Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-27

ХИЛЭНЦ: БУРУУ АЛХАМ ХИЙЖ БОЛЗОШГҮЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Шинэ хүнтэй холбоо тогтоовол эхэндээ хүндрэл гарч болзошгүй ч таны хүчин чармайлтын үр дүн гарна. Хайр дурлалын холбоо танд шинэлэг зүйлсийг бодогдуулна. Ганц бие хүмүүс одоогийн амьдралаас нь илүү чухал мэт санагдуулж, хөл алдуулах хэн нэгэнтэй учирч магадгүй. Хэрэв ийм учрал тохиолдвол таны хувьд жинхэнэ хайр байх болно. Гэр бүл, найз нөхөдтэйгээ гадагш гаран, оройн хоол идэх нь энэ долоо хоногийн төгсгөлд хийх гайхалтай зүйл байх болно.

Үхэр: Таамаглаж байгаагүй олон төрлийн үйл ажиллагаанд оролцох бололтой. Од эрхэс танд амьдралын байр сууриа олох боломжийг өгч байна. Үүнийг урьд нь хийхийг хамгийн их хүссэн зүйлдээ үр дүнтэй зарцуул. Чухал асуудал хөөцөлдөж байгаа бол сэтгэл санаагаа тайван байлгах нь тус болно. Ганц бие хүмүүс энэ үед хүмүүсийн сэтгэлийг татах бөгөөд сонирхолтой үүсгэх боломжтой болно.

Ихэр: Сэтгэл түгшээсэн таагүй асуудлаас болж нэлээд тавгүй байдалд орох бололтой. Ийм уур амьсгал нь гэр бүлийн харилцаанд муугаар нөлөөлнө. Гэхдээ бат бэх хайр дурлалын харилцаа бэрхшээлийг даван туулахад тусална. Од эрхэс таны ажилд тодорхойгүй нөлөөлсөн хэвээр байгаа тул хэрэгтэй гэж үзвэл бусдаас тусламж авч, ажил төрлөө хэвийн үргэлжлүүл. Чөлөөт цаг гарган сайн амарч өөрийгөө цэнэглэ. Түр ч болов чимээ шуугиан, хөл хөдөлгөөнөөс хол байхыг зөвлөе.

Мэлхий: Өмнө нь гаргасан алдаанаас болж зарим зүйл таныг шаналгах болно. Гэхдээ эргэн тойронд тохиолдох бүх жижиг сажиг асуудалд анхаарах хэрэггүй. Дутагдалтай зангаа хайртай хүндээ харуулбал таагүй байдал үүсгэж болзошгүй. Хүмүүстэй хэт тулж харилцахад таагүй өдөр байх бололтой. Хэрүүл маргаанд оролцолгүйгээр өөртөө тааламжтай байдлыг бий болгож чадах арга зам хайхыг од эрхэс зөвлөж байна. Өөртөө амралт өгч чадах зугаатай зүйлээр оролд.

Арслан: Өнөөдөр чухал харилцаандаа харилцан буулт хийх хэрэгтэй болно. Магадгүй та огцом сэтгэл хөдлөлд автах байх. Гэхдээ бусдын дуртай дургүй байх нь хамаагүй өөрийн бодолтой байхад буруу зүйл байхгүй. Ойлгомжгүй нөхцөл байдалд ч өөрийнхөөрөө бай. Жинхэнэ хайр сэтгэл, хүндэтгэлийг олох боломж эрэлхийл.

Охин: Зорилго тань хүсэл сонирхлоо зоригтой илэрхийлэх боломж олгоно. Гэр бүл болон ажил хэрэгт аль алинд нь хүлээсэн үүргээ гүйцэлдүүлэхэд гадаад орчны нөлөө саад болно. Хүмүүсийн итгэл найдварыг хөсөрдүүлэхгүй байхын тулд маш их цаг үрэх хэрэгтэйг ойлгоно. Их ачаалал танд амрах ч зав олгохгүй байх болно. Тайлбар тавих нь нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй.

