Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-30

ДАРХАНЫ ҮЙЛД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 13 2026.03.31 / МЯГМАР ГАРАГ

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЕСӨН УЛААН ХӨХ ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Жаргал ирнэ

Наран ургах, шингэх: 06.33-19.20

Барилдлага: Хүчин төгсөх

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 3 сарын 31, Ангараг гараг. Билгийн тооллын 13, Харцага одтой, хөх луу өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:33-19:20. Тухайн өдөр хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, хур оруулах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22