Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-04-28

ОЙРЫН ӨДРҮҮДЭД ЦАГ АГААР ОГЦОМ ХУВИРНА

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Ойрын өдрүүдэд цаг агаарын нөхцөл байдал эрс өөрчлөгдөж, баруун болон төвийн бүс нутгуудаар хур тунадас, салхи шуурга нэмэгдэх төлөвтэй байгааг цаг уурчид анхаарууллаа.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд баруун аймгуудын нутгаар бороо, нойтон цас, уулархаг нутгаар цас орж, зарим хэсгээр цасан шуурга шуурах төлөвтэй байна. Мөн Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар салхи ширүүсч, шороон шуурга шуурах эрсдэлтэй байгаа тул малчид, иргэд, тээвэрчид болгоомжтой байхыг зөвлөж байна.

Өнөө шөнө нутгийн баруун болон төвийн зарим хэсгээр хур тунадас орж, бусад нутгаар тогтуун байх бол салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, зарим үед 14-16 метр хүрч ширүүсэх төлөвтэй. Температурын хувьд шөнөдөө уулархаг болон хөндийн нутгаар -1...-6 градус хүрч хүйтрэх бол өдөртөө говь, талын бүсэд +19...+24 градус дулаан байх нь.

Улаанбаатар хот орчимд үүлшинэ, хур тунадас орохгүй ч салхи өдөртөө ширүүсч секундэд 13-15 метр хүрэх төлөвтэй байна. Шөнөдөө +3...+5 градус, өдөртөө +19...+21 градус дулаан байх юм.

Цаашид тавдугаар сарын 1-нээс ихэнх нутгаар дулаарах боловч 1, 2-нд салхи дахин ширүүсч, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурах төлөвтэй байна. Зарим нутгаар бороо, нойтон цас үргэлжлэн орж болзошгүйг мөн анхааруулж байна.

Иймд ойрын өдрүүдэд цаг агаарын мэдээг тогтмол авч, холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, мал сүргээ хамгаалах, ил задгай гал түлэхгүй байх зэрэг урьдчилан сэргийлэх арга хэмжээг авахыг мэргэжлийн байгууллагууд зөвлөж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10