2026 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр дассан ажлаа л хий. Ажил хэргээ гүйцэтгэхдээ зөн совиндоо найд. Мэдрэмжтэй байвал гэнэтийн зүйл таны төлөвлөгөөг тасалдуулж чадахгүй. Хэчнээн цаг зав, хүч хөдөлмөр гарган зүтгээд ч та мэдрэмжээ ашиглахгүй бол санасан үр дүнд хүрэхгүй л болов уу. Аливаа зүйл дээр хэт идэвх чармайлт гарган зүтгэх хэрэггүйг од эрхэс анхааруулж байна.
Үхэр: Хэрвээ танд тусламж хэрэгтэй байгаа бол зарим хүмүүс танд туслахад хэзээд бэлэн байгаа гэдэгт итгэж болно. Өнөөдөр гэрээ хэлэлцээр байгуулах, худалдаа арилжаа хийх нь ашиг авч ирэх боломжтой байна. Их ажлын завсраар чөлөөт цаг гарч байгаа бол гадуур зугаалахыг хичээ. Шинэ кино эсвэл уран бүтээлийн тоглолт үз. Та сайхан бөгөөд шинэлэг мэдрэмжийг авах болно.
Ихэр: Өнөөдөр өөрийнхөө төлөвлөгөө болон мөрөөдөлдөө анхаарлаа хандуул. Таны бүтээлч санаа болон төсөөлөл хувийн асуудлаа шийдэх гайхалтай санааг өгөх болно. Хуурмаг нөлөөнүүдээс болж ямар нэг өөрчлөлт гарна. Гэр бүлд амар тайван байдал зонхилох болно. Найз нөхөд ба хамаатан садны дэмжлэгээр урагш ахина. Гэнэтийн мэдээ ирж таныг баярлуулна. Сайн санаат хүмүүст талархаарай.
Мэлхий: Өнөөдөр тулгарах сорилтыг ойлгохгүй бол зарим зүйл таны эсрэг эргэж болзошгүй юм. Ялих шалихгүй зүйлд хэт эмзэг хандах хэрэггүй. Амжилтад хүрэхийн тулд чадах бүхнээ хий. Өр төлбөрийн асуудалд орохоос сэргийл. Хэрэв асуудалд орсон бол хэрэгтэй хүн рүүгээ ярьж тусламж хүс. Ямар нэг зүйлд хязгаарлагдаж амьдрах нь таныг залхаана.
Арслан: Бусдад үзэл бодол тулгах гэж оролдвол эсэргүүцэлтэй тулгарна гэдгийг анхаар. Урьдчилан төлөвлөөгүй үйл явдал болон тохиролцоо өөрчлөгдөх зэрэг нь нэлээдгүй зардал гаргахад хүргэнэ. Хувийн болон ажлын харилцаа ширүүн уур амьсгалтай болж магадгүй. Зугаа цэнгэл, наадам наргианд их хэмжээний мөнгө зарцуулж болохгүй. Гэхдээ санал зөрөлдөөн үл ойлголцол гарах ч энэ нь цаг хугацааны асуудал байх болно.
Охин: Од эрхсийн нөлөөнөөс зөрчил тэмцэл үүснэ. Ажлын стрессээ зохицуулж, хүмүүстэй найрсаг харьцаатай бай. Өнөөдөр ядрах тул өөрийгөө цэнэглэх бүтээлч арга замыг ол. Эргэн тойрны уур амьсгал дарамтаар дүүрэн байна. Дарга удирдлагуудын гаргасан гэнэтийн өөрчлөлтөд зохицох хэрэгтэй болно. Та зарим хүмүүстэй ойлголцох ямар ч боломжгүй байна. Тиймээс муу хүмүүсээс холхон шиг бай.
Жинлүүр: Ямар нэг таагүй бодол төрж байгаа бол зүгээр л дотроо хадгалж ил гаргах хэрэггүй. Найз нөхдөд тань тусламж хэрэгтэй болно. Бусдад таарч тохирох зөвлөгөөг өгөх, асуудлаасаа гарах боломж олгох зэргээр туслахад бэлэн бай. Харин хөрөнгө мөнгө зээлдүүлэх нь тийм ч зөв арга биш. Шууд хүндээр тусгаж авах хэрэггүй. Гэнэтийн зүйлийг муу талаас түлхүү харж болгоомжтой бай. Эрүүл мэндэд анхаарч, чанаргүй хоол хүнс хэрэглэхээс зайлсхий.
Хилэнц: Өнөөдөр хэт их ачаалалд бухимдаж магадгүй ч төлөвлөсөн зүйлээ заавал дуусга. Таныг ойлгохгүй байгаа хэн нэгний хийх алхмыг бүү тоо. Чухал үнэт зүйлээ илүү дээдэлж чадвал бусдыг гайхшируулах болно. Ажил хэргийн уулзалт ярилцлагын үеэр хүмүүстэй болгоомжтой харьц. Санхүү эдийн засгийн асуудалд анхааралтай ханд.
Нум: Өнөөдөр хурцадмал байдлаас болоод хувийн эрх ашгаа бодох хүсэл ноёлох болно. Ямар нэг ажлын эхлэлийг тавьсан л бол замаасаа бүү хазайгаарай. Бүх зүйлээ амжуулж, оройтож унтахад гэмгүй. Зөн мэдрэмж чухал тул аливаа зүйлсээс төрж буй анхны сэтгэгдэл, дотоод бодлоо анхааралтай сонс. Хэн нэгэн таны төлөө ажиллана гэж байхгүй тул өөртөө л итгэ.
Матар: Эргэн тойрондоо таатай нөхцөл байдлыг хэрхэн бий болгох талаар бодоорой. Хэрэгжүүлэхээр сонгосон зөв дадал зуршлыг өдөр тутмын амьдралдаа хэвшил болгох хэрэгтэй. Амьдралд тохиох бүхий л боломжийг олж харахыг хичээ. Гэхдээ зөвхөн үр дүнгээ хурдан өгөхийг нь биш, өөртөө таалагдсаныг нь сонгоорой. Хуурамч үр дүн уналтад хүргэнэ. Хүчин чармайлт л тэнцвэр болон аз жаргалыг авчирна.
Хумх: Энэ өдөр уян хатан байснаар ажил хэргээ цаг хугацаанд нь шийдэж чадна. Өмнөх үйл явдал бүр эсрэгээр өрнөх бөгөөд мэдрэмжтэй байвал бүгд санаснаар бүтнэ. Хэрвээ танд зав зай байгаа бол энэ өдөр ойр дотнын найзындаа зочилж болно. Сайхан уулзалт хэн хэндээ таалагдана. Мөн ганц бие хүмүүс ч энэ үед хайраа олох бололтой.
Загас: Ажил дээр таатай өөрчлөлт гарна. Шинэ өөрчлөлт болох нь байгууллагын үйл ажиллагаанд бүхэлд нь эергээр нөлөөлнө. Өмч хөрөнгөтэй холбоотой хэлэлцээрт шийдвэрийг гаргах зохистой цаг юм. Хурдан сэтгэж, олдсон боломжуудыг сайн ашиглах нь үр бүтээлийг нэмнэ. Зарим зүйл буруу санагдаж таны сэтгэл санаа таагүй болбол хийж буй зүйл чинь үнэхээр таны хүссэн зүйл мөн эсэхийг дахин нэг тунгаан бодоорой. Хэн нэгэн нь таны байр суурийг сулруулахын тулд ямар нэгэн явуулга зохион байгуулах магадлалтай тул бүгдэд бүү итгэ.
Т.УНДРАХБАЯР







Өдөр тутмын мэдээ





