2026 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Завгүй өдрийг зөв төлөвлөсөн ажлын амт чимнэ. Шийдвэр гаргахын өмнө өөрт оногдсон үүрэг даалгавраа гүйцээж, бэлтгэл ажлаа сайн хий. Бусдын зовлонг сайн ойлгох тул энэ үед тусламж хэрэгтэй хүмүүст чин сэтгэлээсээ туслаад үзээрэй. Гэхдээ од эрхэс таныг үйл хөдлөлөө хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Үхэр: Шинээр төлөвлөсөн үйл ажиллагаа явцгүй байх тул хойшлуулах хэрэгтэй. Ажил хэрэгч бөгөө хууль журмын дагуу асуудалд хандах нь таны хувийн болон мэргэжлийн ажилд үр дүнтэй. Эрүүл мэндэд хүндрэл гарч магадгүй. Цаг тухайд нь эмчид хандаарай. Аяндаа зүгээр болно гэж хүлээх хэрэггүй. Чөлөөт цагаа агаар салхинд зугаалж өнгөрүүл. Өнөөдөр боломжтой бол эртхэн амар.
Ихэр: Өнөөдөр энерги дүүрэн байх тул ажил дээрээ амжилт гарган, тушаал дэвших магадлалтай. Таны сонирхол судалгаа шинжилгээний төсөлд татагдана. Ажлын хамтрагч нар ойр дотно харилцаа үүсгэхэд бэлэн байгаа хандлагыг та мэдэрнэ. Харин боломж гарвал үүнээс зайлсхий. Нэгэнт асуудалтай нүүр тулсан бол үүнээс гарах аргаа та өөрөө олно. Хэрвээ та хүмүүсийн анхаарлын төвд байхгүй байгаа бол тэдний анхаарлыг татах гэж бүү зүтгэ.
Мэлхий: Олны дунд нэр хүндтэй байхын тулд өөрөө өөртөө л итгэ гэсэн үг байдгийг санаж яваарай. Хэн нэгэн нь таныг тодорхойгүй үйл хэрэгтээ татан оруулах гэж оролдож мэдэх тул болгоомжтой байгаарай. Таны ашиг сонирхлыг татах харилцаа амьдралд орж ирснээр эрс өөрчлөлт гаргахыг шаардана. Энгийн харилцаа хайр дурлалд шилжиж болох ч хэт их яарсны хэрэггүй. Нууц холбоо, далд утгатай үйлдэл зэрэг нь энэ цаг үед тохиромгүй тул алхам бүрээ хянаж ямар нэг үйл ажиллагаа эхлэх гэж бүү яар.
Арслан: Сонирхлыг тань татах зүйл багасан, урагш тэмүүлэх хангалттай урам зориг үгүй болсон санагдана. Өнөөдөр та амархан уйтгарлана. Хайрын харилцаа тань хүчтэй биш бол өөр хүсэл эрмэлзэл энэхүү холбоог тасалж магадгүй. Харилцан ярилцаж, урьд өмнө мэдэж байгаагүй нийтлэг сонирхлоо илрүүл. Гэр орноо шинэчлэн засах, орчноо энгийнээр чимэглэх төлөвлөгөө хэрэгтэй бөгөөд нууцлаг авьяас чадвараа ашиглаж чадна.
Охин: Олон нийтийн үйл ажиллагаанд оролцох нь танд хэрэгтэй зүйл байж болох юм. Зарим үйл явдал гуниг төрүүлэх авч асуудлыг сайн талаас нь харах хэрэгтэй. Хэрэгцээт эд зүйл худалдан авах бол төсвөөс чинь хэт илүү гарахгүй бол сайн. Шургуу ажиллах шаардлага хэвээр үлдэнэ. Учир нь ихэнх зүйлс хүлээж байснаас хамаагүй удаан шийдэгдэж байгааг та мэдрэх болно. Романтик харилцаанд хүндрэл гарах хандлага байгаа тул эрсдэлтэй асуудлаас холхон байхыг сануулж байна.
Жинлүүр: Төлөвлөгөө зохиохдоо өөрийнхөө байдлыг зөв үнэлж, аливаад бэлэн байвал гэнэтийн үйл явдал танд аюул тарихгүй. Хэрэв шийдэмгий байж ажилдаа онцгой идэвхтэй хандвал амжилт гаргах болно. Гэнэтийн халдварт өвчин тусах магадлалтай байна. Урьдчилан сэргийлэх болон эрүүлжүүлэх арга хэмжээ авч, эрүүл мэндээ сайжруул.
Хилэнц: Ганцаараа суун бодож тунгааж, тархиа амраавал төлөвлөснөөс илүү сайн санаа орж ирнэ. Өөрийн авьяас чадвараа бодит байдалтай сайтар уялдуулан холбох юм бол таны мөрөөдөл биелэхэд тун ойрхон байх болно. Олон нийтийн болон соёлын арга хэмжээнээс хоцрох хэрэггүй. Сэтгэл дундуур үлдэхийг хүсэхгүй байгаа л бол өөрийнхөө төлөө хэн нэгэн биш өөрөө л хөдөлмөрлөх ёстой гэдгийг ойлго.
Нум: Хэрвээ та бизнесийн хамтрагч болон санхүүгийн дэмжлэг хайж байгаа бол өөрийнхөө санаа бодлыг зөв илэрхийлэхийг хичээ. Ингэж чадвал амжилтад хүрнэ. Өөрийнхөө ирээдүйн үйл ажиллагаа болон дотоод мөн чанарыг олж мэдэх нь танд маш чухал гэдгийг сана. Сайтар хянаж үзээгүй чухал бичигт гарын үсэг зурах, тамга дарахаас зайлсхий.
Матар: Өнөөдөр бусдад сайн дураараа хэрэгтэй цагт нь тусалснаар сэтгэл ханамжийг мэдрэх болно. Хуулийн байгууллагатай холбоотой асуудлууд сайжирна. Хэрэгтэй зөвлөгөө тусламжийг гараа дэлгэн хүлээн аваарай. Өөрт хэрэгцээтэй ажил хийх эсвэл өөрийгөө боловсруулан хөгжүүлэхэд өнөөдөр таатай цаг үе байх болно.
Хумх: Таны санхүүгийн байдал болон худалдан авах чадвар дээшилнэ. Гэхдээ өнөөдөр дэлгүүр хэсэхгүй байх нь дээр байх. Учир нь та хэрэггүй зүйлд илүү зардал гаргаж болзошгүй байна. Харин хувьцаа болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах талаар ухаалаг яриа өрнүүлж болох юм. Хууч өвчнөө анхаар. Хэрэв та эмчилгээ хийлгэхээр шийдсэн бол энэ нь үр дүнгээ өгөх болно.
Загас: Таны нэр хүнд ихээхэн өсөж, албан тушаалын шат ахих зорилго тань биелэх мэт санагдаж болох юм. Хожим нь гаргасан шийдвэрийнхээ төлөө өөрийгөө зэмлэхээс ангижрах боломж ч гарна. Хэрвээ та сайн бэлдсэн бол өнөөдөр маш ашигтай гэрээ байгуулах магадлалтай. Гарах үр дүнг урьдчилан зарлах хэрэггүй. Эелдэг боловсон төлөв даруу байдал илүүдэхгүй л болов уу. Ер нь олны анхаарлыг хэт өөртөө татах хэрэггүй үе гэж ойлгоорой.
Б.ЭНХЗАЯА







Өдөр тутмын мэдээ





