Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-01

БИЗНЕС ЭХЛЭХЭД САЙН ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 15 2026.04.02 / ПҮРЭВ ГАРАГ

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДОЛООН УЛААН УЛААН МОРЬ ӨДӨР

Үс засуулвал: Өлзийтэй сайн

Наран ургах, шингэх: 06.29-19.23

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй

Суудал: Мод

Аргын тооллын 4 сарын 2, Бархасбадь гараг. Билгийн тооллын 15, Тугчин одтой, улаан морь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:29-19:23. Тухайн өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба луу, хонь, нохой, үхэр жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22