2026 оны тавдугаар сарын 12-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Хурдан сэтгэх чадвар гаргасан алдаагаа хурдан засах боломж олгоно. Мөн шинийг сэдэх ур чадвар өсөх тул ажил хэрэг урагштай байх болно. Нийгмийн хүрээлэл тань нэмэгдэж, шинэ төрлийн сонирхолтой ажил хэрэг эхлэх хүсэл бий болно. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх тул аливаа яриа хэлэлцээр амжилттай болно. Одоогийн ажилдаа сэтгэл ханамжгүй байсан бол гэнэтийн санал нь алдаж болохгүй боломж мэт санагдана. Бусдаас туршлага судалж зөвлөгөө авахад нээлттэй бай.
Үхэр: Эргэн тойрон тогтвортой байдал шаардлагатай өдөр. Зарим үед сайн найз нөхдөөр хүрээлүүлсэн ч ганцаардмал мэт санагдана. Сэтгэл зүрх өөр зүйл дээр эргэлдэх боловч шахуу ажлаа заавал хийхэд хүрнэ. Романтик хийсвэр бодол энэ өдөр ихээхэн байр суурь эзэлнэ. Та эрүүл мэндээ хамгаалах үүднээс дэглэм барьж, сэтгэл санаагаар тогтвортой байх нь чухал.
Ихэр: Холимог чиг хандлагатай байна. Ажил эсвэл амьдралтай холбоотой чухал асуудлаа ялгаж салгах шаардлага гарна. Мөн өөрийн санхүүдээ юу болж байгааг ойлгох нь чухал болоод байна. Энэ өдрийг гол асуудалдаа анхаарахад зарцуул. Гэхдээ шийдвэрлэх арга зам толгойд хурдан орж ирнэ гэж бодсоны хэрэггүй. Асуудлыг амжилттай шийдвэрлэхийн тулд илүү хүлээцтэй бай.
Мэлхий: Эсрэг тэсрэг зорилтууд болон зөрчилтэй байдал нь таныг ядраах боловч ямар нэгэн үйл ажиллагаа шинэчлэн зохион байгуулах нь таныг сэргээнэ. Өдөр тутмын ажлаа илүү сайн хийх бөгөөд олон төрлийн зүйлийг туршиж үзэх нь зөвхөн нэг замыг сонгоход тусална. Цаг үрсэн зугаа цэнгэлээ хойшлуулж, эрч хүчтэй оргилсон мэдрэмж төрүүлсэн хүмүүстэй хамт бай. Шийдэх ёстой асуудал дээр өөрийн санааг тусгаж өгөхийг хичээ.
Арслан: Харилцааны нөхцөл байдлаа дахин үнэлэхэд хүргэх санаанд оромгүй үйл явдал болно. Гэхдээ түргэн дүгнэлт бүү хий. Сэтгэл хөдлөлөөсөө болж үг алдахгүй байхад анхаар. Одоо танд хамтрагч болон сайн найзын дэмжлэг хэрэгтэй байна. Зарим үед өөрийн хүсэл эрмэлзлээ хойш тавих хэрэгтэй байх. Бусдын санал бодлыг буруу ойлгож магадгүй тул ямар ч нөхцөлд бэлэн бай. Зарим үед өөртөө цаг гаргаж, сэтгэл санаагаа тайван байлга.
Охин: Хамт олныхоо дунд байр сууриа бэхжүүлэх болно. Таны шаргуу хөдөлмөр гайхалтай үр дүнг авчирна. Дарга болон ажилтны хооронд үүсэх ойлголцлын давуу талыг ашиглаарай. Аль аль талын эрх ашигт нийцсэн, бие биеэ урамшуулсан харилцааны ашигтай талыг олж хар. Бизнесийн хичээл зүтгэл сайн байж, бусад хүмүүс таны хүчээр ажиллаж байгаа мэт харагдана.
Жинлүүр: Энэ үед нууцлаг далд үйл ажиллагаа эсвэл сайн хяналттай наймаа хэлэлцээр ашигтай байна. Ажил амьдралдаа баримталдаг зарим буруу ч байж мэдэх чиг хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Муу зуршлаа хаях шийдвэр гаргах амар ч хэрэгжүүлэх хэцүү байна. Гэхдээ өмнө нь зориглож байгаагүй гээд хийхийг үргэлж хүсдэг зүйлээ одоо хойшлуулаад юу ч хожихгүй гэдгийг өөртөө сануул.
Хилэнц: Бизнесээ оновчтой сурталчилбал амжилт олох боломж өндөр байна. Мөн цаг үеийн нөхцөл байдлыг сайн судалж ирээдүйд гарч болзошгүй эрсдэл ба боломжийг тооцоолох үе. Харин хууль бус, луйвар залилангийн байдал ажиглагдвал ашигтай ажилд ч битгий оролцоорой. Архи тамхи болон хар энергитэй хүмүүсээс хол бай. Буруу зуршлаас зайгаа барь.
Нум: Өнөөдөр мөнгө хөрөнгө, өр татварыг зохицуулах завгүй өдөр болно. Зарим шинэ эхлэлийг турших цаг бөгөөд өөрийн чухал мөрөөдлийг амьд байлгах гэсэн хүсэл эргэн ирнэ. Мөн зөн сэтгэхүйгээ шалгах, шинэ зүйлийг хийхэд хэзээд бэлэн хүмүүс нууцлаг ер бусын салбарыг сонирхож эхэлнэ. Энэ цаг үе чухал стратегиа хэрэгжүүлэхэд яг тохирсон цаг ба таны санхүү аюулгүй байдлыг тань өсгөнө.
Матар: Өнөөдөр эрч хүчээ ашигтай зүйлд зориул. Бусдын хүсэлтийг хүлээн авахгүй байсан ч өдөр тутмын ажлыг өөртөө сонирхолтой байдлаар хий. Тэгвэл эрч хүчээ хадгалах болно. Урам зориг, амьдрах чадвар бадарч байх бөгөөд өөртөө итгэх итгэл, өөдрөг сэтгэлгээ нь аз завшаантай байдлыг авчирна. Онцгой зорилго, хүсэл эрмэлзлээр бизнесийн ба мэргэжлийн боломжуудыг барьж ав. Гэхдээ санамсаргүй алдаа гарч мэдэх тулд сэрэмжтэй бай.
Хумх: Өөрийн уран сэтгэмж, хурц ухаанаа ашиглахад төвлөр. Зөн совин их байх тул санаж буй бүхнээ тэмдэглэж эерэг талаас нь тайлбарлахыг оролдоорой. Нэг хэвийн ажлын долоо хоногийн эхлэлд өөрийн бие махбод, оюун ухаанаа эрч хүчээр цэнэглэ. Хэрвээ хийж байгаа зүйл дээрээ гацаад байгаа бол өөрийн бодлоо өөрчилж үз. Тэгвэл санаа бодол тань шинэ итгэл зоригийг авчирч мэдэх юм.
Загас: Зохион байгуулалттай ажилладаг хүмүүсийн хувьд маш бүтээлч өдөр байх болно. Биеийн хүчний ажил ч амжилтад хүрэх боломжтой. Анхаарлаа сайтар төвлөрүүлж чадвал нарийн мэргэжлийн ажил хийдэг хүмүүс өндөр амжилтад хүрнэ. Техник технологийн талаарх мэдлэгээ дээшлүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй үе. Шинэ салбарт хүчээ үзвэл аз хийморьтой байх болно.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







