БИЛГИЙН ТООЛЛЫН 16
2026.05.02 / БЯМБА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ДӨРВӨН НОГООН УЛААН ХУЛГАНА ӨДӨР
Үс засуулвал: Өвчин ирнэ
Наран ургах, шингэх: 05.33-20.06
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Нэр өнгө
Суудал: Ус
Аргын тооллын 5 сарын 2, Санчир гараг. Билгийн тооллын 16, Хонгорцог одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран ургах, шингэх цаг нь: 5:33-20:06. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дарханы үйлд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







