Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-16

САЛХИ СЕКУНДЭД 24-28 МЕТР ХҮРЧ ШИРҮҮСНЭ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ойрын тав хоногт цаг агаарын аюултай үзэгдэл тохиож, хүчтэй салхи, шороон болон цасан шуурга шуурахыг цаг уурын байгууллагаас онцгойлон анхаарууллаа.

Дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнөөс эхлэн баруун аймгуудын зарим нутгаар салхи ширүүсч, 18-ны өдөр Ховд, Увс, Булган, Архангай, Төв, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймгуудын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед 24 метр давж ширүүсэх төлөвтэй байна. Мөн энэ өдөр Өвөрхангай, Өмнөговь, Төв, Дундговийн зарим хэсгээр шороон шуурга, Увс болон Завханы зарим нутгаар цасан шуурга шуурах юм.

Цаашлаад 19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд говь, талын бүс нутгаар салхи дахин ширүүсч, зарим үед секундэд 28 метр хүрэх хүчтэй шуурга үргэлжлэх төлөвтэй байна.

Иймд малчид, иргэд, тээвэрчдийг 17-19-ний өдрүүдэд онцгой анхаарал болгоомжтой байхыг анхааруулж, холын замд гарахгүй байх, малаа ойр бэлчээх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг зөвлөж байна.

Хур тунадасны хувьд 17-нд баруун болон хойд нутгийн уулархаг бүсээр бороо, нойтон цас орж, 18-20-нд ихэнх нутгаар, ялангуяа төв болон зүүн аймгуудаар хур тунадас, цас орж, зарим газраар цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Агаарын температурын хувьд 18-19-нд ихэнх нутгаар эрс сэрүүсч, шөнөдөө зарим уулархаг нутгаар -15…-20 градус хүрч хүйтрэх бол говийн бүс нутгаар харьцангуй дулаан хэвээр байх юм. Харин 20-ноос баруун аймгуудаар, 21-нд ихэнх нутгаар дахин дулаарах төлөв ажиглагдаж байна.

Нийслэл орчимд 17-нд хур тунадас орохгүй, өдөртөө +18…+20 градус дулаан байх ч ойрын өдрүүдэд салхи ширүүсч, сэрүүсэхийг мөн анхаарууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10