БИЛГИЙН ТООЛЛЫН 11 2026.03.29 / НЯМ ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ХОЁР ХАР ХАР БАР ӨДӨР
Үс засуулвал: Эрхтэн хурц болно
Наран ургах, шингэх: 06.37-19.17
Барилдлага: Арвидах
Шүтэн барилдлага: Өтлөн үхэхүй
Суудал: Төмөр
Аргын тооллын 3 сарын 29, Адъяа гараг. Билгийн тооллын 11, Их морь одтой, хар бар өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:37-19:17. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Тэрсүүд өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрхтэн хурц болно.
Б.ЭНХЗАЯА








Өдөр тутмын мэдээ





