БИЛГИЙН ТООЛЛЫН 12 2026.03.30 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
Наран ургах, шингэх: 06.35-19.18
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Мунхрахуй
Суудал: Огторгуй
Аргын тооллын 3 сарын 30, Сумъяа гараг. Билгийн тооллын 12, Бага морь одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:35-19:18. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.ЭНХЗАЯА







Өдөр тутмын мэдээ