Жинлүүр: Ажлаасаа сайшаал шагнал хүртсэн бол хамт олондоо талархал илэрхийлэхээ мартуузай. Зарим төлөвлөгөө өөрчлөгдсөнөөс болж танд бэрхшээл гарах тул даван туулах үйл ажиллагааг нарийвчлан бэлдээрэй. Ганц бие хүмүүс онцгой хүнтэй уулзана. Энэ харилцааг цаашид хөгжүүлэхэд анхаар. Гарах үр дүн нь үнэхээр гайхалтай байна. Чин үнэнч хайр гайхалтай хариу үйлдэл хүлээн авна.

Хилэнц: Буруу алхам хийж болзошгүй байна. Хэрүүл маргаан үүсэж болзошгүй учир асуудлыг тайвнаар хүлээн авч ярилцсанаар та зохистой шийдвэрт хүрч чадна. Амралтын өдрөө сайхан байгальтай газар очиж амарснаар таны бодол санаа сэргэх болно. Хэдийгээр таныг сорих зарим зүйл байсан ч өөртөө итгэлтэй, шаргуу байдал нь амжилтад хүргэх түлхүүр болно. Заримдаа санаа зовох зүйлгүй байх нь илүү хариуцлага ноогдуулж, чухал зүйлд өөрийгөө сорих сэдлийг өгөх болно.

Нум: Санхүүгийн асуудал гарч ирнэ. Өнөөдөр таны эрч хүч бага зэрэг буурсан ч тайвшрах нөлөөлөл од эрхсийн зүгээс ирнэ. Сонирхдог зүйлээсээ баяр хөөрийг авч чадна. Ямар нэг чухал зүйлд суралцах хэрэгтэйг ойлгоно. Хувийн амьдралд өөрчлөлт тохиолдож магадгүй. Зарим хүмүүс гадаад явах төлөвлөгөө гаргана. Хайртай хүндээ халамжтай байж, үр хүүхдүүдээ магт.

Матар: Томоохон мөрөөдлөөс болоод өнөөдөр өчүүхэн жижиг зүйлд санаа тавих нь төвөгтэй мэт санагдана. Гэхдээ эдгээр жижиг сажиг зүйлс ч хялбархан шийдэх боломжгүй байна. Таны амьдрал ахуйд гаднын нөлөө давамгайлна. Хүлээсэн үүрэг хариуцлагадаа бүх анхаарлаа төвлөрүүл. Чухал ажлын ард гарсны дараа эрх чөлөөг та ханатлаа мэдрэх болно. Өөр соёл шашинд татагдах нь таны ертөнцийг үзэх үзэл, сүсэг бишрэлд нөлөөлөх болно.

Хумх: Гэр бүлийн харилцаа илүү амар тайван байх болно. Ямар нэг маргаантай зүйлийг гэр бүлийн уулзалтаар шийдвэрлэ. Хэрэв нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөөд, зүрх сэтгэлээ харамгүй хуваалцвал асуудлыг шийдэж чадна. Асуудалд эрүүл ухаанаар шийдвэр гаргахын тулд муугаар нөлөөлөх аливаа мэдрэмжээс болгоомжтой бай. Найз нөхдөө гэртээ урин, хэзээ ч мартагдахааргүй сайхан дурсамжийг бий болгох үйл ажиллагаа төлөвлө.

Загас: Аялал хийх нь таны амралтын төлөвлөгөөний чухал хэсэг байна. Энэ үед хувийн амьдрал ахуйд тулгарсан саад бэрхшээлийг та амархан шийдэх болно. Гэхдээ ойр дотнын хүмүүстээ зохисгүй авирлаж мэднэ. Санхүүгийн хувьд тогтвортой байхын тулд үнэтэй худалдан авалт хийхээ ахиухан мөнгөтэй болох хүртэл хүлээ. Наргиан цэнгээн хөгжилтэй байх ч зардалдаа анхаар.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22