Цаг уурын байгууллагаас ойрын тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж, зүүн аймгуудын нутгаар их хэмжээний бороо орж болзошгүйг анхаарууллаа. Тодруулбал, тавдугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатар аймаг болон Дорнод аймаг-ийн нутгаар их бороо орох төлөвтэй байна.
Мөн 17-ны өдөр зүүн аймгуудын өмнөд хэсгээр усархаг аадар бороо үргэлжлэн орж, сэрүүсэх тул шороон шуурга, мөндөр, аянга цахилгаан, үер ус, нойтон цасны аюулаас сэрэмжтэй байхыг малчид, иргэд, жолооч, тээвэрчдэд онцгойлон анхааруулжээ.
Маргаашийн цаг агаар
Өнөөдөр 20:00 цагаас маргаашийн 20:00 цаг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар үүлэрхэг байх бөгөөд баруун, төв, говь болон зүүн аймгуудын зарим нутгаар бороо, нойтон цас орох төлөвтэй байна.
Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр хүрч, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх аж.
Шөнөдөө уулархаг нутгууд болон голын хөндийгөөр 0…-5 градус хүрч хүйтрэх бол өдөртөө ихэнх нутгаар +12…+17 градус дулаан байна. Харин говийн баруун өмнөд хэсгээр өдөртөө +17…+22 градус хүрч дулаарах төлөвтэй байна.
Улаанбаатар орчимд бага зэргийн бороо орно
Улаанбаатар хот орчмоор үүлэрхэг байх бөгөөд өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи секундэд 7-12 метр хүрч, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +6…+8 градус, өдөртөө +15…+17 градус дулаан байна.
Багануур орчмоор өдөртөө бороо орж, +13…+15 градус дулаан байх бол Тэрэлж орчмоор бороо орж, шөнөдөө 0 градус орчим сэрүүсэх төлөвтэй байна.
Тав хоногийн төлөв: Бороо үргэлжилж, салхи ширүүснэ
Тавдугаар сарын 18-22-ны өдрүүдэд баруун, төв, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар ээлж дараалан бороо, нойтон цас орох төлөвтэй байна.
Тухайлбал:
-
19-нд баруун аймгуудын ихэнх нутгаар,
-
20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар,
-
21-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас үргэлжлэн орно.
Мөн 20-21-нд нутгийн зарим газраар салхи секундэд 15-17 метр хүрч ширүүсэх тул иргэд, малчид цаг агаарын нөхцөл байдлыг сайтар анхаарч, холын замд гарахдаа бэлтгэлтэй байхыг зөвлөж байна.
Б.АМАРТҮВШИН







Өдөр тутмын мэдээ







