Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-04

МАТАР: САЙН УНТАЖ АМРАХ ХЭРЭГТЭЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Амралтын өдөр зугаалангаа таалагддаг газраа романтик уулзалт төлөвлөж болох юм. Таны эргэн тойрон эерэг энерги хуримтлагдана. Мөн хувийн ур чадвар өсөх болно. Санасан бодсоноо биелүүлэх нь ирээдүйдээ итгэх нөхцөл болно. Удахгүй таны ажил болон хувийн амьдралд том боломж гарах болно. Сайхан боломжийг бүү алдаарай. Таны эртнээс маш ихээр хүсэн хүлээж байсан үр дүн гapаx боломж нээгдэнэ. 

Үхэр: Бизнес эрхлэгч нар амрах завгүй ажиллах бололтой. Гэхдээ олон ажлыг зэрэг хийлгүй, өөртөө амралт өгөх хэрэгтэй. Зарим ажлын шаардлагыг зөвшөөрөх боломжгүйгээ зоригтой хэл. Амьдралын энгийн сайхныг мэдрэхийн тулд ойр дотнын хүнтэйгээ хамт байж, их ажлын эрч хүчээ олж ав. Сонирхолтой үйл ажиллагаанууд таныг цагаа дэмий үрэхээс хамгаална.

Ихэр: Өнөөдөр бусдын үгийг хүлээн авахгүй бололтой. Аливаа харилцаандаа хүлээгээгүй үр дүнд хүрэх гээгүй бол хэт их сэтгэл хөдлөл гаргаад байх хэрэггүй. Өдөр тутмын амьдралдаа сонирхолтой зүйлсийг бий болгохыг хичээ. Хосууд ний нуугүй ярилцаж асуудлаа шийдэн, шинэ өөрчлөлтийг эхлүүл. Гэр бүл болон найз нөхдийн харилцаанд итгэлцэл чухлаар нөлөөлнө. 

Мэлхий: Өнөөдөр хэрүүл маргаанд оролцон эрч хүчээ барснаас нөөцлөх нь зөв байна. Та хайр дурлалын адал явдлын эрэлд гарах эсвэл ажилдаа улайрах хоёрын нэгийг сонгох хэрэг гарч мэдэх юм. Аль алинд нь анхаарал болгоомжтой бай. Та эрүүл мэнддээ санаа зовж эхлэх байх. Хууч өвчин сэдрэх аюултай байгаа тул аль болох болгоомжтой байж урьдчилан сэргийл. 

Арслан: Өнөөдөр цагийг гэр бүл болон хамгийн хайртай хүмүүстэйгээ өнгөрөөх бололтой. Таны төвлөрөх чадвар хязгаарлагдаж, биеийн эрч хүчний нөөц олон тийшээ сарниж магадгүй байна. Хөршүүд болон ойрын хамаатнуудын харилцаа сайжирна. Орон нутгийн болон гадаад руу явах аялал сонирхлыг татна. Завгүй бол ойрхон газраар аялж болно. Сэргэлт авснаар танд ахуй амьдралаа дээшлүүлэх санаанууд ар араасаа ундран гарах болно. 

Охин: Бие тань бага зэрэг тавгүйрхэж мэднэ. Хоол ундандаа анхаар. Таны зохион байгуулах чадвар сайн байгаа тул эмх замбараагүй байдлаас гарахад тохиромжтой цаг. Харин таны бодол санаа үйлдэл хоёр зөрчилдвөл хайртай хүнтэйгээ харилцахад тийм ч амар байхгүй бололтой. Өөрийнхөө бодит байдлыг хүлээн зөвшөөрч чадвал асуудлаа шийдвэрлэхэд илүү хялбар болох болно.

Жинлүүр: Өнөөдөр хайртай хүнтэйгээ амьдрал ахуйдаа тулгараад буй асуудлын талаар ярилцахад таатай байх болно. Илүү идэвхтэй байж сэтгэлдээ буусан санаануудаа марталгүй хэрэгжүүлэхийг хичээ. Таны нөхцөл байдлыг шууд ойлгох чадвар хязгаарлагдмал байгаа тул бүх асуудалд хариу үйлдэл хийхээсээ өмнө сайтар бод. Энэ өдөр зарга зальхайтай ямар нэг байдлаар орооцолдохоос зайлсхий. Цаг агаар сайхан байх юм бол гадуур гарч алхан, эрч хүчээ сэргээх хэрэгтэй.

Хилэнц: Энэ өдөр хайртай хүмүүстэйгээ хамт байх боломж гарвал сайхан байх болно. Өнөөдөр од эрхэс сурах судлах болон бүтээлч байх үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх болно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын харилцаа сайхан байх болно. Өнөөдөр хэн нэгний урилганд татгалзах хэрэггүй. Энэ уулзалт таны өнгөрсөн хайр дурлалтай энэ зэрэгцэхгүй ч танд удаан хугацааны турш мэдрээгүй сайхан мэдрэмжийг өгөх болно. 

Нум: Маргаантай байдал үүсэхээс зайлсхийж, аль болох буулт хийхийг хичээ. Харилцааны ур чадвар болон дүрслэн бодох сэтгэлгээ өндөр түвшинд байгаа тул хувийн асуудлаа шийдэхэд хэцүү биш байх болно. Удахгүй бүх зүйл хэвэндээ орох болно. Ганцаараа байхыг хичээ. Таны эрч хүч нэлээд буурна. Тиймээс алдагдсан эрч хүчээ нөхөж авахын тулд сайн амрахыг хичээ. 

Матар: Буяны байгууллагад сайн дураар ажиллах нь бусдад тусалж дэмжих хүслээ биелүүлэх завшаан юм. Сөрөг хандлага нь өнөөдөр ямар ч хичээл зүтгэлийг хүссэн үр дүнд хүргэхгүй. Харилцаа холбоогоо хязгаарла. Хүнтэй танилцах хэрэггүй. Эрч хүч тань буурч магадгүй тул нүүрс усаар баялаг эрүүл хоол хүнс хэрэглэх хэрэгтэй. Түргэн хоолноос аль болох татгалзаарай. Сайн унтаж амрах хэрэгтэй.

Хумх: Тэсвэр тэвчээртэй байвал таны чадвар амжилтад хүргэх болно. Амжилт болон сэтгэлийн тэвчээрийн нууц нь зөв харилцаанд оршдог. Энэ амралтын өдөр та олон хамтын ажиллагаанд оролцох бололтой. Таны амьдралын идэвх их өсөх болно. Мөн таны гэр орны орчин танаас хайр анхаарал халамж шаардана. Ажлаа зөв төлөвлөж, хувийн амьдралдаа сайн анхаар.

Загас: Хайртай хосууд хамт амьдрахаар шийдсэн бол энэ нь маш тааламжтай нөхцөл байдал байж болно. Дотоод хүсэл бодлоо гадагш гаргахыг хүсвэл өөртэйгөө санаа нийлдэг хүмүүсийг сонгоорой. Ажлаа хурдан амжуулж чадвал үдээс хойш бүх зүйл сайхан байх болно. Удаан уулзаагүй найзууд санаандгүй тааралдана. Оройг найз нөхөдтэйгөө, хөгжилтэй өнгөрүүл. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22