Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-18

ЗАГАС: ХАЙРЫН АСУУДАЛ ДЭЭР ТААГҮЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн ням гарагийн өдрийн 12 ордын дэлгэрэнгүй зурхайг танилцуулж байна.

Хонь: Аливаа нөхцөл байдалд дасан зохицох чадвар бага зэрэг буурах бололтой. Мөнгөний хэрэгцээ, зарлага ихэссэнээс санхүүгийн байдал тогтворгүй болно. Өмнө нь ердийн мэт үрдэг байсан мөнгөний хэмжээгээ багасгах хэрэгтэй болсон байж мэднэ. Өөрийн туршлага дээр тулгуурлан аливаа хил хязгаарыг мэдрэх мэдрэмжээ ашиглавал төвөгтэй харилцаа илүү хялбар болно. Романтик болзоо хэн хэнийх нь сэтгэлд хайрын оч харвуулна. Гэхдээ харилцаа хэт гүнзгийрэхээс өмнө танд таарч тохирч байгаад итгэлтэй байх хэрэгтэй.

Үхэр: Өнөөдөр дотнын хүмүүсийн харилцааг өөрчлөх мэдээ хүлээн авч магадгүй. Энэ нь таны одоогийн хувийн болон нийгмийн байдлыг байр суурийг өөрчилж ч болзошгүй. Хэрэв өөрийн хамтрагчаа багахан өөрчлөгдөхөд л та цаашид итгэхгүй бололтой. Таны анхаарал сул байгаагаас болж хамгийн чухал зүйлийг орхигдуулж магадгүй. Харин шинэ хосууд сэтгэл хөдлөл болон уянгын халил ихтэй байна. 

Ихэр: Таны хувьд тайван байх нь хэцүү үе. Дипломат байдлыг сахиж, аль болох тайван байх нь эерэг үр дүн авчирна. Өнөөдөр тайван дөлгөөн байдлаар шийдэх асуудлыг зарим хүмүүс хурц хэлбэрт авчирч болзошгүй. Өмч хөрөнгө хуваах талаар маргаан, хэлэлцүүлэг явуулахад тохирсон үе биш. Алс оронд аялах зэрэг шийдвэр гаргавал цаашид их зүйлийг өөрчлөх боломж олгоно. 

Мэлхий: Өнөөдөр маш мэдрэмтгий байх учир сэтгэл санаагаар унах нь нэлээд амархан байх бололтой. Үр хүүхдийн асуудал таны анхаарлыг татаж эхэлнэ. Хэрэв зарим үнэнийг хүлээн зөвшөөрөхөд танд хэцүү санагдаж байвал үүнийхээ талаар хэн нэгэн ойр дотнын хүнтэйгээ нухацтай ярилцаж үзээрэй. Хосууд ирээдүйн амьдралдаа чухал нөлөө үзүүлэх алхам хийж мэднэ.

Арслан: Хамгийн чухал зүйл бол урагш явах итгэлээ олох юм. Амьдралын мөн чанарыг зөв ухаарах юм бол та өөртөө итгэлтэй байна. Магадгүй зарим нэг чухал зүйлийг анзаарахгүй өнгөрөхгүйн тулд од эрхсийн илгээх мэдрэмжид найд. Амласан зүйлээ биелүүлэх нь яг цагаа олсон нүүдэл байх болно. Гэр орны ажил хийх нь төвөгтэй байх боловч аз жаргалыг энгийн зүйлсээс олж болохыг сана. Гэр бүлийн гишүүдтэйгээ асуудалтай байсан харилцаагаа сайжруул. 

Охин: Од эрхсийн нөлөө эерэг байх тул та урам зориг, эрч хүчээр дүүрэн байна. Өнөөдөр тохиолдох ямар ч асуудлыг зохицуулж чадна. Энэ өдөр гэр бүлтэй хүмүүс гэр бүлийн гишүүддээ анхаарал халамж тавьж, хувийн харилцаандаа ч шударга байдлаар ханд. Хайртай хүнтэйгээ сайн ойлголцохгүй бол олон төрлийн зөрчилдөөн гарна. Гадаад байдал болон өөрийгөө илэрхийлэх чадвар тань амжилтад хүрэх итгэл найдвар төрүүлэх болно. 

