БИЛГИЙН ТООЛЛЫН 3
2026.04.20 / ДАВАА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДОЛООН УЛААН ХӨХ ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.
Наран ургах, шингэх: 05.54-19.48
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Суудал: Гал
Аргын тооллын 4 сарын 20, Сумъяа гараг. Билгийн тооллын 3, Чөлөөт эх одтой, хөх хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:54-19:48. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе, эвээ олболцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлөг тавих, морь уралдахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Тариалангийн хур буух (9ц 50м). Модон хохимой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эд малтай баялаг төгс болно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ





