Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-19

ҮХЭР: ЦАГАА ЗӨВ АШИГЛАН, АЖЛАА ХУРДАН ХИЙ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Шинэ ажил эхлүүлж, орлогоо нэмэгдүүлэх талаар судал. Од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөөг тийм гэж яг таг тодорхойлох боломжгүй байгаа тул сонирхолтой бас дарамттай өдөр болох бололтой. Үргэлж судалгаа хийн, төлөвлөгөө гаргаж ажилласан ч ихэнхдээ бүтэлгүйтэх үе бий. Гэхдээ өмнөө том зорилго тавих хэрэгтэй. Хэрвээ тайван бас өөдрөг байж чадвал аз таныг ивээж, таны санаачилга гайхалтай үр дүнд хүрэх болно

Үхэр: Цагаа зөв ашиглан, ажлаа хурдан хий. Ямар нэг зөв мэдээлэл дээр тулгуурлан хурдан шийдвэр гаргаж чадвал асуудлаа амархан шийднэ. Хууль эрх зүйн бичиг баримтыг сайтар уншиж судал. Өнгөрсөн явдалд санаа зовохын оронд ирээдүйгээ хар. Мөн энэ өдөр хувийн зорилгоо ухамсарлах хайртай хүмүүстэйгээ хамт байхаар төлөвлөхөд тохирсон үе. Ямар ч үед тэднийхээ тусламж

Ихэр: Улирлын чанартайгаар хүмүүсийн сэтгэл санаанд гарах өөрчлөлтөд тохируулан бараа болон үйлчилгээний сурталчилгаа хийх нь маш их орлоготой байна гэдгийг олж мэднэ. Мөн түүнчлэн зарим хүмүүст бизнес уулзалт төлөвлөж, хэд хэдэн санал тавихад маш тохиромжтой цаг үе. Энэ өдөр сонирхолтой тохиох үйл явдал ер бусын байж, гайхамшигт дурсамжуудыг үлдээнэ. Гэртээ сууж ямар нэгэн юм өөрчлөхөөс айвал алдаа хийж олон зүйлсээс хоцорно. 

Мэлхий: Урьд урьдаас илүү эрч хүчтэй байсан ч өрсөлдөгчтэйгөө нүүр тулан тэмцэлдэх хэрэггүй үе. Аливаа зүйлд шударга, тайван хандаж чадвал ямарваа асуудлыг шийдэхэд тийм ч төвөгтэй бус байна. Төрийн албаны ажилтнууд ажил дээрээ амжилт гаргах, албан тушаал ахих магадлалтай. Мөн сурагч оюутнууд шалгалт өгөх эсвэл өөрийгөө илэрхийлэх тал дээр төсөөлж байснаасаа илүү сайн байна. Ихэнх хүмүүс мэдлэг бол илүү хүчирхэг зэвсэг гэдгийг ухаарна. 

Арслан: Сонирхолтой мэдээ танд адал явдалтай үйл ажиллагаа төлөвлөх сэдэл өгнө. Ур чадвараа мэдрүүлэх хүсэл нэмэгдэх ба энэ нь таны амьдралд сайнаар нөлөөлнө. Хөрөнгө оруулалт таны төлөвлөгөөнд орсон бол хийж эхлэхээсээ өмнө тооцоогоо дахин хянаж үз. Санхүүгийн нөөц бололцоо, мөнгөн хадгаламжаа хурдан нэмэгдүүлэхийн тулд эрсдэлтэй алхам хийхээр шийдэж магадгүй. Энэ үйлдэл амжилттай болох эсэх нь таны ажлын туршлага, сайн төлөвлөлтөөс гадна дотоод зөн совингоо мэдрэхээс шалтгаална.

Охин: Олдсон боломжийг өөртөө ашигтайгаар эргүүл. Шинэ түншүүдтэй ашигтай харилцаа тогтоож, төслөө амжилттай дуусгаж магадгүй. Амжилтын түлхүүр нь та өөрийн бодлоо шударгаар илэрхийлэх чадвар байна. Өмнөхөөс өөр онцлог өөрчлөлтийг зоригтой хэрэгжүүл. Бусад хүмүүс таныг санаандгүй байдлаар эвгүй байдалд оруулбал уучлах хэрэгтэй. 

