2026 оны тавдугаар сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Бизнесийн үйл ажиллагаанаас болж өнөөдөр сэтгэл хямрах төлөвтэй. Зах зээлийн эрсдэлтэй салбарт арилжаа эрхлэн явуулж байгаа бол одоогийн зарцуулалтдаа анхаарал тавих хэрэгтэй болно. Зарлагаа хяналтаас гаргахгүй байлга. Бизнесийн үйл ажиллагаанд хамгийн үнэ цэнэ үүсгэх зүйл юу байхыг сайн бод. Зар сурталчилгаа, шагнал урамшуулалд их анхаарч байгаа нь зарцуулалт өсөж байгаагийн нэг шалтгаан болно.
Үхэр: Гайхалтай амжилт дагуулсан чухал өдөр. Зөв анд нөхөд амьдралыг тань эергээр өөрчилж байдаг. Хамт олны уур амьсгалын хувьд ч таатай байх учраас багийн ажилд анхаарлаа хандуулах нь зүйтэй. Өнөөдөр хайртай хосуудын хувьд ч сайхан өдөр болж өнгөрөх төлөвтэй байна. Харин өөрийн амжилтад сэтгэл ханах аль эсвэл хэт бахархаж олохгүй шүү. Сэтгэл хөдлөлөө захирч сурах хэрэгтэй.
Ихэр: Нийгмийн харилцаа сэтгэлээр унагаана. Бусдад тэвчээртэй хандахгүй бол биеэ барих чадвар сул байна. Чухал ажил хэрэгт бүх зүйлийг хуулийн дагуу хийх хэрэгтэй болно. Магадгүй энэ шалтгаанаар та зөвхөн өөрийнхөө гараар л бүх ажлаа хийхийг хүснэ. Танд тайван чимээгүй орчин хэрэгтэй байна. Их ажлын хажуугаар амарч, алжаалаа тайлах цаг гаргах нь тохиромжтой үе.
Мэлхий: Өнөөдөр санхүүгийн байдлаа сайжруулах, хөрөнгө оруулалт хийх зэрэгт хэрэгтэй мэдээлэл олж авах боломжтой байна. Шинэ санаанууд гарч ирэх бөгөөд бүтээлч байдлыг өсгөх болно. Бүтээн байгуулах төлөвлөгөөнд ойролцоогоор хир их өртөг зардал орох болон өөрийн боломжтой хөрөнгө оруулах хэмжээ зэргийг тооц. Найз нөхөд болон санаа нийлдэг хүмүүсээс зөвлөгөө ав. Мөн гадаад улсуудын нөхцөл байдлыг тооцоол.
Арслан: Өнөөдөр хийсэн ажлаасаа хүчтэй сэтгэл ханамжийг авах болно. Ажил хэрэгч хүмүүс дутуу орхисон ажлаа эмхэлж цэгцлэх бөгөөд хүлээсэн үүрэг даалгавруудаа гүйцэтгэхэд хялбар байх арга зам олно. Удахгүй хүлээсэн хариуцлага тань хөнгөрсөн мэт санагдах болно. Аливаа зүйлд шүүмжлэлтэй ханддаг хүмүүс гаднын нөлөөллөөс болж ойр дотнын хүмүүсээ гомдоож болзошгүй.
Охин: Өнөөдөр оюун ухааны хүчирхэг байдал гайхалтай боломж өгнө. Хэрвээ танд чухал бичиг баримт боловсруулах ажил үүрэг эсвэл логик сэтгэлгээгээр шийдэх асуудал байгаа бол энэ бүгдийг та амжуулж чадна. Таны хариуцаж авсан ажил бүрд гайхалтай үр дүн гарна гэдэгт итгэлтэй байж болно. Мөн та хийх ёстой ажлын жагсаалтаа гүйцээх бололтой. Таны бүтээлч байдал аливааг зохион байгуулах гэсэн хүслийг тань өсгөнө.
