2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Өнөөдөр чухал асуудлууд дээр анхаарлаа төвлөрүүл. Одоогийн ажлын байр хэт шаардлага өндөртэй байгаа мэт санагдаж магадгүй. Юу ч болж байсан сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай. Та чимээгүй орчныг хүсэж байгаа бол олон нийтийн үйл ажиллагаанд очих хэрэггүй. Орой гэр бүлийн эсвэл ямар нэгэн хамтын үйл ажиллагаанд уригдана. Олны дунд байх нь танд зугаатай санагдахгүй хэдий ч танд итгэж найдсан хүмүүсийг сэтгэлээр унагах зүйлс бүү хийгээрэй.
Үхэр: Нийгмийн амьдралд өрнөх үйл явдал таныг сонирхолтой, сэтгэл татам хүмүүстэй холбож өгөх болно. Таны эргэн тойронд боломжууд байгаа ч анзаарах сөхөөгүй завгүй байх бололтой. Өөрийн хийж буй зүйлдээ сонор сэрэмжтэй байж, бусдын хэлж буй зүйлийг сайн сонс. Азаа турших санаатай байгаа бол гэнэтийн зүйл хийх гэсний хэрэггүй. Гэхдээ залхмаар, уйтгартай ажлыг орхиж эрч хүч сорьсон сонирхолтой зүйл хийх эр зоригтой бай.
Ихэр: Гарсан боломжийг өөрөөсөө бүү түлх. Гэхдээ цаг нь болохоор харах ёстой хүн нь таны мэдлэг чадварыг олж харах тул хэт хичээх хэрэггүй. Юу болох бол гэж санаа зовнин суулгүй өмнөх ажил болгоноо цаг тухайд нь сайн гүйцэтгэж дуусга. Бусдаас илүү гарах нь л хамгийн чухал биш шүү. Олсон ололт амжилтаа алдахгүй байх нь л хамгийн чухал. Зарим төлөвлөгөөнд засвар оруулах хэрэг гарч мэднэ.
Мэлхий: Танд ямар нэг чухал үйл ажиллагаанд бэлтгэх ажил тулгарна. Харилцаа холбоо саадгүй бүтнэ. Найз нөхөдтэйгөө мэдээлэл солилцон, дотнын хүмүүстээ анхаарал тавь. Гэр бүлийн амьдрал болон олон нийтийн ажлаас санаанд оромгүй нөхцөл байдалтай тулгарна. Гэхдээ та биеэ хэрхэн авч явахаа мэддэг тул сандрах хэрэг гарахгүй.
Арслан: Аливаа зүйлд хэт идэвх зүтгэл гаргахаас зайлсхий. Од эрхэс бүхий л шинэчлэлд тодорхойгүй нөлөөлөх учир шинэ санаачилга тусыг олохгүй байж мэднэ. Мөн нэг хэвийн тогтсон ажил хэрэг, гэр орны ажлаа хийхдээ ч болгоомжтой байгаарай. Зарим хүмүүс алдаагаа засах гэж нэлээд асуудалтай тулгарч мэдэхээр байна. Хосуудын харилцаа асуудалтай тулгарч магадгүй учир юу ч боллоо гэсэн уураа дарж, биеэ барихыг хичээгээрэй.
Охин: Чухал өөрчлөлт хийх гэж байгаа бол хамгийн шилдэг нь байх тэмцэлд өөрийгөө сориод үзээрэй. Таны дайчин, хичээнгүй зан бодсоноос чинь ч дээгүүрт аваачих болно. Илүү олон сонголтыг олж харахын тулд санхүүгийн сайн зөвлөгчтэй болох шаардлага гарна. Ганц зүйлд бооцоо тавьж, эрч хүчээ шавхахын оронд хэд хэдэн төрлийн хөрөнгө оруулалтын талаар бодоод үзээрэй. Таны ажлын ачаалал маш их байсан ч гэртээ эртхэн харьж, гэр бүлийнхэнтэйгээ хамт оройн хоолоо идээрэй.