Жинлүүр: Бүхий л харилцаанд таагүй хандлага илэрч байна. Өнөөдөр бодол санаагаа төвлөрүүлэх хэрэгтэй. Өөрийгөө гадаад ертөнцөөс тусгаарлах, зөвхөн ойр дотнын хүмүүстэйгээ харьцах нь сөрөг хандлагыг өөрчлөхөд тусална. Орчны тав тухтай байдлаас таны бүтээлч сэтгэлгээгээ олж авах эсэх хамаарна. 

Хилэнц: Өнөөдөр хамт олонтойгоо ойр байх шаардлагатай. Бүгдийг өндөр сэтгэгдэлтэй үлдээхийн тулд танаас ид шидтэний дүр шаардана. Гэвч хэтрүүлэн жүжиглэх хэрэггүй, өөрийнхөөрөө бай. Гэр бүлдээ анхаарлаа хандуулаарай. Маргаашийн ажлын төлөвлөгөөгөө эрт боловсруулан, уулзалт зохион байгуулсан бол цагаасаа бүү хоцор

Нум: Өнөөдөр хэцүү ажлын ард гарч, хэлсэн үгэндээ хүрч чадна. Эргэн тойрны хүмүүс таныг найдвартай, даасан ажлаа сайн хийдэг хүн гэдгийг илүү ойлгох болно. Шалихгүй асуудал, саналын зөрөлдөөнөөс болж гутарч мэдэх юм. Далд явуулгаас болгоомжил. Өөрийн сул талыг хүлээн зөвшөөрөх эсвэл бусдын нөлөөнд автах байдал тань орчин үеийн өндөр шаардлагад нийцэхгүй. 

Матар: Сэтгэл хөдлөлөө багасгаж, өөрийгөө удирд. Амьдралын тань эрч хүч хэврэг байдалд байна. Дотоод мэдрэмж болон зүрх сэтгэлээ байнга сонсож, чухам юу танд эрч хүч өгдөг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Та өөрийгөө бусад хүмүүс юу гэж бодож байгаа бол хэмээн сэтгэл зовниж байгаа бол буруу үйлд хөтлөгдөж байна. Үүрэгт ажил танд тун төвөгтэй санагдана. Гэхдээ мэргэжлийн чиг хандлага баримталж эхэлсэн ажлаа яаж ийгээд дуусга. 

Хумх: Энэ өдөр зарим нэг асуудлаа шийдвэрлэхийн тулд цагийг үр бүтээлтэй өнгөрүүл. Бизнес болон ажил хэрэгт хүлээлт үүсгэж байгаа асуудлыг шийдэхийн тулд алхам алхмаар урагшил. Ингэх нь таагүй асуудлуудаас хол байхад тустай байна. Эрч хүч дажгүй байгаа хүмүүс олон нийтийн эсвэл улс төрийн үйл явдалд оролцвол сонирхолтой чухал хүмүүстэй танилцаж холбоо тогтоох болно. Өөрийн ур чадвар болон нийгмийн хүрээллээ тэлэх сайхан боломж гарна.

Загас: Өнөөдөр од эрхэс хөдөлгөөнтэй байх тул амьдралын идэвх нэмэгдэнэ. Сэргэлэн гүйлгээ ухаантай хүмүүс сэтгэл догдлолыг хайж хөгжилдөх шинэ арга замыг эрэлхийлж, энгийн үед удаан шийдэгддэг асуудлуудаа шийднэ. Танд үзэл бодол нийлэх хүнтэйгээ ажиллах хүчтэй хүсэл төрөх болно. Бүтээлч зан улам нэмэгдэнэ. Ажилдаа төвлөрч ажиллахыг хичээгээрэй. Мөн өөрийн өдөр тутмын хийх зүйлсээ баяжуул. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.04.22