Жинлүүр: Хэрвээ бусад хүмүүст уур цухлаа гаргавал хор хохиролтой байна. Биеэ барих хараа хяналтаа сайжруул. Таны тусламж хэрэгтэй бол найзууд дэмжлэг хүсэж магадгүй. Таагүй мэдрэмж төрж байгаа бол бусад хүмүүсийн хорлон сүйтгэх үйл ажиллагааны хүрээлэлд хутгалдахгүй байсан нь дээр. Хэрвээ боломж гарвал тогтворжуулах ямар нэг алхам хий. Таныг сэргээж сайхан сэтгэгдэл төрүүлэх арга зам ол.
Хилэнц: Од эрхэс таны эрч хүчийг дэмжих бөгөөд цаг хугацаа, орон зайг сайн мэдрэх чадвар өгөх болно. Ашигтай харилцаа холбоо тогтоож боломж бололцоогоо өргөн ашиглаж чадна. Хайртай хүмүүсийн харилцаанд асуудал гарсан бол гэнэтийн бэлэг барьж сэтгэлээ нээх санаачилга гарга. Гэр бүлдээ цаг гаргаж хамтдаа гадуур зугаал. Харин ганц бие эрчүүд амьдралаа өөрчлөх тохиромжтой цагийг хүлээх хэрэгтэй байна.
Нум: Харилцаа холбоотой үйл ажиллагаа таны хүссэнээр явагдахгүй байж магадгүй. Хэрэв та хамтрагчийнхаа үйлдлийг зөв тааварлаж байвал өөрт байгаа хөзрөө шууд л ил гарга. Тэднээс тусламж гуйхаас бүү ай. Шаардлагатай бол өөрөө ч тусал. Айдастайгаа тулах үед аажмаар алга болдог зүйл юу вэ гэдгийг та мэдэрч чадна. Хийх үйлдлээ тал талаас нь бодох нь ч зөв ч хугацаа алдахаас ч болгоомжил.
Матар: Од эрхэс аз илгээх боловч юу ч тохиолдсон бэлэн бай. Бүх санаачилгыг гартаа авах боломж өндөр байна. Санхүүгийн асуудал тань анхаарлын төвд хэвээр байх болно. Хэдийгээр бүх зүйл сайхан байгаа мэт боловч түрийвчин дэх мөнгө тань асуудалд болгоомжтой байхыг сануулна. Дэндүү өгөөмөр сэтгэлээр бусдад тусалж байгаагаа та хэрэгтэй тусламж дэмжлэг үзүүлэх болон бусдыг хариуцлагагүй зуршлаа үргэлжлүүлэх боломж олгох хоёрыг ялгаж салгаж байж үргэлжлүүл.
Хумх: Түргэн зан гаргах, өөрийгөө жолоодож чадахгүй байдал нь зорилгодоо хүрэхэд тань саад болно. Хэрэв гол төлөвлөгөөгөө хэрэгжүүлье гэвэл хувийн сахилга батаа сайжруул. Ажлын ачаалал өндөр түвшинд байх учраас стресс ч нэмэгдэх байх. Гаднын нөлөө амар тайван байдалд саад хийнэ. Элдэв уулзалтаа хойшлуулж амрахад цаг гарга. Олон зүйлийг хагас дутуу хийснээс цөөн зүйлийг чанартай хийсэн нь дээр гэдгийг санаарай.
Загас: Мөн нийгмийн амьдралд идэвхтэй оролцох цаг үе. Хэрэв юу хийхээ сайн мэдэхгүй байдалд орсон бол мэргэжлийн хүний зөвлөгөө хэрэг болно. Гэнэтийн тусламж хүлээж гар хумхин суух цаг биш. Ямар ч үед хуулийн дагуу л ажилла. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зан саадыг даван туулахад тусална. Амжилт олох эсэхээ мэдэхгүй байсан ч ирээдүйнхээ асуудлуудыг шийдэхээ хойшлуулах хэрэггүй.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







