БИЛГИЙН ТООЛЛЫН 16 2026.04.03 / БААСАН ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ЗУРГААН ЦАГААН УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 06.27-19.24
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Суудал: Хий
Аргын тооллын 4 сарын 3, Сугар гараг. Билгийн тооллын 16, Тэргүүн дагуул одтой, улаагчин хонь өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:27-19:24. Тухайн өдөр гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Т.УНДРАХБАЯР







Өдөр тутмын мэдээ





