2026 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Таны ажил мэргэжил болон эрүүл мэнд аль аль талаар өөдрөг байна. Харин зарим гаднын нөлөө өөрчлөлт шаардана. Амьдралын шаардлагаар хүсэл мөрөөдлөө түр хойш тавих бололтой. Ажилтай тань холбоотой асуудлаар хэн нэгэн өө сэв эрнэ. Таны бизнесийн ирээдүй тийм ч тодорхой бус байгаа бол өөрөөр хийх арга замыг бодож олохыг зөвлөе. Үзэл бодлоо зөв илэрхийлэх нь хамгийн чухал байна.
Үхэр: Хамтран ажиллагсадтайгаа үүсгэх санаа зөрөлдөөн нь ажлын бүтээмжийг бууруулах тул төвийг сахиж, байдлыг хурцдуулахгүй байхыг хичээ. Өнөөдөр хүмүүстэй хамтран ажиллах хүнд байх хэдий ч та өөрийн чадвараар бусдыг нэг баг болгож чадна. Олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд оролцох бол цаг үеийн хурц сэдвээр бусадтай маргалдахаас зайлсхий. Гэхдээ ямар ч үед өөрийн зөв үзэл санаанаас ухрах хэрэггүй.
Ихэр: Таны удирдан зохицуулах чадвар болон бусдыг өөртөө татах байдал өснө. Аль болох тайван байж, ирээдүйг өөдрөгөөр харахыг хичээ. Од эрхсийн шилжилт хөдөлгөөн танд өнгөрсөн туршлагаа эргэн дүгнэж тодорхой алдаануудыг дахин давтахгүй байхад тусална. Боломжтой бол зарга маргаан эсвэл хууль шүүхийн асуудлыг хойшлуул. Өөрийн дотоод итгэл үнэмшлийг хир зэрэг бат бөх эсэхийг шалгах сорилтод бэлдээрэй.
Мэлхий: Хайртай хүнийхээ дэргэд үг хэлээ цэгнэж, сэтгэл хөдлөлөө хянахыг зөвлөе. Эс бөгөөс зөрчил маргаан гарахыг үгүйсгэхгүй. Таагүй байдлын дараа сэтгэлийн хямралтайгаа тэмцэх хэрэг гарах байх. Ажлаа дуусгах шаардлага дарамтад оруулах бөгөөд танд бүх зүйлийг хийж амжуулах боломжгүй мэт санагдана. Боломж гарвал бясалгал хий. Энэ нь таны оюун ухааныг тайвшруулж, амьдралын эрч хүч өгөх болно.
Арслан: Өөрийн бизнес ажил хэргээ эхлүүлэх боломжийг бүү алд. Тооцоо судалгааг урьдчилан гарга. Бусдыг зөвлөгөөг хэт анхаарах хэрэггүй. Холоос ирэх мэдээ сонирхолтой санааг гаргаж өгнө. Зах зээлийн ханшийн өөрчлөлт таны санаа бодлыг эргэлзүүлнэ. Олны урсгалд хэт автахаас болгоомжил.
Охин: Зүгээр суух нь хүсээд байх зүйл биш гэдэг хүн ч залхмаар тун завгүй өдөр болох бололтой. Ажлын амтыг мэдэрсэн хүмүүс ч үүнээс кайф авахгүй байх. Ойрын үед таны нэр хүнд сайн байх тул өөрийн байр суурийг ил тод илэрхийлэхэд илүүдэхгүй. Замын түгжрээ, машин техникийн асуудлаас болж чухал уулзалтаас хоцорч болзошгүй тул цагаасаа эрт гар.
Жинлүүр: Ажил дээрээ тушаал дэвшиж магадгүй. Бизнесийн үйл ажиллагаанд тулгарсан асуудлаа хамгийн энгийнээр шийдээрэй. Бусад хүмүүсийн нүдээр гайхалтай шаргуу ажиллаж чадаж байгаа хүмүүс эцэст нь амжилтад хүрнэ. Ямар ч ажилд эрч хүчтэй, хичээл зүтгэлийг та гаргаж чаддаг тул шийдэмгий байдлаа хадгалсаар бай. Харин хатуу ширүүн үг нь сэтгэл түгшүүртэй, таагүй байдлыг үүсгэнэ. Иймээс хэлэх үг, хийх үйлдлээ дотроо сайн хянаарай.
Хилэнц: Өнөөдөр та хэн нэгнээр хийх ажлаа заалгахыг хүсэхгүй бололтой. Хийж сурсан, дадал болсон орлого олж буй ажлаасаа зайлсхийх хэрэггүй. Өмч хөрөнгөтэй холбоотой худалдах, авах гэрээ хэлэлцээр хийх магадлалтай. Анхаарал болгоомж илүүдэхгүй байх. Ялангуяа зөвхөн итгэлцэл дээр тулгуурлан үйл ажиллагаа явуулах шаардлага үүсвэл аливаа мэдээллийн эх сурвалжийг сайн шалгаарай.
Нум: Бусдад таатай сэтгэгдэл төрүүлбэл шинэ найз нөхөдтэй болно. Утасны дуудлага бүрд хариу өгч, чухал мэйлд хариу бичсэн эсэхээ шалгаарай. Биеэ хэрхэн авч эсэхээс хүмүүсийн таны талаарх сэтгэгдэл өөрчлөгдөхөд нөлөөлнө. Нэн чухал хэрэгцээтэй биш эд зүйлс худалдан авахаас зайлсхий. Тайван бус байдал таны тав тухыг эвдэх боловч тийм ч удаан үргэлжлэхгүй.
Матар: Сэтгэл санааны хувьд өөрийгөө зөрчилдөөнтэй байгаагаа мэдвэл илүү нээлттэй байхыг хичээгээрэй. Бүх зүйлд үнэнч байх боломжгүй ч үнэнд хамгийн ойр арга замыг сонго. Нэгэнт олохгүй байгаа мөнгөний хойноос өнөөдөр битгий шаналаарай. Үгүй бол таны амиа хичээсэн, өөрийгөө илүүд үзэх зэрэг муу зан чанарууд идэвхэжнэ. Хэт хурдан бодож хөдлөхөөс болгоомжил. Таны төрөлхийн тайван байдал тань амьдралд үргэлж сайнаар нөлөөлж байдаг гэдгийг сана.
Хумх: Асуудал гарсан ч нэг их санаа зовох хэрэггүй. Аливаа зүйлийг зүгээр л хэмнэлдээ ороогүй байна гэж төсөөл. Хэрвээ танд ойр зуурын амжуулах ажил байгаа бол залхууралгүй өглөө эрт зохицуул. Зарим хүнийг хөрөнгө мөнгөний гачаал нь урам зоригийг бууруулна. Байдлыг хэрхэн сайжруулах талаар бод. Хууртагдаж төөрөлдөх эсвэл хий хоосон мөрөөдөлд автах хэрэггүй. Хуурамч айдаст автахгүйн тулд бясалгал хийж, өөрийн дотоод ертөнцтэйгөө холбоо тогтооход заавал цаг гаргаарай.
Загас: Гадаад байдалдаа өөрчлөлт хийхийг хичээ. Аливаа үйл ажиллагаа хамтран зүтгэгч нарын итгэлийг ганхуулж магадгүй тул итгэл алдахгүй байхад анхаар. Ажил амьдралдаа шинэлэг хэв загвар баримтлах нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх болно. Ашигтай хэлцэлд сайн бэлтгэсэн бол та хожих болно. Алсаас ирэх мэдээ таны хувьд давуу тал болж ч мэднэ.
Б.ЭНХЗАЯА







Өдөр тутмын мэдээ




