2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Эрч хүч тань давуу тал болно гэдэгт итгэлтэй байж болно. Харин аливаа хүндрэлийг зохицуулах байдал дутагдвал атаархах, сэжиглэх байдал тань өснө. Таныг гонсойлгож мэдэх санхүүгийн асуудал ажил амьдралд тань саад болохыг бүү зөвшөөр. Хайрын харилцаа илүү удаан үргэлжилж байгаа ч шинээр эхэлж байгаатай ялгаагүй халуун байх боломж гарах болно. Хайртай хүндээ сайхан мэдээ дуулга.
Үхэр: Ажил хэрэгт ахиц гарч, хамтын үйл ажиллагаа таны идэвх зүтгэлийг үнэлнэ. Ихэнх хүмүүс өнгөрсөнд гаргасан амжилтаараа бахархахаасаа илүүтэйгээр одоо байгаа байр сууриа ахиулахыг хүснэ. Хэрэв нөхцөл байдал сайжирвал өөрийн ур чадвараа ил тод харуулахаас бүү хойш суу. Илүү их идэвх л сайн үр дүн авчирна.
Ихэр: Санаж бодсон зүйлээ хийж чадах болно. Харин харилцаанд эвгүй хандлага ажиглагдаж байна. Бусдын бага зэргийн сөрөг нөлөөлөлд өртөж магадгүй. Аливаа өөрчлөлтөд таагүй үе бөгөөд эртнээс төлөвлөсөн ажлаа зохицуул. Ямар нэг гэнэтийн шийдвэр эрсдэлтэй байх болно.
Мэлхий: Томоохон арга хэмжээ зохион байгуулах бол сайн үр дүнд хүрэхийн тулд боломжтой бүхнийг хийх хэрэгтэй болно. Гэхдээ өөрийн асуудлыг бусдад бүү үүрүүл. Мөн хэт сэтгэл хөдлөл хий айдаст бүү авт. Бүх юм бүтнэ гэж өөртөө итгүүл. Өөрөөсөө илүү хүнд байдалд буй хүмүүсийг сана. Амжилт авчрах үзэл санаагаа хадгалж үлд. Өнгөрснийг санан хэт шаналалгүйгээр зүгээр л тайван амьдар.
Арслан: Шинэ зүйл турших, төр засгийн болон олон нийтийн байгууллагад хандах зэрэгт таатай өдөр. Таны нийтэч зан өөдрөг байдал аливаад бүтээлчээр ханддаг зан чанар өнөөдөр амжилт авч ирэх болно. Харин хувийн амьдралд төдийлөн эерэг зүйл ажиглагдахгүй байгааг од эрхсийн байрлал харуулж байна. Та аз жаргал эрж хайх тул хувийн хүсэл сонирхол тань амьдралд илүү их үүрэг гүйцэтгэж эхэлнэ.
Охин: Хийсэн ажлынхаа үр бүтээлийг мэдрэхийн тул юу сурснаа бусадтай хуваалцах нь хамгийн сайн арга барил байна. Энэ нь туршлага олж авах, ажлын үр дүнг сайжруулах тал дээр ч нэмэртэй. Уран бүтээлч хүмүүсийн онгод орох тул өөрийн авьяас чадвартаа улам ихээр итгэж эхлэх төлөвтэй. Хэрэв та таагүй уур амьсгалд ажиллаж байгаа бол бясалгал хийж бэрхшээлийг ханыг яаж нэвтлэх ухаанд суралцаарай.
Жинлүүр: Ажил хэргийн асуудалд болгоомжтой ханд. Буруу санаатны явуулга болон хуурамч мэдээллээс болж алдаа гарах магадлалтай. Өмнөх ажлаа дууссан бол шинэ ажил хэрэг эхлүүлэхэд сайн. Өмнөхөөс илүү амжилт олоод зогсохгүй алдар нэрээ мандуулна. Олны танил хүмүүсийн хандлага илүү нээлттэй байна. Ямар нэгэн үйл ажиллагаа эхлэх бол бусдаас өвөрмөц бай. Урьдчилан мэдэгдээгүй ирсэн мэдээлэлд ч эерэг ханд.
Хилэнц: Өнөөдөр үүссэн нөхцөл байдалд тохируулан зохицуулах шаардлагатай хамтын ажиллагааг шийдвэрлэх хэрэгтэй. Таны асуудлыг шийдэж чадах эрх мэдэл бүхий хүнтэй уулзаж аятайхан ярилц. Зөв үйлдэл хийх нь чухал. Аль болох тайван байх нь өөрийн аливаа үйлдлийг хянахад тусална. Хайрын харилцаанд ээдрээтэй, хэцүү асуудал гарч ирнэ. Та романтик хүн боловч анхаарал тавих, хайр халамж өгөх тэнцвэрийг хүснэ. Зүрх сэтгэлдээ байгаа эрхэм хүмүүсээ хүндэл.
Нум: Зар сурталчилгааны шинэ санаа болон шинэ хэрэглэгч татахаар хэрэгжүүлсэн төлөвлөгөө дэмжигдэх бөгөөд ингэснээр таны нэр хүнд их өснө. Хэн нэгнийг ятган өөртөө итгүүлэх чадвар ч нэмэгдэнэ. Хөгжөөнтэй байдал бусдад таалагдаж ач тусаа хүртэнэ. Өөрийн гэсэн бодолтой бай. Биеэ хянах чадвар уурлаж бухимдсан байдлаас гарахад тусална.
Матар: Худалдаа арилжааны ажил сайн үр дүнд хүрч чадна. Хөрөнгө оруулалт үр ашигтай. Аливааг хийх нь маш хялбар мэт санагдана. Энэ эрч хүчийг та бусдыг энэрч туслахад зориул. Таны бодол санаа алсад тэнэх ба алдаа гаргаж болзошгүй. Та бусдад сэтгэгдэл төрүүлэхийг хичээж байгаа бол маш болгоомжтой бай. Хов жив асуудал үүсгэж, таатай уур амьсгалыг эвдэж болзошгүй. Энэ бүхнээс хамгаалагдахын тулд бусдыг өөртөө тат.
Хумх: Удаан хугацааны турш идэвх зүтгэл гаргаж байсан зүйл энэ өдөр биелэгдэж болзошгүй. Дараагийн хэдэн хоногийн турш нэр хүндээ авран өөрийгөө шударга ёсны өрсөлдөөнд сорино. Та удаан хүсэн хүлээж байсан байр сууриндаа хүрч магадгүй. Бусад хүмүүсийн таны талаарх сэтгэгдэлд санаа зовж байгаа бол ажлаа хамгийн сайнаар хий.
Загас: Үйл явдлаар дүүрэн өдөр. Бусдын дэмжлэггүйгээр та энэ өдөр үр бүтээлтэй байж чадна. Олон нийтийн арга хэмжээнд оролцох бол биеэ зөв авч явах болон хэвийн байдлаа хадгалах талаар сайн анхаар. Гадаад үзэмждээ анхаар. Өөртөө итгэлтэй байх нь ихэнх үед зөв ч таныг хүндэтгэдэг найз нартаа буруу сэтгэгдэл төрүүлбэл хэрүүл маргаан гарах болно.
Б.АМАРТҮВШИН






Өдөр тутмын мэдээ





