БИЛГИЙН ТООЛЛЫН 30
2026.04.17 / БААСАН ГАРАГ
ХАВРЫН ДУНД ЦАГААГЧИН ТУУЛАЙ САРЫН НЭГ ЦАГААН ЦАГААГЧИН ТАХИА ӨДӨР
Үс засуулвал: Эрлэг лугаа учирна
Наран ургах, шингэх: 05.59-19.44
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Төрөхүй
Суудал: Уул
Аргын тооллын 4 сарын 17, Сугар гараг. Билгийн тооллын 30, Шийдэм одтой, цагаагчин тахиа өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:59-19:44. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





