Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-27

ГАЗРЫН АМ БООХОД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 10 2026.03.28 / БЯМБА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ГУРВАН ХӨХ ЦАГААГЧИН ҮХЭР ӨДӨР

Үс засуулвал: Эрч хүч ихэснэ

Наран ургах, шингэх: 06.39-19.15

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Төрөхүй

Суудал: Шороо

Аргын тооллын 3 сарын 28, Санчир гараг. Билгийн тооллын 10, Үнэг одтой, цагаагчин үхэр өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:39-19:15. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, мал арилжих, буг дарах, газрын ам бооход сайн. Цөөрөм байгуулах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22