2026 оны тавдугаар сарын 2-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ удаа хянуур хариуцлагатай байхгүй бол ямар ч гярхай хүн алдах төлөвтэй байна. Ухаалаг байдлаа давуу тал болгон ашигласнаар амжилтад хүрэх болно. Хайрын амттай мөчүүд тааламжтай байх боловч санамсаргүй учралд хэтэрхий автах хэрэггүй. Гэр бүлийн нандин харилцааг хадгалах талаар нухацтай бодох нь зарим нэг тэнэг зүйл хийхээс хамгаалах болно. Эрүүл мэндийнхээ төлөө буруу зуршлаа өөрчилж, амин дэм сайтай хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
Үхэр: Сүүлийн үед гэр бүлд үүссэн түгшүүр энэ өдөр арилна. Хайртай хүмүүстэйгээ хамт цагийг өнгөрүүлэх ямар нэгэн тусгай төлөвлөгөө зохио. Хайр дурлалын сайхан харилцаа хүмүүсийн амьдралыг харах хүрээг өөрчилнө. Зарим хүмүүс онцгой шинж чанар агуулсан, хайж байсан хүнтэйгээ уулзах болно. Ганц бие хүмүүс дотно харилцаандаа нухацтай хандана.
Ихэр: Ойр дотнынхонтойгоо муудалцвал өөрийн завгүйгээс болсныг ойлго. Гэхдээ их ажил таныг зүгээр суулгахгүй тул өнөөдөртөө амралтын тухай март. Энэ өдөр ашигтай хэлэлцээр хийвэл ирээдүйд эд баялаг тань нэмэгдэнэ. Өөрт байгаа мэдээлэл, судалгааг сайн хянаж байж шийдвэр гаргаарай. Элдэв хов живийг намжааснаар ажил тань бүтнэ. Хамт ажилладаг хүмүүс туслах боломжийг ашиглан цагийг үр бүтээлтэй ашигла. Идэвх зүтгэл их шаардсан олон ажил таны эрч хүчийг тэнцвэргүй байдалд оруулна.
Мэлхий: Өнөөдөр найз нөхөрлөлийн харилцаа бүр илүү ойрхон байвал та баярлах болно. Эерэг зан таны гарт аз жаргал ирэхийг илтгэж байна. Хамгийн чухал харилцаагаа үргэлжлүүлэх тал дээр төвлөр. Тодорхойгүй уулзалт, хүлээн авалт зэрэгт аль болох оролцохгүй байх нь дээр. Хуучин таагүй дурсамжаа мартаж, буруу зуршлаасаа сал. Архи согтууруулах ундаанаас хол бай.
Арслан: Өмнөх ажлын бүтээмж нэлээд их ашиг орлого олох боломж авчирна. Од эрхсийн нөлөөгөөр ямар нэг ач холбогдолтой бөгөөд сэтгэлд тааламжтай зүйл хийх болно. Өөртөө итгэлтэй байдал өсөх нь нэр хүндийг бэхжүүлж, амжилтад хүргэнэ. Бизнес болон мэргэжлийн тал дээр эрч хүчтэй байх бөгөөд олон хүмүүстэй харилцаж, идэвх санаачилгатай байж зорилгоо биелүүлэхийг хичээ. Завгүй байх тул урьд нь хичээн ажиллахын оронд амарч зугаалахад зарцуулсан цагаа бодож гэмших бололтой.
Охин: Эргэлзэж тээнэгэлзэж байвал шийдвэр гаргахаа хойшлуулаарай. Өнөөдөр амрах зав танд олдохгүй бололтой. Мэргэжлийн ажилд тань хувийн амьдрал нөлөөлөх болно. Харин аливаад уян хатан хандахыг зөвлөж байна. Гэр бүлийнхэндээ аль болох цаг зав гаргахыг хичээгээрэй. Мөн зугаа цэнгэлд хэт автаж, үнэтэй тансаг зүйлд хамаг мөнгөө үрэхээс сэргийл.
