2026 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Гэрээ хэлэлцээрт үүсэх үл ойлголцол толгойны өвчин болно. Хийхээр амласан ажлаа хэрэгжүүлэх арга зам ол. Энэ нь танд илүү төвлөрөн, өнгөрснийг мартах боломж олгоно. Өвөрмөц санаа бодол таныг яах ёстойг болон өөрийгөө зөв илэрхийлэх аргыг хэлж өгнө. Амьдралын чухал хэсэг нь таны бусдад өгөх урам зориг, ойр дотно харилцаандаа гаргах сэтгэл зүтгэл байх болно. Чөлөөт цагаараа гэр орондоо байж, үр хүүхдүүдийнхээ хүмүүжилд анхаар.
Үхэр: Энэ өдөр таны мэдрэмж олон хүнийг гайхшируулж чадна. Ойр дотнын хүмүүсээ баярлуулах боломжтой. Олон ажил зэрэг төлөвлөснөөс их ядрах байх. Ачаалалтай өдөр учир төлөвлөсөн ажлуудаа эмх цэгцгүй гүйцэтгэх гэж оролдвол өөрийн эрч хүчний түвшнийг доошлуулна. Эцэг эхчүүд үр хүүхдүүдээ урт хугацааны туршид хяналтгүй байлгахаас сэргийл. Тэднийхээ юу хийж байгааг өөрт нь мэдэгдэхгүйгээр тандах нь илүүдэхгүй л болов уу.
Ихэр: Өнөөдөр та олон нийтийн анхааралд байна. Багийн үйл ажиллагаанд оролцох нь таныг илүү тэмүүлэлтэй болгоно. Өөр салбарт ажиллах боломжоо судал. Хайр дурлалын харилцаанд тогтворгүй байдал үүсэж магадгүй. Маргаанд ялагч болохыг тэмүүлэлгүй маргаашийг хар. Өөдрөг үзэлтэй байж ирээдүй рүүгээ итгэлтэйгээр алх.
Мэлхий: Олон чиг хандлага давхцах тул будилаан, үймээнийг авчирна. Цагаа олоогүй үйлдэл хийвэл эвгүй байдалд орж болзошгүй байна. Тодорхойгүй байдалд ч өөртөө итгэх итгэлээ алдахгүй бай. Архаг өвчин хөдөлж болзошгүй. Дасгал хөдөлгөөн хийж эрүүл хооллож хэвш. Та сайхан сэтгэлтэй бөгөөд шулуун шударга байвал энгийн амьдралаас ч сэтгэлийн таашаал авах болно. Хий хоосон мөрөөдөл, их зангаа хойш нь тавин, хийж чадах зүйлээ барьж ав.
Арслан: Сонирхолтой санаа, ашигтай үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд тохиромжтой өдөр. Шинийг санаачлагч, бүтээлч зан чанараараа ямар ч үед сайхан сэтгэгдэл төрүүлж чадна. Гэвч болгоомжтой байх хэрэгтэй. Яг хэрэг болоход эрч хүч буурах магадлал байна. Хэрвээ бага зэрэг л тээнэгэлзэх юм бол та бүхэн тав тухтай байдалд сэтгэл татагдан, назгайрч мэднэ. Танд санал болгосон ашигтай гэрээ хэлэлцээрээс бүү татгалз.
Охин: Бодит нөхцөл байдал эргэн тойрны уур амьсгалыг тайван болгож байна. Эрч хүчтэй байдал эерэг нөлөө үзүүлэх тул гайхалтай сайхан санаанууд толгойд орж ирнэ. Ирээдүйнхээ амжилтын төлөө одооноос цаг алдалгүй эхлэхэд болно. Дуртай ажлаас та сэтгэл хангалуун байдлыг олж авч, мэргэжлээ дээшлүүлэх эсвэл шинэ авьяас чадвараа нээх хүсэлтэй болно. Сэтгэлд тань таалагдсан ажлаа тууштай хийх нь зөв байна.
