2026 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хайртай хосууд бие биедээ итгэж найдаж байгаа боловч харилцаанд хэцүү үе бий болно. Онц шаардлагагүй зүйлээр ирээдүйн амьдралаа дэнчин тавих хэрэггүй. Хэрвээ гэр бүлээ эхэнд тавьж чадвал ээдрээтэй үе хэн хэнийх нь хичээл зүтгэлийн ачаар удахгүй дуусна. Найзууд чинь таныг өөрийн хүрээнд оруулах санал тавихад та завгүй гэдэг биз. Гэхдээ хамт гарахад хөгжилтэй байх болно. Хайртай хүнтэйгээ урлагийн тоглолт үзэн амарч, цаг үеийн нөхцөл байдлын тухай хоорондоо санал бодлоо солилц.
Үхэр: Амьдралын зарчим, ертөнцийг үзэх үзлийг шалгасан өдөр болох төлөвтэй. Таагүй мэдээ эсвэл буруу төсөөлөл алдаа гаргах болон ажил дээр хөндий хүйтэн орчин бий болох зэрэгт хүргэж мэднэ. Санхүүгийн алдагдалд орж болзошгүй. Хайртай хүн тань таны сэтгэлд хүрэхгүй, урам хугалж магадгүй. Бие сэтгэлээ хянах, тайвшруулах ямар нэгэн сургалтын хөтөлбөрт хамрагдаж эхлэх нь үр ашигтай.
Ихэр: Энэ өдөр тулгарах бэрхшээл танд бусдыг илүү ойлгоход туслах болно. Эхлээд өөртөө, дараа хүмүүст шүүмжлэлтэй хандах хэрэгтэй. Ажил хэргийн асуудал таны авьяас чадварыг их шаардаж магадгүй. Хүсэл тэмүүлэл болон ур чадвараа жинхэнэ сэтгэл ханамжтай өгөх зүйлд зориул. Та зөв зам дээр зогсож байгаа тул ямар ч саад бэрхшээлтэй учирсан сайн талыг нь хар. Ачаалал их байгаа ч найз нөхдөдөө цаг гаргаж сур.
Мэлхий: Түншлэлийн асуудал толгойг тань өвтгөж, амар тайван байдалд саад болно. Нарийн зүйлсийг дахин дахин дотроо бодож толгойгоо гашилгаснаас сайтар ярилц. Хайрын харилцаа мухардалд орсон бол зөвлөгөө авах нь зөв сонголт болно. Зарим хүмүүс бие даасан байдлаа зөнд нь хаяснаас болж асуудалтай болно. Энэ нь ажил, амьдралын хэв маягийн алинд ч байсан танд тохирохгүй тул өөрчлөлт хийх гэж үзээрэй. Зоригтой хүнийг аз ивээдгийг сана.
Арслан: Өнөөдөр өдөр тутмын хийдэг зүйлс танд уйтгартай залхмаар байна. Харин төлөвлөсөн аялал зугаалга нь үнэхээр адал явдалтай байна. Таныг сонирхолтой хүмүүстэй танилцуулах газрыг хайж ол. Амьдралд тохиолдох аливаа учралд нээлттэй байж, түүнээс суралц. Таагүй байдлыг бий болгох үл ойлголцлоос болж бүү сандар. Ямар ч нөхцөлд биеэ зөв авч явах чадвар танд бий.
Охин: Шинэ харилцаа одоогийн бүрхэг нөхцөл байдалд гэрэлтсэн очийг нэмэх боловч эхлээд бодит байдлыг ойлгох нь чухал. Хэрэв таны баримталдаг ёс зүй сайн муу аль нь гэдэгт итгэлтэй бус байгаа бол удалгүй зөв арга зам олно гэдэгт итгэ. Хэрэв та ойрын хүнтэйгээ асуудалтай байгаа бол тун удахгүй харьцаа тань сайжрах болно. Ээдрээтэй асуудлууд эсвэл нөхцөл байдлыг одоохондоо хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байж магадгүй. Таны санаанд төгс нийцэж байгаа боловч амьдрал ахуйд хэрэггүй үйл ажиллагаанд цагаа дэмий үрэхээс зайлсхий.
