Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-04

ХАНШ НЭЭХ ӨДӨР

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 18

2026.04.05 / НЯМ ГАРАГ

ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН ДӨРВӨН НОГООН ШАРАГЧИН ТАХИА ӨДӨР

Үс засуулвал: Эд малын гарлагатай

Наран ургах, шингэх: 06.23-19.27

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Мунхрахуй

Суудал: Шороо

Аргын тооллын 4 сарын 5, Адъяа гараг. Билгийн тооллын 18, Хонгорцог одтой, шарагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 6:23-19:27. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Ханш нээх өдөр (2ц 43м). Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22