Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-03

УРЛАН БҮТЭЭХЭД САЙН

СЭТГҮҮЛЧ | Б.ЭНХЗАЯА
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 17 2026.04.04 / БЯМБА ГАРАГ

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ТАВАН ШАР ШАР БИЧ ӨДӨР

Үс засуулвал: Өнгө зүс доройтно

Наран ургах, шингэх: 06.25-19.26

Барилдлага: Үл тохирох

Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй

Суудал: Гал

Аргын тооллын 4 сарын 4, Санчир гараг. Билгийн тооллын 17, Салхины эх одтой, шар бич өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:25-19:26. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22