Жинлүүр: Таны дуртай үйл явдал тохиолдох магадлалтай. Од эрхсийн нөлөө таатай байна. Ерөнхий чиг хандлага эерэг байх болно. Зохион байгуулалттай ажилласан бол амрах төлөвлөгөө биелнэ. Энэ нь ихэнх хүмүүст нэгэн хэвийн амьдралаа өөрчлөх боломж олгоно. Энгийн хэв маяг таныг сайн тодорхойлно. Харин хэт мөрөөдөмтгий, уран сэтгэмж ихтэй байх нь анхаарлаа сайн төвлөрүүлэхэд саад болно.
Хилэнц: Санхүүгийн асуудлаа шийдвэл өндөр орлого олох боломжтой байна. Харилцаа холбооны бүхий л хэлбэрт нээлттэй бай. Бусад хүнээр өөрийн санал бодлоо дамжуулалгүй өөрөө өөрийгөө илэрхийл. Ажилдаа болон гэртээ эрүүл орчинд байх хэрэгтэй. Аль болох стрессээ бууруул. Ажилтай хүмүүст үр хүүхдүүддээ зориулах цаг тун бага байна. Үүнд санаа зовохын оронд ямар нэгэн зүйл хий.
Нум: Санхүүгээ тогтвортой байлгаж, жижиг сажиг зүйлсэд зарцуулах мөнгөө ч сайн хяна. Өөрийн сэтгэл хөдлөлөө сайн барьж, аливаад эерэг хандаж чадвал амжилт олох болно. Дотнын найз нөхөдтэйгээ уулзах ба тэдэнд туслах ажилтай болж мэднэ. Эрүүл мэндэд үүссэн асуудал хүндрэхээс өмнө нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлага гарах бололтой. Уйтгар гунигтай бодлоос холдон агаар салхинд гарч цагийг өнгөрүүлээрэй.
Матар: Хувийн амьдралд эерэг өөрчлөлт гарах төлөвтэй байна. Өөрийн аз жаргалтай ирээдүйн талаар төсөөлөн бодох нь хэт хийсвэр мөрөөдөл автахад хүргэнэ. Бодит байдлаас тасарч болохгүй ч, бүх мөрөөдлөө бүү үгүйсгэ. Заримдаа аз үзэх нь илүү бүтээлч байлгаж чадна. Эрүүл мэндээ хамгаалж, цаг зав гарган дасгал хөдөлгөөн хийх нь ашиг тустай цаг үе.
Хумх: Та энгийн байдлаар амьдрах хэрэгтэй. Асуудал бэрхшээл тохиолдсон үед ч үүнийгээ бусдад мэдэгдэх хэрэггүй. Ингэснээр өөрийнхөө зөв арга замыг олох болно. Нууц задарснаар асуудал шийдэгдэхгүй. Ихэнх хүмүүс өнөөдөр гэртээ зүгээр суухыг хүсэхгүй. Энэ өдөр олон нийтийг хамарсан үйл ажиллагаа танд таатай байх болно.
Загас: Өөрийн болон ойр дотнын хүнийхээ эрүүл мэндэд анхаар. Боломжтой бол энэ өдрийг цэвэр агаарт гарч өнгөрүүлбэл сайн. Хоосон бодол санаашрал таныг дагах болно. Үүнийхээ эсрэг тэмцэхийг оролд. Асуудлыг аль болох болж бүтэх талаас нь тунгаа. Найз нөхдөө хүндэл. Зөв харьцаа хэнд ч тустайг сана. Гэхдээ жаахан ч болсон заль танд хэрэгтэй. Амьдралын бага зэрэг таагүй нөхцөл байдалд бүү гутар.
Т.УНДРАХБАЯР







Өдөр тутмын мэдээ




