааштай болохоор байна. Авьяастай хүмүүсийн урам зориг нь нэмэгдэж, сайн ажиллах тул үр бүтээлтэй байна. 

Арслан: Хүлээн авалт, албан уулзалтад очсоноор та чухал нөлөө бүхий хүмүүстэй танилцана. Үр дүн тань таныг азтай гэж хэлэх хэмжээнд аваачих болно. Эргэн тойрныхондоо үл анзаарагдах боловч таны сэтгэл санаа тогтворгүй байж мэднэ. Хэлэх үг хийх үйлдлээ урьд урьдаас илүү хяна.

Охин: Сэтгэл хөдөлгөм сонирхолтой зүйлс таныг хүлээж байгаа ч ирэх сард хэтэрхий олон ажил амжуулах төлөвлөгөө бүү гарга. Учир нь цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд өөртөө зориулах цаг хугацаа хэрэгтэй. Шуугиан ихтэй орчин таны тэвчээрийг ихээр барна. Эелдгээр зарим урилгаас татгалз. Халдварт өвчнөөс болгоомжил. Эрсдэлтэй газраас холхон бай. 

Жинлүүр: Зарим асуудал санаанд оромгүй байдлаар ирэх тусламжийн ачаар хэвийн болж чадна. Бусдаас тусламж авахдаа бүү санаагаа зовоо. Харин гэнэтийн ажил танд гай ч тарина гавьяа ч байгуулна. Гол нь та зөвхөн өнөөдрөөр асуудлыг харахгүй байвал зохино. Дараагийн алхмаа сайн төлөвлөх хэрэгтэй болно. Шүүмжлэл эсвэл худал магтаалыг бүү тоо.

Хилэнц: Од эрхсийн нөлөөгөөр бэрхшээлтэй учирсан ч дотоод сэтгэлийн түгшүүрээ хэт гаргах хэрэггүй. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Өөрт хохиролтой харилцааг анхаар. Бусдад эерэг хандаж амьдралаа ач холбогдолтой болго. Яриа хэлэлцээрийн үед таны зан чанарыг хүмүүс ерөнхийдөө тийм ч сайн ойлгохгүй байх. Шинэ харилцаа онцгойлон танаас өвөрмөц хариу хүснэ.

Нум: Өнөөдөр хүн болгон сайхан зантай байж чадахгүй болов уу. Та нууцлаг зангаа ил харуулах болно. Биеийн хүч чадал шаардсан үүрэг даалгавар авахаас татгалз. Тэсвэр тэвчээр шаардсан ажил үүрэг биелүүлэх чадвар хязгаарлагдмал байна. Хайртай хүндээ цаг гаргах нь сэтгэл ханамж авчирна. Харин ганц бие хүмүүс цагийг хөгжилтэй газар өнгөрөөж болох юм. 

Матар: Энэ ордны хүмүүсийн ирээдүйгээ мэдрэх зөн билиг нэмэгдэх болно. Дуусгах ажлуудаа дуусгаж завгүй хэмнэлээс түр ч гэсэн хол байхыг хичээ. Ингэснээрээ шинэ санаа төрөх болно. Мөн гадуур гарч байгалийн сайханд алхахыг хүсвэл завтай цагаа зөв ашиглах боломж байх юм. Танд урам зориг итгэл найдварыг байгалийн сайхнаас авахад энэ бүхэн туслах болно. Мөн сайхан мөрөөдөлдөө автах нь баяр баясгаланг бэлэглэж оюун ухааныг тань тэтгэх болно. 

Хумх: Өөрийгөө азтай хүн гэдгийг дахин мэдрэх болно. Шинэ танилуудтай болоход сайн үе. Таны амьдралд шинээр орж ирсэн хүмүүс шинэ санаа, сайхан боломжуудыг харах нүдийг тань нээж өгөх болно. Өөртөө сонголт хийх цагийг гарга. Ойрын үед сайн амарч чадвал чухал ажлаа эрч хүчтэйгээр эхлэх боломжтой болно.

Загас: Албан тушаал ахих эсвэл шинэ ажлын санал ирэх зэрэг нь энэ өдрийг сонирхолтой болгоно. Залуу хүмүүс шинэ ажилд орох эсвэл ажлын ярилцлагад орохоосоо өмнө амаргүй асуултууд болон таагүй нөхцөл байдалд бэлд. Гайхалтай амжилт, гэнэтийн аз таны хайж байсан хөгжил дэвшлийг дагуулах болно. Ажил мэргэжлийн хувьд ахин дэвшихэд дэмжлэг хэрэгтэй байгаа бол нэр нөлөөтэй хэн нэгэнд хандахад тохиромжтой цаг үе.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22