Жинлүүр: Сэтгэл санаа чинь өөрчлөгдөж байгаа нь од эрхсийн байрлалын улмаас байж болзошгүй. Найз нөхөрлөлийн харилцааг хянах шаардлага үүснэ. Далдуур таны эсрэг хуйвалдаан үүсэж байж магадгүй. Зөн болон зүүд танд учир шалтгаан өгөх тул зүүдээ мана. Амьдралд сөрөг өөрчлөлтүүд бий болох тул хий хоосон зүйлд их мөнгө зарахаас болгоомжил. Гэхдээ хэрэгцээт шинэ зүйл худалдан авахад таатай ч байх боломжтойг тооцоол.
Хилэнц: Өөрийн амьдралдаа эрч хүчтэй сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлэхийг хичээ. Хүсэл зориг, эрч хүч тань хүчтэй байх хэдий ч ойр дотнын харилцаанд хэт сэтгэлийн хөөрөл хор уршиг хүргэж магадгүй. Амарч тайвширсан үедээ амьдралыг зөв өнцгөөс харж чадна. Дотнын хүнтэй холбоотой харилцаа мухардалд орж болзошгүй. Хувийн амьдралдаа тохиох бэрхшээлтэй үеийг даван туулж чадах эсэх нь зөвхөн танаас шалтгаална.
Нум: Өнөөдөр таагүй нөлөө авчрах алдаа гаргаж болзошгүй байна. Шинэ санаа болон өвөрмөц саналд туйлын сонор сэрэмжтэй хандах хэрэгтэй. Ажилладаг газраа эмх цэгцтэй байлгах нь таныг илүү үр бүтээлтэй, бүтээмж өндөртэй байхад тусална. Хамтын зорилго ба хувийн харилцааны асуудлаа хосууд нээлттэй ярилцах нь харилцааг дотно болгож, ирээдүйн аз жаргал руу хөтлөх арга зам болж чадна.
Матар: Уулзалт, ажил хэргийн гэрээ хэлэлцээрүүд амжилттай болж, сайн үр дүн авч ирнэ. Бичиг баримт дээр ажиллах болон бүрдүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, алдаа гаргахаас сэргийл. Хуурамч мэдээлэл нэмэгдэх тул сонор сэрэмжтэй бай. Амьдралын гол зарчим тань эргэн тойрны хүмүүстээ чиглэсэн чин сэтгэл, шударга зан байдаг тул хэрэгтэй үед тусламж авахаас бүү цааргал. Эртний төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн зохицуулалтаа анхаар. Цаг нь тулсан ажил бүтэмжтэй байхгүй бололтой.
Хумх: Таны удирдах чадвар олны анхаарлын төвд байх нь найдвар төрүүлнэ. Удирдах шатны хүмүүс амжилтын амтыг мэдэрнэ. Мөн ажил хайж байгаа хүмүүс ч сайхан мэдээ сонсоно. Олдож байгаа боломжийг бүү алдаарай. Санамсаргүй тохиолдол хариуцлагатай байхыг шаардах болно. Таны эргэн тойрон хэрэггүй хов жив эргэлдэх магадлалтай. Энэ нь таны өсөлтөд хожим гай дуудна.
Загас: Шинэ үйл ажиллагаа эхлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд тохиромжтой цаг. Зарим хүмүүс нэлээд том ажил олж өөрийн оюун ухааныг сонирхолтой зүйлд ашиглана. Бусадтай солилцох мэдээллээ баттай болго. Таны мэргэжлийн болон бизнесийн сонирхол төвлөрөх ба бүрэн бүтэн байдлыг шаардана. Эргэн тойронд тань маш их энерги байна. Түүний нөлөөгөөр та олон хүнд илүү зоримог, идэвхтэй болж харагдана.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





