Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-02

ҮХЭР: ОРЛОГОО НЭМЭГДҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

2026 оны дөрөвдүгаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Од эрхсийн нөлөөлөл энэ өдөр аливаа харилцааг ээдрээтэй болгоно. Удирдлагатайгаа санал зөрөлдөх асуудал гарах магадлалтай. Гэхдээ олдсон боломжоо ашиглавал их зүйл хийж чадна. Таны биеэ авч явах байдал эргэн тойрон дахь хүмүүсийн анхаарлыг татна. Таны буруу биш байсан ч өөрийн үзэл бодлоо илэрхийлэх арга болон бусад хүнээс ирэх үйлдэлд хэрхэн хариу үзүүлэх талаараа сайн тунгаан бод. Хэт хурц сэдэв хөндөхөөс зайлсхий. Энэ нь төвөгтэй асуудлуудаас хол байхад тань тусална.

Үхэр: Ажлын уур амьсгал нэлээн ойлгомжгүй байх тул та нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг анхаарахгүй өнгөрүүлж болохгүй. Ажлаа эртнээс төлөвлөх нь ажил амьдралын аль алинд амжилт гаргахын үндэс болно. Бусадтай маргалгүй, үйл хөдлөл бүрдээ анхааралтай ханд. Өөрийн гаргасан шинэ санааг ажил хэрэг болгоход бэлэн бай. Хэрвээ та өөрийн буруу зан ааш, чиг хандлагаа өөрчлөхөд бэлэн байвал бусад хүмүүс нааштай хүлээж авна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилладаг хүмүүс ухаалаг байвал хөрөнгө оруулалтаас орлогоо нэмэгдүүлэх боломжтой.

Ихэр: Ур чадвар, мэдлэг мэдээллээ тасралтгүй сайжруулсаар байвал таны үнэ цэнэ улам нэмэгдэнэ. Мэргэжил дээшлүүлэх сайн сургалтад хамрагдах нь ур чадварыг өргөтгөх болно. Мэдээллийн сайн эх сурвалжтай холбогдох нь бизнесийн ашиг орлогыг өсгөнө. Ажлын хариуцлага болон үйл ажиллагаагаа сайжруулах нь ихэнх хүмүүст урт хугацаагаар найдвартай байх суурь болно. Хэрвээ залхуу зан чинь хэтрэх юм бол чухал үүрэг даалгавруудаа дуусгахад хүндрэлтэй байна. Ажлын үүрэг хариуцлагаас зугтаж байгаа хүн өсөж дэвшихэд хэцүү.

Мэлхий: Ер бусын, санаанд оромгүй үйл явдлаар дүүрэн өдрөөс таашаал ав. Мэдрэх чадвар дээд цэгтээ хүрнэ. Бүтээлч хүмүүс энэ өдөр дэвшилттэй байна. Од эрхэс хамгийн нандин холбоо харилцааг хөдөлгөөнд оруулна. Хайрын романст умбана. Хамгийн хашир хүмүүс ч хайрын учралд яарна. Гэвч яаруу зангаа чөдөрлөх нь зөв шүү. Тогтвортой харилцаатай байхыг хичээ.

Арслан: Таны амьдралд тохиож байсан сайхан үеийг санан дурсаж тулгарсан бэрхшээлд түргэн зан гаргахгүйг хичээ. Аливаа ажлыг уур уцааргүй хий. Өөр ямар нэгэн зүйлийг эхлэхээсээ өмнө нь дутуу ажлаа дуусгахыг хичээ. Гэхдээ өөрийнхөө дуртай зүйлийг хий. Хэрвээ та хайртай хүнтэйгээ хамт амрахаар амласан бол цагийг зугаатай өнгөрөөхөөр төлөвлө. Ганц бие хүмүүст олон янзын хүмүүс цугларсан газраар явж, урлагийг тоглолт үзэх нь таалагдах болно.

