2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хөгжил дэвшилд тэмүүлэн, олон зүйлийг хийхийг хүснэ. Өөрийн ололт амжилтаа үнэлэх цагийг гарга. Ажил мэргэжлийнхээ дагуу өөртөө тохирсон сонирхолтой ажлаа олох болно. Хэрвээ танд хангалттай мөнгө эсвэл цаг зав байхгүй бол зугаа цэнгэлд автах хэрэггүй. Гэхдээ өдрийн турш ажил хэрэг, үйл ажиллагаагаа зохицуулж гүйсэн бол оройг амар тайвнаар өнгөрүүлж, бие сэтгэлийн ядаргааг тайлах зав заавал гаргаарай.
Үхэр: Мэргэжлийн үйл ажиллагаа ашигтай байх болно. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бүлгэмд нэгдэх юм бол ирээдүйд ашигтай байна. Худалдаа наймаа хийхэд тохиромжтой үе. Найз нөхөд болон түншүүдтэйгээ санал солилцох нь томоохон боломжуудыг авчирна. Өөрийн зорилго хүсэл тэмүүлэлдээ анхаарлаа төвлөрүүлэх нь амжилтын үндэс байх болно.
Ихэр: Ажлын идэвх өндөр өдөр. Ажил хэргээ бие даан гүйцэтгэх чадвар сайжирна. Гэхдээ таны үзэл санааг дэмжих хүмүүс санасан шиг олон байхгүй бололтой. Эргэн тойрныхон тань илүү дутуу асуудлаар таны анхаарлыг татан төвөг учруулах магадлалтай. Энгийн нэг даалгавар ч танаас их хүч шаардах болно. Үүнийг урьдын адил ажлын туршлагаараа даван туулахыг хичээгээрэй. Хамгийн гол нь мэргэжлийн ажил дээрээ бүдүүлэг том алдаа гаргахаас сэргийл.
Мэлхий: Энэ өдөр хийсэн арилжаа наймаа алдагдал хүлээх магадлалтай. Зөрчилдөөн үүсэж мэдэх тул хүмүүстэй харилцахаас аль болох зайлсхий. Тиймээс боломж гарч ирэхийг тэвчээртэйгээр хүлээ. Бусдын үгэнд шууд итгэж болохгүй. Өнөөдөр найз нөхдийнхөө санаа зовоосон асуудлыг сонсож, тэдэнд дэмжлэг өгөхөд цаг гарга. Гэхдээ хожим гарах үр дүнд хариуцлага хүлээх учраас зөвлөгөө өгөхдөө анхааралтай байгаарай.
Арслан: Ажил хэргийн харилцааг дахин хянаж, шинэ төрлийн ажил руу шилжин ороход тохиромжтой өдөр. Ажил хэрэг ашигтай байх бөгөөд өөртөө итгэх итгэл нэмэгдэх ба хамт ажиллагсдадаа мэдлэг туршлагаа харуулах боломж гарна. Амжилт гаргасан хүмүүс зүй ёсны үнэлгээ шагналаа олж авна. Амаргүй санагдсан асуудал бодсоноос илүү хялбар шийдэгдэнэ.
Охин: Аливаа үйл ажиллагаа саатаж удаашрах нь санаа зовооно. Хувийн амьдралд онцын шалтгаангүй гомдол тунирхлаас үүссэн асуудал үүсэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ эртний хүсэл мөрөөдөл удахгүй биелнэ. Харилцаа холбооны давуу талаа ашиглан ихээхэн хугацаа зарцуулах ажлаа хөнгөвчлөх боломж гарч байна. Гэр бүл болон үр хүүхдэдээ ойрд тавиагүй анхаарал халамжаа тавин, тэдэнтэй цагийг өнгөрүүл.
