Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Тавдугаар сарын 2-4-ний өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах төлөвтэй ч зарим өдрүүдэд салхи ширүүсэж, хур тунадас орохыг анхааруулж байна.
ӨНӨӨ ШӨНӨ, МАРГААШ ӨДӨР (05.01-05.02)
Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг байх бөгөөд шөнөдөө говийн өмнөд хэсгээр, өдөртөө Хэрлэн голын хөндийгөөр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар хур тунадасгүй, багавтар үүлтэй байна.
Салхи баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Шөнөдөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон зарим голын хөндийгөөр -4…-9 градус хүрч хүйтрэх бол Хэнтийн уулархаг бүс болон зүүн аймгуудын голын хөндийгөөр 0…-5 градус байна. Харин говийн өмнөд хэсгээр +4…+9 градус, бусад нутгаар -1…+4 градус дулаан байна.
Өдөртөө ихэнх нутгаар +14…+19 градус, говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар +19…+24 градус хүрч дулаарна.
УЛААНБААТАР ОРЧМООР
Улаанбаатар хот орчмоор үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с. Шөнөдөө 0…+2, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
БАГАНУУР, ТЭРЭЛЖ ОРЧМООР
Багануур, Тэрэлж орчмоор мөн үүлшинэ, хур тунадасгүй. Шөнөдөө -1…-4 градус хүйтэн, өдөртөө +12…+15 градус дулаан байх төлөвтэй.
ИРЭХ 5 ХОНОГИЙН ТӨЛӨВ (05.03-05.07)
- 05-р сарын 4-нд баруун болон төвийн аймгуудын хойд хэсгээр
- 05-р сарын 5-нд баруун болон төвийн аймгуудын зарим нутгаар
- 05-р сарын 6-нд төвийн ихэнх болон зүүн аймгуудын баруун хэсгээр хур тунадас орно
Салхи:
- 4-нд нутгийн хойд хэсгээр
- 5-нд зарим нутгаар
- 6-нд говь, талын бүсэд секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Температур:
Ихэнх нутгаар дулаарах ч 5-нд ихэнх нутгаар, 6-нд зүүн аймгуудаар бага зэрэг сэрүүснэ.
Шөнөдөө уулархаг нутгаар -1…-6 градус хүйтэн хэвээр байх бол говийн өмнөд хэсгээр +10…+15 градус дулаан байна. Өдөртөө говь болон Орхон-Сэлэнгийн сав газраар +24…+29 градус хүрч халж, бусад нутгаар +18…+23 градус дулаан байна.
АНХААРУУЛГА
Салхи шуургатай өдрүүдэд тээвэрчид, малчид замын нөхцөлд анхаарч, ил задгай эд зүйлээ бэхлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхыг онцгойлон зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







