Dark Light
Өдөр тутмын мэдээ | 2026-05-03

ХУМХ: ӨНӨӨДӨР ЗАВГҮЙ БӨГӨӨД ЧУХАЛ ӨДӨР БОЛНО

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

2026 оны тавдугаар сарын 4-ний өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ирсэн шүүмжлэл магтаал алийг нь ч хэт их сэтгэлийн хөдөлгөөнөөр хүлээж авч болохгүй. Өнөөдөр тоглоом шоглоом хийхдээ бодолтой ханд. Санамсаргүйгээр хэн нэгнийг гомдоох магадлалтай. Өөртөө үнэнч байж, гаргасан алдаа дутагдлаа хүлээн зөвшөөр. Цаг хугацаа өөрчлөгдөх тутам хуучин зүйлс байнга шинээр солигдох нь таны хувьд хэцүү байх болно. Олон нийтийн үйл ажиллагаанаас өөрт хэрэгтэй туршлага эрж хай. Цаашид үргэлжлүүлэн тасралтгүй суралцахын тулд хэрэгтэй мөнгийг бага багаар хадгалж сур. 

Үхэр: Энэ өдөр анхаарлаа дээд зэргээр төвлөрүүлэх шаардлагатай ажил гарвал чин сэтгэлээсээ ханд. Анхаарал шаардсан ажил амархан дуусах хэдий ч хэтэрхий хөнгөнөөр бодож хэрэггүй. Амьдралын хором мөч бүрээс шинэ боломж хайж бай. Ажлын амжилт их хөдөлмөрийн хариуд л ирнэ. Аргацаасан, бөөрөнхий байдлаас зайлсхийж, өөрийн зорилгоо баримталж сурах нь ухаалаг үйл хэрэг байна. Сайн дурын ямар нэг үйл ажиллагаа таны нэр хүндийг нэмэгдүүлнэ.

Ихэр: Таны ажил хэрэгч чадвар өсөх тул энэ байдлыг давуу тал болгон ашигла. Гэхдээ бизнесийн үйл ажиллагаанд асуудал үүсэж мэднэ. Буруу ойлголцол гарч, нөхцөл байдал хэцүү болж магадгүй. Тиймээс мэргэжлийн хүмүүстэй зөвлөж, гэрээ хэлэлцээрээ явуул. Хэрэв төвөгтэй байдал үүсвэл хамтран зүтгэгч болон түншүүдээ итгэж, дэмжих хэрэгтэй.

Мэлхий: Өнөөдөр хувийн амбицаа дарж байхыг од эрхэс зөвлөж байна. Үзэл бодлоо болгоомжтой илэрхийл. Урьдчилан таамаглах аргагүй үр дүнтэй нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Цаг үргэлж боломжоо эрүүл саруул ухаанаар үнэлэх нь бүхий л хямралт нөхцөл байдал дахь хамгийн сайн зөвлөгч байна. 

Арслан: Ажил хэргийн чухал асуудал дээр бусдын дэмжлэг дутагдана. Өнөөдөр эд зүйлс худалдан авахдаа туйлын анхааралтай бай. Хоосон амлалтад хууртаж магадгүй байна. Мөн энэ өдөр холбоо харилцаан дээр анхааралтай байсан дээр. Бусад хүмүүстээ аль болох эелдэг харилцаж, өөрийн бодлоо тулгахгүй байх хэрэгтэй. Сэтгэл санаа тогтворгүй байсан ч төвлөрөхийг хичээ. 

Охин: Таны төрөлх зан чанар хэт ёс зүйгүй байдлыг зүгээр хараад суухгүй бололтой. Гэхдээ хэрүүл маргаан руу халтиран орохоос болгоомжил. Дараа нь төсөөлөөгүй саад гарч ирэхэд нөлөөлөх тул болгоомж илүүдэхгүй. Шинэ ажил эхлэх бол үүнтэй холбоотой бүх зүйлд анхаар. Өмнө нь эхэлсэн зүйлээ дуусгаж, хувийн эрх ашгаа дээдлэх нь зүйтэй. Бие даан хийж болох зүйлс илүү амжилттай байна.