Жинлүүр: Энэ үед олон төрлийн үйл ажиллагаа явагдахаар бэлтгэгдэж байдаг тул үүнд бэлэн бай. Гэхдээ өөрийн хамгийн дуртай юмаа хийж байгаа л бол ганцаараа байсан ч аз жаргалтай байх болно. Олны арга хэмжээ эсвэл хувийн халдашгүй орон зай аль аль нь таны эрч хүчийг сэргээж өөдрөг болгоно. Зарим найзууд тань чухал ажил товлоход таны тусламж хэрэгтэй болж магадгүй. Тэд юу ч хийж, хэлж байсан аль болох хамт байхыг хичээ.
Хилэнц: Таны эрч хүч, урам зориг өндөр байна. Олон нийтийн ажилд оролцож, илүү их зүйл сурах боломжийг бүү алд. Чухал зүйлээ мартсан байж мэдэх тул бүх зүйлийг нэг нэгэнгүй сайтар бичиж тэмдэглээрэй. Гэр орны асуудал, төрөл төрөгсөдтэйгөө харьцах харилцаа зэрэгт анхаарлаа хандуул. Чин сэтгэлийн яриа, илэн далангүй санаагаа солилцох нь таныг эерэг энергиэр цэнэглэхээс гадна баяр хөөрийг бэлэглэнэ.
Нум: Бизнес эрхлэгч нар урьд урьдынхаас ч илүү их анхааралтай байх шаардлагатай. Та хэдийгээр өмнөх ажлаа дуусгах боловч өөр асуудлууд гарч ирнэ. Хүсэл тэмүүлэл шинэ өөрчлөлтийг бий болгоно. Нэгэн хэвийн харилцаа нь жаргалтай байгаа юм шиг санагдах боловч хэт дасах хэрэггүй. Дур сонирхолд хязгаар бий. Чухал алхам хийхээ мартаж хувиа хичээсэн зангаар амьдралыг бүү хялбарчил.
Матар: Ирээдүйн төлөвлөгөө тань өөрчлөгдөнө. Албан тушаал ахих, мөнгөө өсгөх боломжийг зөв ашиглавал үр дүн гарна. Ажил хэрэгт хуучин танил туслан, гэнэтийн эерэг эргэлт гарна. Өнөөдөр олон эргэлзээтэй асуудлууд гарч ирэх тул болгоомжтой байхыг сануулж байна. Хүнд бэрхшээлийг давахын тулд итгэлгүй байгаа зүйл, эргэлзээтэй үйл ажиллагаанаас татгалз. Хүмүүст юу гэж хэлэхээ сайтар бодолц.
Хумх: Таныг үл ойшоодог байдалд дэмий бухимдах нь ажил хэргээ дуусгах боломжийг өгөхгүй. Өмнө гаргасан ажил хэргийн шийдвэрээ эргэн шалгах, хамтарч ажиллаж чадахгүйгээс болсон сэтгэлийн дарамтыг бууруулах зэрэг нь танд боломж олгоно. Магадгүй эсрэг тэсрэг үзэл бодол хожмын үнэ цэнтэй байдлыг алдагдуулж байж мэднэ. Үүссэн нөхцөл байдалд зүгээр л дасан зохицож харилцан ойлголцож, бусдыг илүү ихээр таньж мэдэх хэрэгтэй. Ингэснээр өөрийнхөө би гэсэн үзлээ дарах боломжтой.
Загас: Шинэ ажил, шинэ зар сурталчилгаа эхлүүлэхэд таатай өдөр биш. Мөргөлдөөн, сөргөлдөөнөөс аль болох хол байсан нь дээр. Өнөөдөр үйлчлүүлэгч, худалдан авагчтай буруу ойлголцож эндүүрэгдэх магадлал их байна. Тэдний хэлэхийг анхааралтай сонсож, буулт хийхэд бэлэн бай. Тайван бус байдал таны зан харилцаанд зонхилсоор байна. Нуугдмал байгаа дарамт стрессээ суллах, бүтээлч арга замыг хайхыг хичээ.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







