Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-26

ИХЭНХ НУТГААР СОЛИГДМОЛ ҮҮЛТЭЙ

Image

Цаг агаарын 5 хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 3-р сарын 28-нд нутгийн хойд хагаст нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2026 оны 03-р сарын 26-ны 20 цагаас 03-р сарын 27-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө нйит нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.   

Салхи: Ихэнх нутгаар шөнөдөө баруунаас, өдөртөө баруун өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.  

Агаарын температур: Шөнөдөө  Завхан голын эх, Байдраг, Тэс голын хөндийгөөр -17...-22 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +4...-1 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсэг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр -1...-6 градус, бусад нутгаар -5...-10 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгороор -4...+1 градус, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр +2...+7 градус, говийн бүс нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул голын хөндийгөөр +11...+16 градус, бусад нутгаар +7...+12 градус дулаан байна.  

Улаанбаатар хот орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  -4...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+12 градус дулаан байна. 

Багануур орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө -7...- 9 градус хүйтэн, өдөртөө +9...+11 градус дулаан байна. 

Тэрэлж орчмоор: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө -12...-14 градус хүйтэн, өдөртөө +7...+9 градус дулаан байна.    

2026 оны 03-р сарын 28-наас 2026 оны 04-р сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 31-нд ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд нутгийн зарим газраар, 29-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 13-15 метр, 30-нд нутгийн баруун хагаст, 31-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -14...-19 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +13...+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 31-нд ихэнх нутгаар эрс хүйтэрнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10