Жинлүүр: Шинэ ажил эхлэх төлөвлөгөөний талаар туршлагатай хүнтэй ярилцаж зөвлөгөө ав. Хувийн амьдралдаа цаг хугацаа, эрч хүч зарцуулах нь таны урмыг сэргээнэ. Гэрийн ажлаа хойшлуулалгүй хурдан хийх нь танд амарч, дутуу зүйлээ нөхөх цагийг өгөх болно. Өнөөдөр олон хүн ая тухтай байдлыг эрэлхийлэх бөгөөд чөлөөт цагаа аль болох зугаатай, хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсэх болно.
Хилэнц: Таны хувийн харилцаанаас үүдсэн асуудал гарах магадлалтай. Сэтгэлээр унасан үедээ бүх зүйл дээр тэр чигээрээ гутраад яваад байхын оронд асуудлыг шийдвэрлэх болон харилцаа холбооны талаар онцгойлон авч үз. Өнөөдөр танд уур уцаар, гомдол санал хэрэггүй. Таны тэсвэр тэвчээрийг барж мэдэх зүйл дээр ч сэтгэл хөдлөлөө барих хэрэгтэй болно.
Нум: Зөн совин, уран сэтгэмж шаардсан ажил дээр та өөрийгөө харуулна. Илүү ухаалаг байвал хүмүүс таныг сонсох болно. Гэхдээ бодит хандлага илүү хэрэгтэй ажил хэргээ боломжтой бол хойшлуул. Учир нь хийсвэр чиг хандлага танд илэрч байна. Ямар нэгэн баяр ёслол таны амьдралд баяр баясгаланг авчрах болно. Харин хайртай хүнээ хэтэрхий хардаж сэрдэх нь илэн далангүй харьцахад саад учруулж, төөрөгдөлд оруулна.
Матар: Тайван сайхан орчинд үр хүүхэд, хань ижилтэйгээ хамт цагийг өнгөрөөх төлөвлөгөө гарга. Та өдрийн турш гэртээ байж эрч хүчээ төвлөрүүлэх болно. Нэгэн хэвийн байдлаа эвдэх нь таны хувьд нэн тэргүүнд тавигдана. Шинэ зүйл сурч мэдэх, шинэ газарт очиж үзэхийг эрмэлзэнэ. Таны гэр бүлийнхэн таны хүсэж байгаагаас илүү өөрийн арга барилаар явах нь чухал гэдгийг сана. Бусдыг ойлгож дэмжихгүйгээр өөрийгөө хүндлүүлж чадахгүй.
Хумх: Өөрийн хүсэж байгаа зүйлээ бусдад танилцуулахдаа хянуур байхад илүүдэхгүй. Зарим хүмүүс таны алхам үрийг хянаж байж мэдэх юм. Ганц бие хүмүүсийг хүнтэй танилцах эсвэл зүрх сэтгэлдээ хайрладаг хүнтэйгээ уулзах зэрэг нь сэтгэл хөдлөлд автуулж болзошгүй. Гэхдээ хүн бүр гаднаа харагдаж байгаа шигээ байдаггүйг сана. Харин гэр бүлтэй хүмүүсийн хувийн харилцаанд ээлтэй өдөр байна.
Загас: Өнөөдөр бүх мэдрэмж нэгэн зэрэг соргог байх бололтой. Зөв хэмээн баримталж байгаа цагийн хуваарь эсвэл төлөвлөсөн үйл ажиллагаанд өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Аливаа ажлаас хэт ашиг хонжоо бүү хай. Зөв төлөвлөлтөөр аяндаа бий болох болно. Танд өмнө олдож байгаагүй сайхан боломж эсвэл урьд өмнө очиж байгаагүй шинэ газар очих завшаан гарна. Өөрийн дотоод оюун санаанд анхаарал хандуул.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