Жинлүүр: Өнөөдөр магтаал шүүмжлэл танд аль аль нь зохихгүй. Од эрхсийн нөлөө оюун бодлоор удирдах шаардлага үүсгэх ба сэтгэл хөдлөл, дотоод мэдрэмжээ нууцлаг байлга. Бусдын анзаараагүй орхигдуулсан зарим нарийн ширийн зүйлийг олж илрүүлсэн бол ил тод илэрхийлж болно. Уйтгартай ажлын оронд сонирхол татам зүйлс хийж болох ч хэт төгс байдлыг эрхэмлэх хэрэггүй. Зарим зүйлтэй амарч тайвшраад, зүгээр л эвлэр.
Хилэнц: Ажлаа дуусгах гэж хэт яаралгүй, эерэг үр дүнд хүрэх тохиромжтой цагийг хүлээ. Тайван харагдах нь зохимжтой байна. Ажлаа дуусгахын өмнө төлөвлөгөөний дагуу болсон эсэхийг хянаж шалгаарай. Зарим ажлыг өөр хүн хийж чадахгүй гэж биеэ хуурах хэрэггүй. Гэнэтийн өрсөлдөөнтэй тулгарахад бэлэн бай. Бусдаас сайн чаддаг зүйлийнх нь талаар тусламж авахаас бүү нэрэлх. Аль болох өөртөө зовлон багатай, ядралгүй ажиллахыг хичээ.
Нум: Од эрхсийн нөлөө таныг сэргэлэн цовоо байлгаж, энэ байдал бүтэн өдөржин үргэлжлэх болно. Та олон зүйлд анхаарлаа хандуулах бөгөөд нэр хүнддээ онцгой санаа тавих бололтой. Албан тушаалтай хамаатай аливаа асуудлыг зөөлөн аргаар зохицуулахыг од эрхэс зөвлөж байна. Олны дунд биеэ зөв авч явах тал дээр сайн анхаар.
Матар: Нөхцөл байдлыг хурдан бөгөөд зөв үнэлэх арга ухаан л шийдвэр гаргахад туслах болно. Цэвэр итгэлцэл дээр тогтсон харилцаа холбоо нь аль ч талаараа байнга анхаарал тавих шаардлага үүсгэнэ. Харин та урагш алхахыг хүсэж байгаа бол оюун бодлоо цэгцэл. Өөрийгөө хурцлах сэдэл ол. Өөрийн эрх ашгийг хууль ёсоор баталгаажуулахгүй бол магадгүй урам хугарах байдал тохионо. Гэхдээ энэ байдал байнга гарахгүй тул аль болох тайван бай.
Хумх: Эргэн тойронд тань болж байгаа үйл явдлууд таныг завгүй байлгах болно. Энэ өдөр хүсэл мөрөөдлийн мөн чанарын учрыг олохыг хүсэх ч үнэндээ жинхэнэ амьдрал хэт энгийн байж мэднэ. Харин нэлээд маргаантай байсан харилцаа ойлголцож магадгүй байна. Одоо эхэлж байгаа хайр дурлалын адал явдал танд сургамж болох болно. Энэ бүхний үр дүн зөвхөн таны сэтгэл санаанаас шалтгаалах юм.
Загас: Эрч хүчтэй байхын тулд амьдралын хэмнэлээ өөрчилбөл эерэг үр дүн өгнө. Гэхдээ аливаа өөрчлөлт шинэчлэлийг үе шаттайгаар хянамгай хийх нь зүйтэй. Амьдралдаа өөрчлөлт хийхдээ аливааг хэтрүүлэх хэрэггүй. Өөрийн хайртай хүмүүстэйгээ илэн далангүй ярилц. Бусдыг өөрийн хувийн орон зайтай байхыг хүлээн зөвшөөр. Ингэснээрээ та өөрийн амьдралд үүсэж мэдэх зөрчил бухимдлыг зөвөөр ойлгох болно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





