Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээлэл
Ойрын өдрүүдэд нутгийн баруун хойд болон хойд хэсгээр хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэх төлөвтэй байна. Мөн өмнөд бүс нутгаар салхи ширүүсч, зарим үед шороон шуурга шуурахыг анхааруулж байна.
Ойрын хоногийн төлөв (05-р сарын 03-04)
Маргааш нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй байна. Шөнөдөө Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай болон Хөвсгөлийн бүс, Эг, Үүр голын хөндийгөөр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадасгүй.
Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5–10 метр, өдөртөө зарим газраар 12–14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө уулархаг болон голын хөндий нутгаар -2...+3 градус, бусад нутгаар +3...+8 градус, говийн баруун өмнөд хэсгээр +9...+14 градус дулаан байна.
Өдөртөө хойд нутгаар сэрүүсч +15...+20 градус, говийн бүсэд +25...+30 градус, бусад нутгаар +20...+25 градус хүрнэ.
Улаанбаатар орчимд
Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй.
Салхи баруун өмнөөс секундэд 4–9 метр, өдөртөө 7–12 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө +1...+7 градус, өдөртөө +21...+23 градус дулаан байна.
Бусад бүс нутгаар
- Багануур орчимд: Шөнөдөө 0 орчим, өдөртөө +23...+25 градус
- Тэрэлж орчимд: Шөнөдөө 0...-2 градус, өдөртөө +18...+20 градус
05-р сарын 05–09-ний төлөв
- 05-нд баруун, зүүн болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно
- 06-нд зүүн болон говийн нутгаар үргэлжилнэ
- 07-нд төв, зүүн, говийн зарим хэсгээр
- 08-нд уулархаг нутгаар бороо, нойтон цас орно
Салхи 05-06-нд зарим газраар секундэд 15–17 метр хүрч ширүүсч, говь, тал хээрийн нутгаар шороон шуурга шуурна.
Температурын хувьд ихэнх нутгаар сэрүүсч:
- Шөнөдөө уулархаг нутгаар -3...-8 градус хүйтэн
- Бусад нутгаар -2...+3 градус
- Говийн өмнөд хэсгээр +5...+10 градус
Өдөртөө уулархаг нутгаар +5...+10 градус, говьд +17...+22 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.
05-р сарын 07-ноос баруун нутгаар, 08-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарах төлөвтэй.
Анхааруулга: Салхи, шуурганы үеэр малчид малаа ойр бэлчээрлүүлэх, иргэд холын замд гарахдаа цаг агаарын нөхцөлийг харгалзан үзэхийг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН





Өдөр тутмын мэдээ






