2026 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Романтик байдал нь эрч хүчийг сэргээж амьдралд итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Сайхан мэдрэмжтэй байх нь нааштай үр дүнг авчирч, мөрөөдсөнөөс тань илүү ихийг гүйцэтгэж чадна. Үр хүүхэдтэйгээ хамт байхад цаг гаргавал цаашдаа үнэ цэнтэй харилцаа холбоог үүсгэж чадна. Элдэв шоу цэнгээнд яваад хэрэггүй. Архи согтууруулах ундаа хэрэглээд хэрэггүй.
Үхэр: Таны сэтгэл хөдлөл хүчтэй байх тул ойр дотнын хүмүүстэй болгоомжтой харьцахыг зөвлөж байна. Хайртай хүндээ гэнэтийн бэлэг барих хүсэл төрнө. Дотнын хүнтэйгээ ярилцахад зөн билэг, уриалгахан зан тань тус болно. Ганц бие хүмүүс хэн нэгэнд татагдаж эхлэх бололтой. Энэ учрал урьд өмнөх харьцаанаас арай өөр санагдах болно. Харилцаа холбоогоо ухамсартайгаар бэхжүүл. Эрүүл саруул ухаанаар сэтгэвэл түрэмгий бодлогогүй алхмаас зайлсхийх болно.
Ихэр: Өнөөдрийг хувийн ажилдаа зориулахад таатай байх болно. Хайр дурлалын сэтгэл татам байдал болон үр хүүхдүүдийн хөгжилтэй байдалтай холбоотой сайхан уур амьсгал бүрдэх болно. Найз нөхөд эсвэл хамтрагчид сэтгэл зовоосон асуудлынхаа талаар танаас зөвлөгөө авахыг хүсэж магадгүй. Харин танд алжаалаа тайлж амрах хэрэгцээ байгаа тул аль болох ачаалалд орохгүй байхыг хичээгээрэй. Од эрхсийн хөдөлгөөнөөс шалтгаалан зөв шийдвэр гаргахад амаргүй байх болно. Мөн өөрийн үнэ цэнээ хэт материаллаг байдалтай холбох нь алдаа байна.
Мэлхий: Мартагдсан сайхан дурсамжууд эргэн бодогдох нь баяртай бас гунигтай сэтгэгдэл аль алийг нь авчирна. Өнөөдөр таныг эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэйг од эрхэс анхааруулж байна. Та амьдралынхаа хэв маягийг санхүүдээ тохируулан шинэчил. Хэрвээ та хайрын холбоогоо сэвтээхийг хүсэхгүй байгаа бол ганцхан өөрийн хүссэнийг бүгдийг хийх хэрэггүй. Хосууд чухал шийдвэр гаргах бололтой.
Арслан: Өдөр бүр хийдэг ч гэрийн ажлаас залхах хэрэггүй бөгөөд уур уцаар таагүй үр дүнд хүргэж мэднэ. Амралтын өдрөө салхинд гарах эсвэл ямар нэгэн байдлаар зугаатай өнгөрүүл. Цаг зав гаргаж амрахыг хичээ. Хүүхдэдээ анхаарал хандуулах хэрэгтэй. Халдвар авч, ханиад хүрэх эрсдэл байна. Цаг тухайд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол өвчин хүндрэхгүй.
Охин: Таны харилцаа холбоо сайн байх тул шинэ эд хөрөнгө зээлээр худалдах авахад тохиромжтой цаг үе. Санхүүгийн асуудал илүү ухаалаг гаргалаа шаардана. Өөрийн нөөц боломжийг зөв үнэл. Од эрхсийн тохиол ихэнх хүмүүсийн дотоод мэдрэмжийг ихэсгэнэ. Хувь хүний үнэт зүйлээ эрхэмлэ. Хэн нэгэн хүний хуурмаг таамаглалд бүү автаарай.
Жинлүүр: Ажлаа хурдан дуусгаж эртхэн гэртээ харь. Гэр бүлтэй жинлүүрийнхэн үр хүүхдүүдтэйгээ харилцан ярилц. Тэд таны эргэн тойрондоо бүрдүүлэх таатай уур амьсгалаас хамааран аз жаргалтай байх боломжтой. Харин цаг агаарын нөлөө эрүүл мэндэд тань нөлөөлж магадгүй. Хаврын тэнгэр хартай гэдэг үгийг санан гадуур явахдаа хувийн бэлтгэлтэй байгаарай.
Хилэнц: Дотроо мөрөөддөг байсан шигээ хүн болохын тулд өөрт шаардлагатай өөрчлөлтүүдийг хий. Мөн таны аливааг ойлгох чадвар дээшлэх тул хайртай хүмүүсийнхээ юу хүсэж байгааг төвөггүй мэдрэх болно. Үг үйлдлийн алдаа нь их бага гэхгүйгээр хамтын харилцаанд асуудал үүсгэж мэдэхээр байна. Бусдын үзэл санааг хүндэл.
Нум: Өнөөдөр хайр дурлал ажил хэрэг хоёрыг ялгаж салгахгүй бол хоорондоо ус гал хоёр шиг харшлах болно. Ямар ч үйл ажиллагаандаа энэ хоёрыг аль болох хольж хутгахгүй байхыг хичээгээрэй. Залуу хүмүүс хайр сэтгэлийн харилцаа үүсгэх нь сэтгэл хөдлөлийг ихэсгэх болно. Зуурдын учралд болгоомжтой хандаарай. Од эрхсийн зарим нөлөө амьдралын чиг хандлагыг тодорхойгүй болгож байна.
Матар: Эрх чөлөөтэй байдлыг эрмэлзэх ба тогтвортой байх нь хэцүү санагдана. Уран бүтээлч хүмүүс энэ үед гайхалтай бүтээл хийх магадлалтай. Цаг хугацаа урсгалаараа явах боловч та байр сууриа хир бат бөхийг шалгахыг хүсэх болно. Хэсэг хугацаанд амраад өөрийгөө олж авахыг хүсэж байгаа бол мартсан зүйлээ эргэн сана. Од эрхэс таны хайж бэдэрсэн замыг гэрэлтүүлж, аз жаргалаа олоход тусална.
Хумх: Таны төсөөлөн бодох чадвар нэмэгдэнэ. Сайн уншиж, сайхан амрах нь танд эрч хүчээ эргээд олоход тусална. Хайртай хүн тань таныг гомдоосон ч сэтгэл зовоосон маргаанаас зайлсхийх хэрэгтэй. Сэтгэлийн шаналалтай байсан ч өөртөө итгэлтэй бай. Харилцаандаа хараат байх хүсэл тань зохисгүй зүйл болно. Гэр бүлийнхэн найз нөхөд тань буруу ойлголттой үлдэх болно. Хүн бүхэнд өөрийгөө хөгжүүлэх цагийг олго.
Загас: Ажлын асуудлыг шийдвэрлэхээр хэт улайрснаар хувийн амьдралдаа ямар нэг алдаа гаргаж магадгүй. Эсвэл бусдаас хараат байдалд орж болзошгүй. Хувийн асуудлаа цэгцлэхийн зэрэгцээ ашигтай харилцааг бий болгоход анхаар. Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, эрч хүчтэй хүмүүстэй хамт байх нь танд сайнаар нөлөөлнө. Гэхдээ ямар ч хүмүүстэй харьцахдаа туйлын анхааралтай ханд.
Б.ЭНХЗАЯА








Өдөр тутмын мэдээ