Жинлүүр: Санал зөрөлдөөнтэй асуудалд болгоомжтой ханд. Цаг хугацааны явцад өөрийн үнэт зүйлээ гээж болзошгүй. Гэнэт учрал ч санамсаргүй тохиолдол бус хөндлөнгийн хэн нэгэнтэй хэт хамааралтай байж болзошгүй. Хайрын харилцаанд нууцлаг учрал төвөгтэй байдлыг үүсгэж болно. Хайр дурлалд тохиолдох бүхэн гэрэл гэгээтэй байхгүй ч өгсөн амлалтуудаа үргэлж сана. 

Хилэнц: Санхүүгийн хувьд бие даасан байдал чухал ч үрэлгэн зангаа засахгүй бол бэлэн мөнгөний дутагдах тал ажиглагдана. Зээлийн асуудалтай байгаа бол зохицуул. Өр зээлээ багасгах боломж хай. Хувийн амьдрал сайжрах боломж байна. Хамгийн гол нь зарим зүйл дээр тэвчээртэй байх хэрэгтэй. 

Нум: Өнөөдөр таны төлөвлөгөөнд урьдчилан таамаглаагүй өөрчлөлтүүд орох болно. Танд тийм ч таатай хандахгүй гаднын нөлөөнөөс болж сандарч барьц алдана. Өөрийг тань шүүмжилж буй хүнтэй бүү марга, бүү бухимд. Хамгийн гол нь та хувийн амьдралаа зохицуулах хэрэгтэй. Хайр дурлалаас санасан таашаалаа авахгүй. Гэр бүл зохиох эсвэл үл хөдлөх хөрөнгө худалдан авахтай холбоотой чухал асуудлуудыг түр хойш нь тавь

Матар: Энэ үед гэр бүлийн асуудалд хамгийн чухал байх бөгөөд орон байраа тохижуулах, хэрэгцээтэй эд хогшил худалдан авахад зэрэгт таатай байх болно. Гэхдээ өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Амьдралынхаа хором мөч бүхнийг эергээр үнэлж чадвал таны өмнө ямар олон боломж байгааг олж мэдэх болно. Таны нууцлаг байсан авьяас чадвар бүгдийг гайхшируулах болно. Өөрийнхөө ур чадварыг хөгжүүлэх талаар хүч хөдөлмөр зарцуулбал ирээдүйд их амжилт олох магадлалтай.

Хумх: Энэ өдөр таны ирээдүйд эергээр нөлөөлнө. Ойр дотно боловч ойрд холбогдоогүй сайн найз руугаа өөрөө эхэлж утасд. Найз нөхөд тань амьдралын хэзээ ч мартагдашгүй хэсгийн чухал дүр байх болно. Таны хүрээлэл эерэг бодолтой хүмүүсээр дүүрэн байна. Гэр бүлийн ямар нэг зөрчлийг арилгах цаг болсон тул илэн далангүй байж, асуудлыг нээлттэйгээр хэлэлцэж, зарим зүйлийг зүгээр л мартах хэрэгтэй

Загас: Хайрын асуудал дээр таагүй байна. Хэрэв та хэн нэгэнд дурлавал ид шидийн юм шиг санагдана. Гэвч та ирээдүйдээ итгэхгүй байвал мананд төөрсөн мэт байдалд орох болно. Та хувийн харилцаандаа сэтгэл дундуур байлаа ч түүнийг илэрхийлэх цаг нь биш. Тасалсан харилцаанаас болж сэтгэлээр унах боловч дахин хэн нэгэнтэй учрах боломжтой болно. Та гаднаасаа ч дотроосоо ч гэрэлт. Өөртөө шинэ хувцас худалдаж авч, гоо сайхандаа цаг гарга. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22