Жинлүүр: Гэнэтийн өөрчлөлт хэцүү байх ч оргилсон хүслээр дүүрэн байна. Сонголт зөвхөн таны гарт байх бөгөөд амьдралын хурдан хэмнэлд зохицох хэрэгтэй үе. Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх алхамд зардал гарсан ч бүү санаа зов. Удахгүй үр дүнг нь үзнэ. Оюун санаа сэргэж, сэтгэл ханамж сайжирна. Харин зарим асуудал улам ач холбогдолгүй, дургүй хүргэм болж мэднэ. Ажлын үйл явцыг хурдан шуурхай бөгөөд үр дүнтэй байлгахын тулд хамт ажиллагсдынхаа харилцан итгэлцлийг төрүүлэх халуун дулаан орчныг бүрдүүл.

Хилэнц: Ажил маш ихтэй болох тул ажил амралтаа зохицуулсан дэглэм боловсруул. Дуртай зүйлээрээ хичээллэх, оюун бодлоо цэнэглэх төлөвлөгөө гарга. Энэ нь таны стрессийг арилгана. Биеэ дайчилбал суралцах мэдэх зүйл их гарч ирнэ. Санаа сэтгэл нэгтэй хүмүүсийн дунд өдрийг өнгөрөө. Аюултай арга хэмжээнд оролцох хэрэггүй. Өнгөрсний алдааг давтах хэрэггүй. Амьдралын хичээлээс дүгнэлт хий.

Нум: Өнөөдөр хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь байж чадвал сайн орлого олж чадна. Иймээс та илүү дутуу үйлдлийг аль болох тэвчиж, ажилдаа бүх анхаарлаа төвлөрүүлэхийн зэрэгцээ ахуй амьдралаа ч бүү гаргуунд нь хая. Орлого зарлагаа хяна. Цагийг үнэнч найзуудтайгаа л өнгөрөө. Эртнээс төлөвлөсөн зүйлээ зоригтой гүйцээж хий. Сайн ажил хэрэг л таныг олны танил болгож ашиг орлого болон өөртөө итгэх итгэлийг бий болгоно. 

Матар: Өнөөдөр сайхан бөгөөд онцгой харагдахыг хичээ. Энэ нь таны өөртөө итгэх байдал нэмэгдэхэд тус болно. Мөн хувийн ур чадвар боломждоо итгэ. Алдаа гаргахаасаа айх эсвэл аливаа боломжийг олж харахгүй байх нь энэ цаг үед зохицохгүй үйлдэл юм. Гэхдээ өөртөө хэт бардамнаж бусад хүмүүсийн юу бодож, юу мэдэрч байгааг нь үл тоож болохгүй. Бизнес эрхлэгч нар түншүүдийн найрсаг харилцааг эвдэх алхам бүү хий. 

Хумх: Өнөөдөр завгүй бөгөөд чухал өдөр болно. Ажил амьдрал аль аль нь их хөдөлгөөнтэй байна. Энэ өдөр эмэгтэйчүүд гоё ганган эд зүйлд хорхойсно. Энэ байдал их мөнгө зарцуулахад хүргэж болзошгүй. Мөнгөө зарцуулах үйлдлээ зөв эсэхийг хянаарай. Бизнес эрхлэгч нар шинэ ажил эхлэх гэж хичээж байгаа бол өөрийн төлөвлөгөөг шинэчил. Өөрийн төлөвлөсөн үүрэг хариуцлагаас илүү өөр олон ажил хэрэг гүйцэлдүүлэх хэрэгтэй болно. 

Загас: Ажил хэргийн асуудлыг шийдвэрлэх оролдлого амжилтгүй болсон ч дараа нь илүү азтай байж болох юм. Нийгмийн үйл явдал санаандгүй завшаан бэлэглэх юм уу шинэ санаа олох боломж олгож магадгүй Олон нийтийн өмнө илтгэл тавих ажил төвөггүй байх болно. Олны танил хүмүүс өнөөдөр эелдэг байх нь чухал. Бусадтай байнга харилцаатай байж, сүлжээ үүсгэ. Бусдын анхаарлыг татах зарим арга барил тийм ч зөв байж чадахгүй бололтой. Хувийн асуудлаа аль болох гадагш дэлгэх хэрэггүй. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10