Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-03-31

ӨР БАРАГДУУЛАХАД САЙН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Т.УНДРАХБАЯР
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2026.04.01 / ЛХАГВА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 06.31-19.21

Барилдлага: Үл зохилдох

Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй

Суудал: Уул

Аргын тооллын 4 сарын 1, Буд гараг. Билгийн тооллын 15, Харцага одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:31-19:21. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үл зохилдох сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22