Охин: Яаруу тэвдүү гэнэтийн үйл хөдлөл нь эрч хүчийг тань хий дэмий үрнэ. Алдаа эндэгдэл гаргахад хүргэх муу зан аашаа хянах хэрэгтэй. Сүүлийн үед санаа зовоож байсан асуудлыг нэг тийш болгохоор хөөцөлдөх хүсэл их байсан ч энэ өдөр тохиромжгүй. Сэтгэл санаа тайвширч, уур бухимдал арилсан хойно шийдвэрлэсэн нь дээр. Бүтээлч бөгөөд хөгжилтэй байх зүйл сонирхох нь уур уцаараа дарж, тайвшрахад нөлөөлнө.

Жинлүүр: Од эрхсийн нөлөө энэ өдрийг сонирхолтой болгох болно. Хэрвээ өөртөө сайн анхаарал тавьж чадахгүй бол өөрийн байгаа байдлаа дахин бодоход хүрч мэднэ. Өөрийн өдөр тутмын ажил хэрэгтээ бага зэрэг өөрчлөлт оруулж өгөхийг хичээх хэрэгтэй. Бодсон зүйлээ хойшлуулж, дэмий санаа зовж явахын оронд оролдоод үзэх нь танд богино хугацаанд хир том өөрчлөлт гарсныг мэдрүүлэх болно.

Хилэнц: Бүх зүйлд саад тотгор, эмх замбараагүй нөхцөл байдал бий болж буй мэт санагдана. Сайтар бодсон шийдвэр ч алдаатай болж мэднэ. Хэдий тийм боловч өдрийн төгсгөлд нөхцөл байдал өөрчлөгдөн илүү сайн нөхцөл бий болох болно. Үймээн шуугиан болон эмх замбараагүй байдалд санаа бүү зов. Зөвхөн өөрийнхөө өдөр тутймынхаа ажилд төвлөр.

Нум: Хамт олон болон найз нөхөд зарим үнэнийг хэлэхгүй байх магадлалтай. Хэн нэгэн тодорхой шалтгаангүйгээр огцом ааш гаргаж мэднэ. Судалгаа сайн хийдэг, байнгын эрэл хайгуулч хүмүүс л бүтээмж өндөртэй байх болно. Үйлчлүүлэгч нартайгаа харьцах үедээ анхааралтай байх хэрэгтэй болно. Зарим хүмүүс хайртай хүнтэйгээ зөрчилдөж магадгүй. Хэн хэн нь хүлээцтэй байх нь нөхцөл байдлыг зөв үнэлэх боломж олгож магадгүй. Ирэх амралтын өдрийн төлөвлөгөөг эрт гаргаж ажлын цагаа зохицуул.

Матар: Сэтгэл ханамжтай өдрийг хүлээн авна. Таны туршлага чадвар нэр хүндэд тань нөлөөлөн, урам зориг нэмэгдэнэ. Ургуулан бодох чадвараа чөлөөтэй байлгавал бүтээлч санаанаасаа таашаал авна. Харин бусдын үзэл бодолд хэт мэдрэмтгий байна. Үл ойлголцол гарах үед таны хариу үйлдэл бусдын айдаст автуулж магадгүй. Хүндлэл хүлээн зөвшөөрлийг дагуулдаг гэдгийг санаарай.

Хумх: Таны бие даасан үйл ажиллагаа зохион байгуулах чадвар өсөн нэмэгдэх болно. Энэ зорилгодоо хүрэхийн тулд илүү их зүйлийг хийх хэрэгтэй болж байна. Хэрэгтэй үед өөрийгөө хамгаалж, асуудалд орохоос сэргийл. Аливаа шийдвэр гаргахдаа бодлоготой хандаж, тайван мэдрэмжтэй байх хэрэгтэй. Та санаандгүйгээр хэн нэгнийг гомдоогүй гэдгээ мэдэх шаардлагатай.

Загас: Түнштэйгээ харилцах болон шинэ ажил эхлэх зэрэгт хүндрэл учрах магадлалтай. Хамт олноосоо тусламж хүсээд нэмэргүй өдөр бололтой. Бусдад амлалт өгөх, яаралтай гэрээ хэлэлцээр хийх, чухал бичиг баримт дээр ажиллах зэргээс зайлсхий. Хувийн амьдралд тулгарах сорилтыг хайртай, дотнын хүнийхээ дэргэд байснаар хялбархан даван туулах болно. Түүнчлэн итгэж явдаг хүнийхээ үгийг сайн сонсох нь ашиг тустай.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22